°LOTTO ° [completed]

By Jungsu__

21.6K 1.9K 580

Бид нэгнээ татаад бас түлхсээр байх юм... More

01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
28
29
30
31
32
33 [end]

27

301 23 4
By Jungsu__

Jose Kim

-Жосе. Чи яаж нулимсаа ингэж сайн барьдаг юм бэ? Би чамтай ийм удаан хамт байсан хэрнээ уйлж байхыг чинь л харж байсангүй.

-Би нулимсаа сайн барьдаг юм биш ээ. Харин надад уйлахыг хүссэн тийм зовлонтой мэдрэмж төрдөггүй юм. Тэгээд л би уйлдаггүй юм.

- Хачин юма. Гэхдээ чи нэг л өдөр мэдрэх байх даа. Уйлахыг хүсэж асгартлаа уйлаад л. Хэрэв чи уйлж чадвал би чиний өмнөөс баяртай байх болно.

- Яагаад баярлана гэж? Уйлах чинь тэглээ ч тийм сайхан юм биш.

- Зүгээр л. Чи уйлж байнаа гэдэг чинь чи тэр хэрээрээ их зүйлийг мэдэрч чадаж байна гэсэн үг. Олон зүйл мэдрэх ямар сайхан гэж санана. Чи уйлаасай. Гэхдээ баярын тийм нулимсаар.

***

Онгоц газардах үед бидний зугтаалт дуусна.

Тэр яг хажууд минь чимээгүй суугаад цонхоор харах аж. Гарт нь хэдэн хөзөр байх бөгөөд тэр бүгдийгээ чимээгүй л эргэлдүүлж холин тоглоно. Чив чимээгүй надруу харахгүй юм ярихгүй тэр зүгээр л цонхоор харагдах үүлнүүдрүү л ширтэж байсан юм. Харц нь нэг л тийм өөр харагдана. Илүү гүн илүү чимээгүй. Хүн харцаараа ярьж харцаараа дуу чимээ тарьдаггүй ч гэлээ тэнд ямар нэг өөр төрлийн дуу чимээ байдаг. Харин түүний харц энэ мөчид ямар ч дуу чимээгүй нам гүмхэн байсан юм. Миний мэдэх хамгийн дуу чимээ ихтэй харцтай хүн бол тэр байсан харин одоо чив чимээгүй байсаар л байх юм.

-Чи юу бодож байна?

Би түүнээс харцаа салган урагш харж суухад тэр хөзөр холихоо больсон ч цонхоор харсаар л байлаа. Янзлаагүй үс чамин хувцас. Энгийн л нэг Чанёол хажууд минь байгаа атал надад одоог болтол тэр онцгой санагдсаар л байх юм.

- Юу ч бодож чадахгүй байгаа болохоор ямар нэг юм бодохыг хичээж байна.

- Тэгээд бодож чадаж байна уу?

- Тийм ээ.

Тэр тун сулхан дуугаар ийн хэлээд надруу харлаа. Зүүсэн гоёлын өнгөгүй шилний цаанаас өнөөх чимээгүй харц надруу ширтэнэ. Нэг л гунигтай эсвэл тайван ч юм шиг. Гэхдээ л намайг соронз шиг татах тэр харц яг л хэвээрээ.

- Би зүгээр л саяны өнгөрсөн тэр долоо хоногийг бодож байна. Юм бодох гэж хичээхээр хамгийн түрүүнд тэр бодлууд орж ирж байгаа болохоор би тэр өдрүүдийг бодохгүй байж чадахгүй нь.

Гэсээр тэр доош харан хөзрөөрөө тоглоно. Тэр ч бас над шиг л байгаа юм байна. Тэр өдрүүдийг л дурсаж болдог бол буцаж очихыг хүсэж бас жаахан гуниглаж байна. Адилхан зүйл мэдэрч байгаа минь сайхан ч ийм эвгүй зүйлийг хамт мэдрэх муухай юм.

- Намайг уучлаарай Жосе.

Хэсэг хугацаанд бид чимээгүй явсны эцэст тэр ийн хэлэх нь тэр. Онгоц газардах цаг дөхөж байгааг илтгэх шиг нисгэгч залуугийн бидний бүсээ зүүгээрэй гэх анхааруулга хувийн жижиг онгоцоор хадна.

- Юунд уучлал гуйсан юм?

- Бид мартсан юм шиг явна гэж тохирсон ч би тэгэж чадахгүй юм байна. Онгоц газардсан ч бид казинод буцаад очсон ч би өнгөрсөн тэр зугтаалтыг бодсоор л байх болно. Бас чамайг харах бүртээ мэдрэмжээ дарахгүй мэдэрсээр л байх болно. Чи ийм зүйл хүсэхгүй болохоор л би уучлал гуйж байгаа юм. Бүхнийг мартаж чадахгүйд уучлаарай.

Гэсээр тэр өнөөх хөзрөө саванд нь буцааж хийн цонхоор харлаа. Одоо цонхоор зөвхөн хэдэн үүл бус Сөүл хотын бараа харагдах аж. Ингээд л бид ирчихлээ. Өнөөх хэцүү бас утгагүй амьдралдаа.

- Зүгээр дээ. Би чамайг март гэж хүчилж өөрсдийгөө зовоомооргүй байна.

- Чи миний нэг хүслийг биелүүлнэ гэж хэлж байснаа санаж байна уу? Хэрэв гитар тоглож өгвөл өөрийн чадах нэг зүйлээ хийж өгнө гэсэн.

Тэр надруу харсаар ийн хэлэх үед би чимээгүй л толгой дохив. Тархинд минь хэдхэн хоногийн өмнөх түүний гитар тоглож байгаа төрх бас миний асгартлаа уйлсан тэр өдөр кино шиг л тоглогдон өнгөрнө.

- Санаж байна. Юу хүсмээр байгаагаа шийдчихсэн юм уу?

- Тийм ээ.

- Юу юм?

- Чи ч бас битгий март.

Тэр надруу маш зоригтой бас шулуунаар ширтсээр шивнэх төдийхөн ийн хэлэв. Өвөр дээр байх гар минь аажмаар чангаран хөл минь салгалах шиг санагдана. Тэр үүнээс илүүг хүсэж болох байсан. Надаас юуг ч хүсэж чадах байсан. Биеийг минь эсвэл сэтгэлийг минь өөр юу байдаг юм тэр надаас хүсэж байгаа олон зүйлийнхээ алинг нь ч хүсэж болох байсан. Гэтэл тэр ганц боломжоо ердөө ийм зүйлд ашиглаж байна гэж үү? Тэр зүйл нь намайг түр зуур зовоох биш харин үхэн үхтэл минь зовоох тийм л хүсэл байх юм. Бүхнийг тийм ч хурдан мартахгүй ч гэлээ би хэзээ нэг өдөр мартах л байсан. Мартаад сайхан амьдрах байсан. Байсан байх.

- Чи энийг биелүүлж чадна шүү дээ. Зүгээр л Парист байсан өдрүүдийг хэзээ ч битгий мартаарай. Би чамаас өөр зүйл хүсэж хил хязгаар давахгүй ээ. Чамайг ахиж уйлуулахгүй.

- Чанёол...

- Чадах уу? Онгоц газардах нь. Хариултаа мэдчихээд буувал сайхан байна.

Тэр хөнгөхөн инээд алдан өнөөх дүнсгэр төрхөө хэсэг зуур арилгасаар надруу харлаа. Түүний харц нь хоолой нь бас 'чамайг ахиж уйлуулахгүй' гэх үгсээс болж би ахиад л уйлмаар санагдаад явчих нь тэр. Гэхдээ би уйлахгүй л дээ. Зүгээр л тэгэж санагдсан. Энэ магадгүй хүн бүрт байдаг шунал байх. Би өөрөө нэлээн шуналтай хүн гэхдээ Чанёолын өмнө энэ шунал минь маш яршигтай бас хэцүү байдлаар ил гарчихдаг. Яг одоо мэдэрч байгаа шиг ийм түвэгтэйгээр. Уйлаад ч хамаагүй ахиж түүнд тэврүүлээд өнөөх үлгэрийг нь сонсоод суумаар.

Гэхдээ шунал хэтэрвэл бурууддаг. Тиймээс би тэвчиж бас илүү хүчтэй ухаантай байх ёстой. Би хэзээ ч кино зохиол дээр гардаг хайраас болж тэнэг болчихсон хүмүүс шиг байж чадахгүй.

Хайр бүх зүйл биш.

- Би мартахгүй ээ Чанёола.

Чанёол бол миний хувьд хайр гээч хэмжүүрээс хол хэтэрсэн тийм л хүн.

- Баярлалаа.

Харин хайраас хэтэрсэн энэ том хэмжүүр илүү хүчтэй бас аюултай байдаг. Дүрэлзсэн тэр галаас илүү.

***

- Жосе!

Казинод яван ормогц танил хоолой цовоо гэх чинь дуулдсаар шууд л намайг тэвэрч аван дороо эргэлдэх аж.

- Аливээ Сэүн би амьсгалж чадахгүй нь.

- Уулзаагүй хэдэн жил болсон юм шиг л санагдаж байна.

Сэүн намайг хэтэрхий чанга тэвэрсэн чигтээ ийн хэлэх үед би үнэхээр л амьсгалахад бэрх байсанд хий л инээд алдан нурууг нь цохино. Казиногын доод давхарт байсан хүн бүр л биднийг нууцхан харах аж.

- Та үсээ яачихаа вэ. Янзалж амжаагүй шууд ирсэн юм уу?

Эцэст нь нэг тэр намайг тавьсаар хажууд чимээгүй зогсох Чанёолруу харан инээд алдсаар бас л тэврэн авав. Чанёол үүрсэн гитараа буулган өрөөсөн гартаа бариад Сэүнийг зөрүүлэн тэврэх аж. Түүний хар үс нь духных нь урдуур унжин царайг нь халхлах аж.

- Үгүй ээ. Хэргээр ингэж янзлаагүй юм. Миний шинэ стилл гэж ойлго.

Гэсээр тэр баргар төрхөө авч хаян нүүр дүүрэн инээлээ. Сэүн бид хоёрыг ээлжилж харан үнэхээр л жаргалтай төрх тодруулна.

- Жосе бас уруулаа будаагүй байна. Та хоёр хэдхэн хоногт шал өөр хүн шиг болчихсон ирэх юм. Парис та хоёрт зохиогүй бололтой.

Түүнийг уруулруу минь харсаар ийн хэлэх үед би сая л нэг уруулаа ч будаагүй ирсэнээ санан инээд алдаж орхив. Чанёол бид хоёр хэн хэн нь өнөөх чамин тансаг байдлаа Парист мартчихаад ирсэн юм шиг хэтэрхий энгийн харагдаж байсан юм. Яахав чамин хувцас л биднийг аварч байж мэдэх юм.

- Кай хааччихсан юм?

Бид цахилгаан шатруу алхаж байхад би ийн асуутал Сэүн энэ л яг толгойн өвчин нь болж байгаа юм шиг санаа алдсаар

- Тэр Ари Кимтэй буцаад нийлчихсэн. Та хоёрыг явснаас хойш тэр хоёр байнга болзож гүйгээд казинод ирэхээ ч больсон. Ядаж байхад Иён тэр өдөр бүр үдэшлэгт яваад өдөржин нэг шартсан амьтан дээд давхарт бичиг цаасанд дарагдаад сууж байгаа. Та хоёр байхгүй би энд ганцаараа сунаж унатлаа л ажиллалаа. Энэ долоо хоногт би баахан хүсэлт гаргасан хүнтэй тоглосон.

Гэсээр тэр үнэхээр ядарч бас ээждээ хов зөөж байгаа хүүхэд шиг царайлсаар доош бөхийн мөрийг минь нална. Яг л жаахан хүүхэд шиг түүний байдлаас болж би түүнийг шоолж инээж байсан ч харц минь түүний цаана зогсох Чанёол дээр тогтоно. Өмнөх Чанёол байсан бол өдийд бидний зүг муухай хараад зогсож байх байсан биз. Гэхдээ тэр одоо бидний зүг харах ч үгүй байхын дээр чимээгүй л урагш ширтэн зогсож байсан юм.

Сэүн байнга ойртоод байсанд жаахан эвгүй байсанд түүнээс хөндийрч зогсон өөр зүйл ярьсаар бид ирэх давхартаа ирлээ.

Лифтний гялгар хаалга нээгдмэгц шууд л бид гурвын өмнө ууртай Иёны төрх тодрон гарч ирлээ. Сэүн хэлэхтээ түүнийг шартчихсан л гэсэн. Гэтэл Иён үргэлж байдаг шигээ чамин бас сайхан харагдаж байна. Ийм гоё даашинзууд хаанаас олж авдгийг ёстой мэдэхгүй юм.

- Та хоёр ирэхгүй юм шиг явлаа шүү. Ядаж ганц удаа миний дуудлагыг аваад эсвэл хэн нэгэн нь утсаа асааж болох байсан даа.

Тэр бараг л шүдээ зууж байгаад ууртайхан ийн хэлэх үед Чанёол бид хоёр нэгэнрүүгээ хэрэг хийсэн хүн шиг харан нууцхан инээх аж. Зугтаалт хийсэн эхний өдрөө бидний хамгийн түрүүнд хийсэн зүйл бол утсаа унтраагаад гэртээ орхих байсан юм. Сүүлд ийм юм болно гэж хэн хэн маань мэдэж байсан тул сэтгэлийн бэлтгэлтэй ирсэн нь энэ.

- Бид хоёр үнэхээр завгүй байсан. Чи мэдээ л байлгүй дээ.

Чанёол лифтнээс буун өрөөлүүгээ алхангаа ийн хэлэх үед Сэүн бид хоёр ч лифтнээс буун түүнийг даган явлаа.

- Тийм шүү. Бидэнд утсаар ярих ч зав байсангүй.

Би ч чимээгүй л түүний ярихыг нь дэмжин ийн хэлэх үед Иён өндөр өсгийтөө тачигнуулан хажууд алхангаа нүдээ эргэлдүүлэх аж.

- Миний сонссоноор та хоёр өдөрт ганц цаг л казинод байж байгаад алга болчихдог гэж байсан шүү. Хэрвээ Алекс ноён та хоёрыг магтаж хөрөнгө оруулалт хийгээгүй бол би та хоёрыг энд хөнөөж ч чадахаар байлаа. Юу хийж явсан болоод өдөржин хамт алга болдог байна.

Тэрний ууртай цухалдсан хоолой дуулдах үед би дотроо яг л Иёны хийдэг шиг нүдээ эргэлдүүлж бас хажуугаар нь 'Бид хоёр хэзээ ч чиний мэдэрч чадахгүй ийм сайхнаар болзож байсан юм за юу. Одоо загнахаа боль' гэж хашгичиж байлаа. Гэхдээ мэдээж би энэ бүгдийгээ ил гаргахгүй л дээ. Тэгвэл магадгүй Иён биднийг яаж ч мэдэх байх. Хэн ч шартсан ууртай Иёноос илүү аймшигтай байж чадахгүй.

- Чанёола түр ярилцаатах уу? Дагаад ир.

Түүний ууртай урт үгний араас бидний хэн нь ч хариулт хэлээгүй тул Иён санаа алдсаар ийн хэллээ. Тэр Чанёолаар яах гээд байгааг мэдэхгүй юм. Магадгүй толгойг нь эргэтэл загнах байх. Эсвэл санаж бэтгэрснээ хэлэх ч юм уу. Мэдэхгүй юм угаас яаж ч харсан Иён Чанёолд сайн гэдэг нь илт байдаг. Угаас хэн л ийм хүний хажууд байж хайрлахгүй байх билээ. Хэрвээ тэр миний харсан Чанёолын тэр зөөлөн төрхүүдийг харсан бол бүр ч унаж тусах байсан байх даа.

- Яах гэж?

- Юуны чинь яах гэж. Чухал юм ярилцах хэрэгтэй байна. Дагаад яв.

Гэсээр Иён Чанёолыг түрүүлж алхахдаа гарт нь байх гитарлуу хальт харж харагдана. Чанёол Иёныг дагаж явахаасаа өмнө Сэүн бид хоёрын зүг нэг харчихаад чимээгүй л Иёныг даган нэг өрөөлүү орж харагдана.

- Тэр гитар тоглохоо больчихсон байсан. Буцаад тогломоор санагдсан бололтой.

Сэүн өнөөх өрөөлүү харангаа ийн хэлэх үед би түүний гитар барьсан төрхийг нь бодсоор хөнгөхөн инээмсэглэн толгой дохив.

- Тэр мундаг тоглодог юм байна лээ.

- Чамд тоглож өгсөн юм уу?

- Би гуйсаар байгаад тоглуулсан юм аа.

Сэүн чимээгүй л ойлголоо гэх шиг толгой дохино. Бид одоо ч өнөөх газраа зогссоор л байлаа. Удалгүй гэнэт л сул унжих гарт минь хүн хүрэх мэдрэгдэн би хаалганаас харцаа салган түүнрүү харлаа. Тэр гарыг минь атгасан чигээр надруу ширтэнэ. Сэүн сайн хүн шүү. Гэхдээ яаж ч бодсон миний хувьд Чанёол илүү сайн хүн шиг санагддаг юм. Арай илүү мэддэг болохоор юм болов уу.

- Би чамайг санасан.

Гэсээр тэр гарны минь арыг эрхий хуруугаараа илбэх аж. Бугуйнд минь Чанёолын өгсөн жижигхэн наран цэцэг чимэглэлтэй боолт зүүлттэй харагдана. Тэр намайг санасан байна. Гэхдээ юу ч мэдрэгдэхгүй юм даа. Анхнаасаа л Сэүн надад таалагддаг ч гэлээ хүчтэй тийм мэдрэмж өгч байгаагүй. Тэр сайн хүн мөн даанч буруу замаар л явдаг юм.

- Санаж байсанд баярлалаа.

- Чи намайг жаахан ч болов санаагүй юм уу? Би өдөржин л чамайг бодож байлаа. Юу хийж байгаа бол яаж байгаа бол гээд л. Даанч чи утсаа унтраагаад таг болчихсон.

Тэр гарлуу минь дараа нь бугуйнд минь байх боолтруу ширтсээр ийн хэлэх үед би хөнгөхөн инээд алдсаар түүнээс гараа татаж авлаа. Өмнө нь уг нь өөр хүмүүстэй гараа атгалцаж эсвэл сээтэгнээд явах надад амархан байсан юм. Одоо нэг л болж өгөхгүй байгаа нь уурыг минь хүргэж байна.

- Сэүнаа би —

-ЧИ ЧИНЬ СОЛИОРЧИХСОН ЮМ УУ?!!

Миний үгийг гэнэт л цаахан байх өрөөнөөс гарах ууртай чанга хоолой тасалдуулж орхив. Сэүн бид хоёр нэгэнрүүгээ том нүдлэн харсаар дөхөн очтол ахиад л Иёны ууртай бас аймшигтай чанга хоолой хадах аж. Юу гээд байгааг нь би ойлгож дөнгөхгүй байна. Юу ч гэсэн маш ууртай бас чанга хашгирч байна

-Жосе. Ороогүй байсан нь дээрээ. Иён уурлахаараа үнэхээр аймар байдаг юм.

- Больз үз Сэүн. Тэр арай хэтэрхий хашгичиж байна.

Би өрөөлүү орохоор зэхэх үед Сэүн намайг зогсоосон ч би тэвчилгүй шууд л яваад орчихсон юм. Бодох төдийд дургүй хүрмээр бас тэвчиж болохгүй юм шиг санагдсан. Пак Чанёолд надаас өөр хүн муухай хандаж байна гэж бодохоор миний ааштай хөгийн зан сэргээд явчих шиг болсон юм.

- Иён одоо надад заахаа больж үз.

- Амаа тат Чанёол.

Гэхдээ өрөөнд орж ирээд ууртай ч гэлээ юу ч хийж чадахгүй зогсох Чанёол бас түүнийг хайр найргүй алгадах Иёныг хараад би өөрийгөө хорьж дийлэхээ байсан байлаа.

- Ким Иён ямар новшоо хийгээд байгаа юм бэ?

Би өндөр өсгийт дээрээ түргэн түргэн алхсаар Чанёолын урд очиж зогсон Иёны саяхан түүнийг алгадсан гарыг нь барьж аван хамгийн муухайгаараа харан зогсоно. Уруулаа буддаг л байж. Тэгсэн бол илүү аймар харагдаж чадах л байсан юм.

- Жосе.

Чанёол сандарч бас гайхсан бололтой араас минь ийн хэлэх бол би өнөөх л янзаараа Иёнруу ширүүхэн ширтсээр л байлаа. Тэр дургүй нь бүр ч илүү хүрсэн бололтой хоосон инээд алдан надаас гараа хүчтэйхэн дугтран авлаа.

- Чи түүнд хүсээд байгаа зүйлсээс нь ганцыг ч өгч чадахгүй юм байж битгий толгойг нь эргүүлээд бай. Ганц чамаас болж би их гурвал маргалдаж бас энэ мулгуу амьтан өөрчлөгдөхийг харж тэвчихгүй.

- Чи тэрний ээж эсвэл эгч нь биш. Битгий юу хийхийг нь заагаад бас ингэж хашгичиж гар хүрээд бай. Хүнд бас хэмжээ хязгаар байх ёстой байдаг юм.

Би өөдөөс минь тун ууртай муухай харах түүний зүг ширүүхэн харсан чигтээ ийн хэлэх үед өрөөнд хэсэгхэн зуур нам гүм айлчлах аж. Үнэндээ надад ч ингэх эрх байхгүй. Би Пак Чанёолын өмнөөс хүнтэй маргалдаж түүнийг хамгаалж ингэж зогсох эрхгүй. Гэхдээ би зүгээр л үнэхээр тэвчиж чадаагүй юм. Надаас болж Пак Чанёол хэн нэгэнд цохиулж загнуулж байхыг хараад би тэвчиж чадаагүй. Тэр ийм зүйл хүртэх ёсгүй. Над шиг хүнээс болж тэр өөрийгөө яршигтай зүйлстэй хутгалдуулах ёсгүй. Би л түүнд гай болж байна.

Бас болсоор л байх болно.

- Та хоёрын хэн хэн нь ухаантайхан л байж үзээрэй. Бас чи Жосе Ким. Чамаас болж нэг л зүйл бурууддаг юм бол би чамайг өөрөө хөнөөчихөж чадна шүү. Надад чам мэтийг алчих юу ч биш.

- Иён. Ахиж ингэж хэлээд үзээрэй.

Иёны хүйтэн харц ууртай хоолойн араас Чанёолын тун ууртай хоолой дуулдах үед би хий л санаа алдлаа. Иён Чанёолруу нэг муухай харчихаад өрөөний хаалгыг чанга гэх чинь саван гарах аж. Сэүн ч түүнийг даган явсан байлаа.

Том ажлын өрөөнд бид чимээгүй л зогсоно. Би түүнрүү эргэж хараагүй зогссон хэвээр хий л духаа барин зогслоо.

- Жосе. Зүгээр үү.

- Зүгээрээ. Юу ч гэсэн нэг хүн намайг алахыг хүсдэг болчихлоо. Өөр тайван даа.

Гэсээр би хөнгөхөн инээд алдаад түүнрүү эргэж харлаа. Хэр чанга алгадсан болоод түүний хацар нь ингэтлээ улайдаг байна.

- Сөүл ч биднийг сайхан угтаж байна шүү.

Тэр санаа алдсаар ийн хэлэх үед би чимээгүй л толгой дохино.

- Тэглээ. Гэхдээ цаашдаа бид нэгнээ ингэж хамгаалаагүй нь дээр юм байна. Чанёола. Надаас болж хүмүүстэй муудалцаж өөртөө лай хурааж болохгүй шүү. Би чамд хангалттай их гай болох болохоор битгий бүр ч их гай өөртөө хураа.

Би чухал төрх гарган түүнрүү ширүүхэн ширтсээр ийн хэллээ. Тэр чимээгүй л надруу ширтэн зогсоно. Удалгүй бодит байдлаа ухаарах гэж оролдож байгаа хүн шиг сулхан толгой дохих аж.

- Ойлголоо.

Би түүнийг хамгаалж, хайрлаж, бас түүнтэй хамт байхыг хүссэн.

Түүний гэх бүх дурсамжийг хадгалж өдөр бүрийг цаг мөч бүрийг түүнийхээ л дэргэд энгийн хүн шигээр өнгөрүүлэхийг хүссэн.

Нүгэл, өнгөрсөн бүхэн алдаа дутагдал би түүний бүх зүйлийг нь хайрласан.

Тийм ээ. Би Пак Чанёолд хайртай. Гэхдээ энгийн нэг хайр биш харин хайр гэх хэмжүүрээс хол давсан тийм л мэдрэмжээр түүнийг хайрласан.

Хайрласаар л байна байх. Учир нь дэлхий дээр түүн шиг минь бишрэм зөөлөн хүн байхгүй. Надад түүн шиг хүн ахиж хэзээ ч олдохгүй.

Тэр бол цор ганц бас амьдралд минь тохиох жинхэнэ гайхамшиг байсан юм.

Гэхдээ...

Хайр үргэлж амьдралын бүх зүйл байдаггүй.

Continue Reading

You'll Also Like

85.8K 10.8K 42
Чи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.
191M 4.5M 100
[COMPLETE][EDITING] Ace Hernandez, the Mafia King, known as the Devil. Sofia Diaz, known as an angel. The two are arranged to be married, forced by...
324K 11.6K 45
ဖီးနစ်ငှက်တစ်ကောင်ရဲ့ ရင်ကွဲမတတ်အော်ဟစ်သံဟာ လောင်ကျွမ်းအံ့ဆဲဆဲ အတောင်ပံတွေနဲ့အတူ ပျောက်ကွယ်ပျက်စီးသွားတော့မယ့်အချိန်မှာ ငါဟာ မင်းနဲ့နောက်တစ်ကြိမ်...
4.7M 528K 58
{Both Zg&Uni} အသေမခွီးရတောင် တစ်ချက်တော့ပြုံးမိဖို့ အာမခံပါတယ် ..💚 Start - { 11,8,2020 } End - { 25,11,2020 } အေသမခြီးရေတာင္ တစ္ခ်က္ေတာ့ျပဳံးမိဖို႔...