°LOTTO ° [completed]

Por Jungsu__

21.6K 1.9K 580

Бид нэгнээ татаад бас түлхсээр байх юм... Más

01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
32
33 [end]

31

274 33 50
Por Jungsu__

-Крис бид заавал ингэхгүйгээр зүгээр л очоод баривчилж болно шүү дээ.

Бүрэн тоноглосон хувцастай Бэкхён хамгаалалтын бүснээсээ зуурсаар жолооны ард суух Крислүү ширтэн үглэнэ. Крис Вугын царайнд үнэхээр тодорхойлох аргагүй тийм л өгүүлэмж үүссэн байх аж.

- Чи тоглоод байна уу Бэкхён? Ийм удаан хүлээчихээд би зүгээр л гэрт нь явж очоод өнөөх ядаргаатай хэдэн үгээ хэлээд баривчлана гэж үү? Үгүй шүү. Би түүнд байж болох бүх зүйлийг мэдрүүлж байгаад баривчлах болно. Энэ өдрийг ямар удаан хүлээснийг минь чи лав мэдэхгүй.

- Гэхдээ энэ бүгд чинь хууль бус! Хэрвээ чамайг цагдаа нарыг дураараа хөдөлгөж өөрөө ийм зүйл хийснийг хэлтэс мэдвэл чи халагдана ойлгохгүй байна уу?!

Бэкхён арын суудлаас Крисийн зүг сандарч тэвдсэндээ хашгичих нь тэр. Гадаа нэгэнт харанхуй болж хотын захын замаар хэдхэн машин л хааяа хааяа сүнгэнэн өнгөрнө.

Энэ бүгд маш гэнэт байсныг хэлэх хэрэгтэй байх. Хэдэн долоо хоног номхорчихсон юм шиг л чимээгүй байсан Крис гэнэт л баривчилгаа хийх зөвшөөрөл барьчихсан орж ирээд хэлтсийн сул цагдаа нарыг цуглуулсан нь энэ. Бүх цагдаа нар нэг газар тэднийг отож байгаа бол Крис болон Бэкхён нар л энд байж байгаа билээ. Мэдээж хэрэг Крис Вугын солиотой бас хууль бус төлөвлөгөөнөөс болж тэд том бас маш бат бөх машинаа уначихаад энд байж байгаа нь энэ.

- Би угаасаа энэ хэргийн л төлөө хаа байсан энд хүний нутагт ирж ажилласан. Энэ хэргийг л шийдчихээд би угаас эндээс явчихна.

Гэсээр тэр суудлын бүсээ тайлж хаян савхин бээлийгээ өмсөнө. Бэкхён хий л юу ч хийж чадахгүй Крисийн зүг том нүдлэн харна. Магад тэр дотроо яг одоо энд Сухо байсан ч болоосой гэж бодож байгаа биз.

- Чи солиотой юм байна Крис!

Тэрний уурлаж гайхаж сандарсан хоолойн араас Крис бахдалтай гэх чинь жуумалзан түүнрүү харлаа.

- Солиотой аашилж байж л жинхэнэ солиорлоос зугтах болно.

Гэсээр тэр шууд л хаазаа тултал нь гишгэн урагшилж эхэллээ.

Уулзварын цаанаас тансаг хар бенз ойртох бол Крис отож байгаад яг хажуугаас нь түрэн мөргөх аж.

- Одоо!

Гэсээр тэр өөрийн жижиг шархаа ч үл тоон машинаас үсрэн буулаа.

***

Chanyeol

- Кай яагаад тийм хачин үдэшлэг хийгээд байгааг би одоо ч ойлгохгүй байна.

Би жолоогоо барин хотын захын замаар давхингаа хажууд минь суух Жосед хандан хэллээ. Тэр муухан инээмсэглэн мөрөө хавчина.

- Тэр Ари Кимд үнэхээр хайртай. Тэглээ ч миний бодлоор тэр өнөө орой чухал зүйл хэлэх гэж л лагерийн байшиндаа биднийг урьсан байх.

Гэсээр тэр уруулаа хазлан сууна. Ухаан санаа нь хаа хол байгаа юм шиг л түүний төрх нэг л ондоо санагдана.

Кай нэгэнт гэртээ Ари Кимтэй биднийг хүлээж байгаа бол Сэүн өөрийн машинаараа бидний урдхан талд хурдаллан давхиж байгаа билээ. Мэдээж хэрэг тэр машиндаа ганцаараа биш. Түүнтэй хамт миний өмнө нь ганц ч удаа харж байгаагүй тийм бүсгүй сууж байсан юм.

- Бурхан минь Чанёол?!!!

Гэнэт л Жосе миний зүг харан дуу шуу болсоор суудалдаа наалдах үед би хажуугаас хурц гэх чинь тусах гэрлийг харан гайхсаар жолоогоо мушгилаа. Хажуугаас түрсэн их өвдөлт ирж баруун гар минь хугарчих шиг л ихээр өвдөх бол бидний машин арай ч замын захруу уначихсангүй тогтож байх аж. Миний сууж байсан талын цонх нэгэнт хагарч ан цав үүссэн тул бидний машиныг мөргөсөн машины хаалга нээгдэн өөр хүн алхан буух нь дуулдана. Толгой манарч дуу орчин тойрон ч сайн харагдахгүй бүрэлзэх аж. Хөдлөхөд ч бэрх санагдах ч Жосегийн талын хаалга нээгдэх дуулдан би арай ядан тийш харлаа.

Царай нь харагдахгүй юм. Гэхдээ л ухаан алдаж орхисон Жосег үл таних эр гар дээрээ өргөөд авч явж байгаа нь харагдав. Хамаг бие өвдөж ухаан алдчих гээд байгаа юм шиг байсан ч гэлээ би хөдлөх гэж хичээн Жосегийн араас тэмүүлнэ. Юу болоод байгааг Жосег хэн яагаад авч явж байгааг ойлгож дөнгөхгүй байсан ч тархинд минь ганц л бодол эргэлдэнэ.

Би Жосег алдаж болохгүй.

Баруун гар минь хөдлөх аргагүй гэмтсэн байсан ч би суудлаасаа босч өөрийн талын хаалгаа нээх гэж хичээж байлаа. Гэсэн ч нэмэр байсангүй. Өнөөх үл таних хүн Жосег авч яваад оронд нь түүний суудал дээр нэг зүйл үлдээчихээд яваад өгөх нь тэр. Одоо л нэг хаалга минь нээгдэж би машинаасаа буун юу хийхээ мэдэхгүй зогсоно. Одоо ч ухаан санаа минь орон гаран санагдаж сүүлдээ гаранд минь мэдрэгдэх өвчин мэдрэгдэхээ ч болих шиг.

- Сэүна. Яг одоо буцаад ир. Тэд Жосег аваад явчихлаа.

Толгой аймшигтай хатгаж өвдөж гар ч мэдээгээ алдчихсан байсан ч би утсаа гаргаж ирэн Сэүнрүү залгалаа. Харилцуурын цаанаас түүний сандарсан хоолой дуулдан хаана хаашаа гэх асуулт ирэх үед би эргэн тойрноо харсаар өнөөх суудал дээр үлдээсэн цаасан дээр байх хаягыг хэлж өглөө.

Бүх зүйл гэнэт бас маш хурдан яг л хурдасгасан кино шиг болж орхисонд би сая л нэг ухаан орон машиндаа суун асаах гэж чадлаараа хичээлээ. Толгой эргэж ухаан алдах гээд байгаа юм шиг тэр мэдрэмж эцэст нь нэг алга болон би эрүүлээр сэтгэж эхэллээ.

Зүрх сандарч айж уурласандаа замбараагаа алдан түргэн цохилж баруун гар хөдлөж ч чадахгүй хий л зүүн гараараа машинаа асаах гэж зүтгэн сууна.

- Хараал идэг! Хэн болчихоод. Яагаад заавал Жосег...

Амандаа уурандаа хараал урсган асахгүй хий тачигнах машиныхаа үрүүлийг нүдэж гарав.

Хуучны бүх айдас намайг энэ мөчид ороож орхисон юм.

Арай би Жосег ч бас өөрөөсөө болж алдчих юм биш биз? Тэрнийг надаас ингээд л салгаад явчих юм биш биз? Надаас болж тэр аюулд орж байвал яах вэ?

Эцэст нь энэ бүх айдас намайг ганц л зүйлрүү хөтлөж байв.

Би юу ч болсон бай Жосе Кимийг аврах ёстой.

Өөрөө үхсэн ч хамаагүй.

Ахиж би яасан ч хайртай хүнээ нүдэн дээрээ алдаж чадахгүй. Би ийм зүйлийг зөвшөөрөхгүй.

- Юу болоод байгаа юм бэ?! Жосе хаана байна?!

Сэүн спорт загварын машинаасаа үсэрч буун надруу түргэн алхсаар ийн хашхирах үед би шууд л машинаасаа буун түүний машинруу алхлаа.

-Юу болоод байгаа одоо чухал биш байна. Би Жосег аврах ёстой. Яг одоо л биш бол хэзээ ч биш

Нэгэнт мэдээ алдчихсан баруун гараа барьсаар би түүний машины хаалгыг нээх үед гайхсан царайтай бүсгүй миний цус нөж болж шархадсан нүүрлүү гайхан харна.

- Уучлаарай буучих.

Гэж хэлсээр би шууд л өнөөх бүсгүйг машинаас буулган өөрөө орон суулаа. Сэүн удаан байрандаа зогссонгүй шууд л жолооны суудалд орж суун миний хэлсэн газарлуу хаазаа тултал нь гишгэн давхилаа.

- Ямар чөтгөр нь болоод байгаа юм бэ?!

Тэр сандарч гайхаж уурласан бололтой хоолой нь чичирсээр надруу харлаа. Би түүний машины шүүгээнээс нь бент гаргаж ирэн шууд л өнөөх энд тэндгүй урсах цусаа арчиж хаян ууртай гэх чинь шүдээ зууж байлаа.

- Би ч мэдэхгүй байна. Одоо тархинд минь Жосегоос өөр юу ч бодогдохгүй байна. Гуйя илүү хурдан яваад өг.

- Ингэж шархадчихаад юу хийх гээд байгаа юм?! Бид ядаж хүмүүсээ дуудаад хамт явах хэрэгтэй.

Гэсээр тэр давхисаар л байлаа. Хэрвээ зогсчих юм бол намайг юу ч хийж чадна гэдгийг мэдсэндээ л ингэж байгааг нь ойлгож байв.

- Дууд. Гэхдээ бид түрүүлээд тэнд очно.

Гээд би зүүн гараараа түүний өнөөх шургуулганаас нь гар буу гаргаж ирэн сумыг нь шалгалаа. Дүүртэл нь сум хийсэн гар буугаа арай ядан цэнэглээд би хөдлөж өгөхгүй байгаа баруун гараа хараан сууна.

Хажууд суух Сэүн ийш тийш залган хүмүүсээ дуудаж Кайд ч мөн болсон бүхнийг хэлэх аж.

Гуйя Жосе. Юу ч болсон тэсэж л байгаарай. Чи байхгүй болчих юм бол би яавч тэсэхгүй. Би чамайг алдаж чадахгүй. Тэгтлээ их хайрласан байж хамгаалж ч чадахгүй чамайг алдах нь би өөрөө үхсэнээс ч илүү тарчлаантай байна гэдгийг би мэдэж байна.

Үхэж л болохгүй. Өөр бусад юу ч хамаа алга.

Сэүн хаазаа тултал нь гишгэн галзуу юм шиг давхисаар өнөөх газар ирлээ. Үнэн хэрэгтээ тэр ч бас миний л адил сандарч уурлаж байгаа нь харцнаас нь илт байх аж.

Удалгүй бид өнөөх газар ирэх мөчид саяхан машиныг минь мөргөөд явсан том хар машин гадаа нь байж харагдана.

Сэүн хаанаасаа ч юм бас гар буу олоод авчихсан алхаан дундаа цэнэглэж байлаа.

Эргэн тойрон тас харанхуй байхын дээр агуулахын хаана юу байгаа нь үл мэдэгдэнэ. Дуу чимээ ч байхгүй чив чимээгүй. Яг л хэн нэгэн хэргээр биднээр тохуурхаад байгаа юм шиг л санагдана.

Гэтэл гэнэт дуу чимээ болсоор нэг хэсэгхэн газар гэрэл асах нь тэр. Сэүн бид хоёрын хэн хэн нь харцаа шууд л тийшээ шилжүүлэх бол тэнд сандал дээр хүлж орхисон Жосе байх нь тэр.

Түүнийг харах төдийд л хамаг гар хөл салгалж амьсгал давчдах шиг болж орхив.

- Жосе...

Урагш хэд хэд түргэн алхсан ч тэр миний зүг нулимсандаа нэвт норсон царайгаараа харсаар толгой сэгсэрч байлаа.

- Битгий Чанёола. Яг одоо зүгээр эндээс зугт. Тэгээд Солонгост битгий эргэж ир. Гуйж байна.

Тэрний цөхөрсөн сул дорой хоолой хоосон агуулахаар нэг хадан тэр хүлээснээсээ тас зууран хашгирна.

- Би чамайг хэзээ ч орхихгүй.

Тун шулуухан өөртөө итгэлтэй гэх чинь ийн хэлэхтэй минь зэрэгцэн гэнэт л харанхуй дунд хэн нэгний алгаа зөөлөн ташин алхах чимээ дуулдана. Харанхуй дундаас танил ширүүн төрх гарч ирэн Жосегийн ард зогсоод мөрөн дээр нь гараа тавих аж.

Крис Ву?

- Ямар сэтгэл хөдлөм юм бэ? Хүйтэн сэтгэлгүй Пак Чанёол өөрөө үхэх шахсан байж хайртай эмэгтэйнхээ араас ирлээ гэж үү? Нөгөөх нь ч бас зугт гэж хашгираад л. Бурхан минь сэтгэл хөдлөөд би яг уйлах нь ээ.

- Муу новш. Ямар хараал идмэрээ хийгээд байгаа юм?!

- Чи одоо юу мэдэрч байна Пак Чанёол?

Ууртай байж ядсан үгсийн минь араас Крис Ву тоглоомтой төрхөө авч хаян чухал төрх гаргасаар ийн хэллээ. Түүний харц хов хоосон болж орхиод миний зүг ширтэнэ.

- Хайртай хүнээ алдаж байгаагаа мэдрэх ямар байна? Хорвоо ертөнц чамаас бүх зүйлийг чинь аваад явчихаж байгаа юм шиг санагдаж байна уу? Амьдрах цор ганц хүсэл чинь хийсээд явчих шиг санагдаж байна уу? Түүнийг л аварч чадвал өөрөө үхсэн ч хамаагүй мэт мэдрэмж төрж байна уу? Алах гэж байгаа, алсан хүнийг нь юу ч үгүй болтол нь шатааж хаямаар их хилэгнэж байна уу? Сул дорой бас юу ч хийхэд бэлэн тийм л их хүч дотор чинь байж ядаад гүйж байна уу?

Гэсээр тэр гар буугаа хуруундаа эргэлдүүлэн Жосег тойрон алхана. Жосе юу ч хэлэхгүй доош харж суугаад нүдээ аних бол Крис Вугын хэлсэн үг бүр чихэнд минь тод гэх чинь тусаж байх аж. Тэр Шаолинг алдаад юу мэдэрсэн бүхнээ яриад байгааг энэ бүх тэмцлийг би л эхлүүлж орхисон тухай одоо ч надад тэр зүйлсийг мэдрүүлэхийг хүсэж байгааг би эд эс бүрээрээ ойлгож бас мэдэрч байлаа.

Гэхдээ тэр бүхнээс илүү. Би Жосег эндээс авч гарахыг л хүсэж байв.

Гэтэл гэнэт л Крис өнөөх хуруундаа эргэлдүүлээд байсан гар буугаа Жосегийн толгойд тулгах нь тэр. Жосе юу ч хэлэхгүй ганц ч авиа гаргахгүй нүдээ анин суух бол би тогонд цохиулчих шиг л хамаг бие минь хачин их айдсаар хучигдах нь тэр.

Сэүн ч би ч Крис Вугын зүг гар буугаа чиглүүлсэн харагдана.

- Тэрнийг явуул гэж байна. Ямар ч буруугүй хүнийг дундах асуудалдаа хавчуулахаа больцгооё.

- Би олон жил энэ мөчийг хүлээсэн. Сайн хар Пак Чанёол. Хайртай хүнээ үхэж байхыг.

Гэсээр Крис Ву гар буугаа цэнэглэн Жосегийн толгойд тулгалаа. Энэ мөчид л миний тэвчээр бүрэн алдарч орхисон нь энэ байв. Би кино эсвэл зохиол дээр гардаг сайн талын дүр биш. Би бусдыг бодож өөрийгөө золиослох ч сайхан сэтгэлтэй хүн биш.

Тиймээс надад Жосегоос бусдынх нь амь хамаа байсангүй. Крис Ву, Ву Шаолиний хайртай ах байсан ч хамаа байсангүй би шууд л түүний зүг гал нээн буу барьсан гарыг нь буудаж орхилоо.

Тэр аажмаар цусанд будагдах гараа барин дуу алдахтай зэрэгцэн хаанаас ч юм бүү мэд бидний зүг хэн нэгэн хүмүүс гал нээх нь тэр. Харанхуйд олигтой юу ч харагдахгүй байсан ч Сэүн нүдэнд өртсөн хүн бүрлүүгээ гал нээн намайг халхлана.

Би шууд л Жосегийн зүг гүйн түүний хүлээсийг тайлахаар оролдох бол гадаа хэнийх нь мэдэгдэхгүй баахан машины мотор дуугаран хүмүүс шуугилдана.

- Манай хүмүүс ирчихлээ.

Сэүн сая л санаа нь амарч байгаа бололтой ийн хэлэх үед агуулахын том гэрэл асан биднийг битүү хүрээлсэн цагдаа нар ил болов. Цагдаа нар бидний зүг хайр найргүй гал нээж бидний хүмүүс ч хариу гал нээн энэ хэсэг яг л дайн шиг байх аж.

Кай ч мөн ирчихсэн бидний зүг яарч гүйх бол би эцэст нь нэг Жосегийн хүлээсийг тайллаа.

Жосе цөхөрч хоосорсон харцаар миний зүг ширтэнэ. Нүд нь улайж уруул нь хатчихаад тэр яг л үхсэн цэцэг шиг харагдана.

- Жосе. Явцгаая. Одоо бид ахиж энд байх аргагүй болсон.

Гэсээр би түүний гарнаас нь атган өндийх үед тэр хөшөө адил суусаар л байлаа. Энд тэнд буун дуу хүмүүсийн шуугиан хадаж байх бол Кай Сэүн хоёр биднийг анзаарах сөхөөгүй бид хоёрыг халхлан буудалцана.

- Мөрдөгч Жосе Ким. Та үнэхээр сайн ажилласан байна шүү.

Крис Ву цус болсон гараа атгасан чигтээ галзуу хүн шиг инээсээр ийн хэлэх нь тэр. Тэрний чанга инээд буун дуу хүмүүсийн хашгираантай нийлэн дуулдах бол би царцчих шиг л болж орхин одоо ч сандал дээрээ хөшөө шиг хөдөлгөөнгүй суух түүнрүү харлаа. Түүний гарнаас атгасан гар минь сонссон зүйлдээ итгэж ядсан мэт чичрэх бол тэр эцэст нь нэг харцаа өргөн надруу харлаа.

- Та хоёр яав аа. Хурдал үгүй бол бид бүслүүлэх нь!

Кай одоо ч болоод байгаа зүйлийг анзаараагүй бололтой буудалцангаа ийн хэллээ. Сэүн юм хэлэх ч сөхөөгүй хэдэн хүнтэй ноцолдож харагдана. Бидний ард яг одоо дайн шахуу зүйл болж байна. Хүмүүс гэмтэж зарим нь бүр үхэж байна. Гэтэл би яг л нам гүм газар ороод ирсэн мэт чих минь сонссон зүйлдээ ч итгэж ядан Жосегийн цөхөрсөн харцлуу ширтэнэ.

- Миний шилдэг хамтрагч чамайг дурлуулж дөнгөнө гэдгийг би мэдээд л түүнийг чамруу явуулсан юм. Чи арай түүн шиг хүн насаараа покероос өөр зүйл хийхгүй амьдарч байна гэж бодсон юм биш биз дээ?!

Крис Вугын бах нь ханасан үгс чихэнд дуулдах үед би Жосеруу ширтсээр л байлаа.

- Үнэн үү?

Эцэст нь нэг ам нээсэн ч хариуд Жосе доош харж суугаад толгойгоо зөөлөн дохих нь тэр. Тэрний гар гарнаас минь зөрүүлж чанга атгаад мөр нь чичрэх аж.

- Шаолин түүний сайн найз байсан. Газар дээрх ганц найзыг нь чи алчихсан. Тэрний өмнө ч тэрний гэр бүл дампуурах шахсан нь чамаас л болсон. Аав нь чамтай тоглоод хамаг юмаа алдчихсан юм. Тэгээд л Жосе хэдэн арван жилийг зөвхөн чамайг ялж өшөөгөө авах гэж покерт зориулсан. Шаолиний байнга ярьдаг залуу чамайг гэдгийг тэр мэдсэн бол хэзээ ч ганц найзыгаа чамтай ойртохыг зөвшөөрөхгүй байсан биз. Пак Чанёол. Чи хайртай хүндээ хангалтай их муу зүйл хийсэн. Одоо чи мэдлээ.

Крис өнөөх газраа зогссоор ийн хэлэх бол би сонссон зүйлдээ одоо ч итгэж дөнгөхгүй Жосеруу ширтсээр л байлаа. Хөлийн минь хүч хаа нэгтэй хийсээд явчих шиг л болж би түүний өмнө сөгдөж суугаад нүдрүү нь ширтэнэ.

Жосе үнэхээр туйлдаж бас цөхөрчээ. Харц нь надруу өршөөл эрж бас нэг л хоосноор ширтэнэ.

- Чи одоо зугтаж амжина. Би Крисийг аргалж дөнгөнө. Чамд хийсэн бүхнийхээ хариуг би чамайг зугтхад л туслаж цайруулж чадна. Одоо ингэхэд оройтсон ч гэлээ хийсэн бүхнийг минь уучлаарай. Би чамайг хуурч байсан.

Тэр эцэст нь нэг зөвхөн надад дуулдахаар л ийн шивнэх нь тэр. Хамаг сүнс биеийн хүч итгэл найдвар минь хийсэж орхиод би түүний гарнаас нь чанга атгасан чигтээ суусаар л байлаа.

Гэтэл гэнэт л өнөөх агуулахын гэрэл унтран тас харанхуй болж орхив. Хаа нэгтэйгээс нисдэг тэрэгний чанга чимээ дуулдан агуулахын гадна гэрэл тусна.

Цагдаагийн нисдэг тэрэг байх ч дотроос нь бидний зүг даллах залуу бидний тал аж.

- Чанёол одоо явцгаая.

Сэүн нөгөө гарнаас минь татан гүйхээр зэхэх үед би байрандаа гацсан хүн шиг хөдлөлгүй гараа татан авлаа. Манай хүмүүс ч харанхуй болсныг далимдуулан гаран гүйх бол Крис Вугын тайван хөлийн алхаа хажууд минь дуулдлаа.

- Надад чи л хэрэгтэй. Бусдаас нь би өшөө мэт авах хэрэг байхгүйг мэднэ биз дээ.

Тэр харанхуйг далимдуулан чихэнд минь шивнэх үед би Сэүнээс гараа татан авлаа.

Бүгд дууссан. Надад хүч ч хүсэл ч алга. Залхаж байна. Ядарч байна. Бас өөрийгөө үзэн ядаж байна.

- Та нар хурдан яв. Би явахгүй.

- Чанёол! Юу яриад байгаа юм хурдан зугтах хэрэгтэй. Одоо л биш бол хэзээ ч биш.

Кайн ууртай хоолой дуулдах үед би Жосегийн гарнаас тавин тэднийг гарах хаалгаруу түлхэж эхэллээ. Одоо үнэхээр хангалттай. Би үүнээс илүү хайртай чухал хүмүүсээ зовоож тэвчихгүй нь.

- Яв гэж байна! Би хэргээ хүлээнэ. Та нар зүгээр яв. Гуйж байна. Одоо л биш бол хэзээ ч биш.

Гэсээр би Сэүнийг өөрөөсөө холдууллаа.

Энэ мөчид том агуулахын гэрэл асан тэдний уурлаж гайхаж бас л миний адил цөхөрсөн төрх ил болов. Тэд юу ч хэлсэнгүй. Зүгээр л миний зүг чимээгүй харчихаад цааш эргэн гүйлээ. Том хаалгаар тэд нисдэг тэргэнд суун алга болох харагдах бол би яг л энэ мөчийг хүлээсэн нэгэн шиг сөхрөн уналаа. Крис Ву гарыг минь гавлан намайг босгох бол би хий л шал ширтэн зогсоно.

- Тэднийг зүгээр орхиорой гуйж байна. Би бүх хэргийг үүрэх болно.

- Чамаас авдаг хариугаа авчихсан. Тиймээс тэд одоо надад хамаагүй.

Гэсээр тэр намайг дагуулан гадаа дуу дохиоллоо хангинуулах цагдаагийн машины өмнө ирэн зогслоо.

Тэр цааш нисэн одох нисдэг тэрэгний араас харан санаа алдсаар

-Тог таслаж анхаарал сарьнуулж байгаад авч явдаг Бэкхён чи ч ухаантай болжээ.

Гэсээр толгой сэгсрэнэ. Яг л Бэкхёныг манай тал гэдгийг анхнаасаа л мэдэж байсан мэт. Надад ахиж юм ярьж өөр зүйлс харж ер нь юу ч хийх хүсэл байсангүй.

Тархинд минь хэдхэн бодол л эргэлдэж байсан юм.

Би хайртай хүмүүсээ өөрөө ч мэдэхгүй зовоож байж. Хайртай хүмүүс минь намайг ч анзаараагүй байхад намайг үзэн ядаж байж.

Энэ мөчид л, цагдаагийн машины цонхонд өөрийнхөө цөхөрч хоосорсон төрхийг хараад зогсож байсан мөчдөө л би өөрийгөө хамгаас илүү үзэн ядаж бас тайтгарч байв. Эрт энэ бүхнийг мэдэж, эрт бүгдийг дуусгаж байгаадаа баяртай байна.

Ингээд дуусаг. Ву Шаолиний өмнө хийсэн гэмийн төлөөх гэмшил минь Жосед мэдрүүлсэн бүх аймшигтай мэдрэмжүүд минь ингээд дуусаг. Хийсэн бүхнийхээ төлөөсийг би ингэж элдээд бүх зүйл алга болог.

Нүдний буланд Жосегийн цэнхэр даашинз туслаа. Харцаа арай ядан шилжүүлсээр түүнрүү харах үед тэр ч бас над шиг л цөхөрч ядарсан харагдана. Час улаан уруул өнгөө алдаж уйлснаас болж улайсан хоосон харц миний зүг ширтэнэ. Цусанд халтартсан царай одоо ч нулимстай байх том нүд.

Цагдаа залуу түүнд өөр нэгэн цагдаагийн дүрэмт хувцас нөмрүүлэн мөрнөөс нь түшин алхах бол түүний нөмөрсөн цагдаагийн дүрэмтний энгэр дээр 'Жосе Ким' гэсэн нэр цэвэрхэн оёоостой харагдана.

Би түүнээс харцаа буруулан нүдээ аниад чимээгүй л намайг хэн нэгэн машиндаа чихээд авч явахыг хүлээнэ.

Түүний сүрчиг салхитай холилдон намайг ороохтой зэрэгцэн ард гавлаастай гаран дээр минь хэн нэгэн хүрэх мэдрэгдэж дараа нь гарт минь цаас шиг зүйл атгуулах аж. Би чимээгүй л өнөөх цаасыг нь чанга гэх чинь атгаад түүний араас харлаа.

Урт хар үс нь салхинд намиран тэр миний зүг гунигтай гэх чинь харсаар машинд суун алга боллоо.

Хүнийг юу сул дорой болгодог вэ?

- Хайр шүү дээ.

Тэгвэл юу хүнийг хүчирхэг болгодог вэ?

- Үзэн ядалт л тэгэж чадна.

Өнгөрсний би эдгээр асуултад ингэж л хариулах байв. Учир нь би цаг мөч тутамд энэ бодолдоо үнэнч байдаг байсан болохоор л тэр.

Гэвч одоогийн надаас энэ бүхнийг асуувал би өөр зүйл хэлэх болно. Жосед дурлаж түүнд донтож түүнээс хамааралтай болж түүнтэй цаг мөч бүрийг өнгөрүүлсний минь дараа хэн нэгэн ирээд энэ асуултаа давтвал би шал өөрөөр хариулна.

Хүнийг юу сул дорой болгодог вэ?

- Үзэн ядалт л тийм болгоно шүү дээ.

Яагаад?

-Учир нь үзэн ядалтандаа идэгдсэн хүн хайрлах ямар сайхныг бас ямар тарчлаантайг мэдэхгүй тул өрөвдөлтэй байдаг юм.

Хүнийг юу хүчирхэг болгодог вэ?

- Хайр шүү дээ.

Яагаад?

- Учир нь хайрласан хүн бүхнийг мэдэрч юу зөв юу бурууг ялгаж хайртай нэгнийхээ төлөө өөрчлөгдөж юуг ч хийхэд юуг ч алдахад бэлэн болдог юм. Хорвоогийн хамгийн хүчтэй мэдрэмж хайр болохоор тэр цаг үргэлж үзэн ядалтыг дийлдэг.

Тэгвэл чи одоо ямар хүн бэ? Хүчтэй юу? Сул дорой юу?

-би....






















-Би дэлхийн хамгийн хүчирхэг хүн. Учир нь би Жосег галзууртлаа хайрлаж нүүр тулж чадаагүй зүйлстэйгээ нүүр тулж чадсан учраас. Үзэн ядалт бус хайрыг сонгосон учраас би хүчирхэг хүн.

Seguir leyendo

También te gustarán

2.6M 251K 40
1920ခုနှစ်လောက်က လူနေမှုပုံစံတွေကို inspireယူပြီး ရေးဖွဲ့ထားတဲ့ Own Creation rebirth fictionလေးပါ။ _________# Starting date_26.6.2020 Ending date_6.1...
80.1K 8.3K 57
Ким Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээл...
348K 11.8K 45
ဖီးနစ်ငှက်တစ်ကောင်ရဲ့ ရင်ကွဲမတတ်အော်ဟစ်သံဟာ လောင်ကျွမ်းအံ့ဆဲဆဲ အတောင်ပံတွေနဲ့အတူ ပျောက်ကွယ်ပျက်စီးသွားတော့မယ့်အချိန်မှာ ငါဟာ မင်းနဲ့နောက်တစ်ကြိမ်...
424K 16.1K 44
ကိုယ်ဟာ ကြိုးဝိုင်းထဲမှာ ကိုယ့်ကိုစိန်ခေါ်လာသမျှကောင်တွေအကုန် ထိုးရဲတယ် သတ်ရဲတယ် ကိုယ်နိုင်မယ်ဆိုတဲ့ယုံကြည်မှုရှိတယ် ကိုယ်မလုပ်ရဲတာဘာမှမရှိဘူးလို့ထင...