°LOTTO ° [completed]

By Jungsu__

21.6K 1.9K 580

Бид нэгнээ татаад бас түлхсээр байх юм... More

01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
26
27
28
29
30
31
32
33 [end]

25

294 31 31
By Jungsu__

Jose Kim

Надад хайртай ч хэлдэггүй нэгэн. Намайг хүсдэг ч хүрэхээс хэтэрдэггүй нэгэн. Намайг үзэн яддаг ч муухай харахаас хэтэрдэггүй нэгэн. Надад дургүй гэдэг ч үргэлж хажууд минь байхыг хичээдэг нэгэн. Ууртай юм шиг атлаа хэнээс ч илүү уужуу нэгэн.

Хайрлахгүй гэж шийдсэн ч тэр бодлыг минь үгүй хийж бодлыг минь өөрөөрөө дүүргэдэг нэгэн.

Хэзээ нэг өдөр би түүний тухай бодох бүртээ энэ бүгдийг хамгийн түрүүнд бодох байх. Надруу ямар зөөлнөөр ширтэж надад ямар хайрламаар тайван хүрдгийг нь би бодож санаж өөрийгөө зовоосоор л байх болно.

- Манай казиногоор үйлчлүүлж байгаад баярлалаа.

Тун ихэмсэг ч гэлээ намблаг инээмсэглэл тодруулсаар тэр саяхан ирсэн хүндтэй зочноо угтах аж. Би түүний хажууд зогссон чигтээ бидний урд ирэн зогссон Европдуу бас ширүүн төрхтэй эрлүү ширтэн зогсоно.

- Покер мангасууд намайг тосож авч байгаад би үнэхээр баяртай байна. Төсөөлж ч байгаагүй хүмүүс байна шүү. Би та хоёрын талаар маш их сонссон. Ихэвчлэн Солонгост байдаг гэсэн болохоор чинь энд байх юм гэж огт бодсонгүй.

Өнөөх эр ширүүн төрхөндөө баймгүй тун эелдэг энгийн инээмсэглэсээр эхлээд Чанёолтой дараа нь надтай гар барин мэндэллээ.

- Таныг бидний тухай мэддэг гэдгийг сонсох үнэхээр таатай байна. Энэ казиногын гол эзэн хүсэлт тавьж биднийг танд тусгайлан үйлчлүүлэхээр авч ирсэн юм.

- Тэр хүн ч тэгвэл алдаагүй байна шүү. Намайг Покерт нугасгүй гэдгийг мэдэж л дээ.

Миний эелдэгхэн үгний араас өнөөх эр нүүр дүүрэн инээсээр бидний анхны уулзалт тун явцтай бүтэмжтэй үргэлжлэх аж.

- Ингэхэд бидэнд та хоч хүртэл бодож олсон бололтой. 'Покер мангасууд'

Чанёолд тун таатай байгаа бололтой нүүр дүүрэн инээсээр ийн хэлэх үед өнөөх эр ч бас инээд алдах аж.

- Үгүй дээ. Миний зохиосон хоч биш. Та хоёр мэддэггүй юм шиг байна, үнэндээ та хоёр покер донтнуудын дунд маш алдартай. Тэд тоглолтоос чинь үлгэр жишээ авч бас хоч хүртэл зохиосон нь энэ байгаа юм. Та хоёрыг гар нийлж тогловол хэнд ч дийлддэггүй гэдэг юм билээ. Бас соёлтой байхгүй бол хамт байхаараа мангас шиг л ширүүн гэлцдэг. Үүнийг ч бас мэдээгүй юу?

Өнөөх Европ эр ерөнхийдөө бол Алекс ноён хэзээ язааны танилтайгаа харьцаж байгаа юм шиг ийн хэлэх үед бид хоёр өмнө нь ганц ч удаа сонсож байгаагүй зүйлсээ сонсон нэгэнрүүгээ том нүдлэн харна. Биднийг хамт байхаараа дийлддэггүй гэдэг яриаг мэддэг байсан ч гэлээ ийм олон хүн бидний тухай мэдэж бас хоч хүртэл өгсөн байгааг сонсох үнэн хэрэгтээ сонирхолтой байлаа.

- Хөөх үнэхээр мэдээгүй юм байна. Та ч гэнэт маш гоё зүйл яриад ороод ирлээ шүү.

Чанёол нүүр дүүрэн инээсээр ийн хэлэх үед өнөөх эр ч бас таатай байгаа бололтой инээд алдсаар Чанёолын мөрийг нь нөхөрсгөөр цохих аж. Кай ч тэр Иён ч тэр энэ хүндтэй хүн биднийг хараад баярлана гэдгийг сайн мэдэж байж.

Гайхах ч хэрэг алга юм даа. Кай хянамгай ажигч гэдгээрээ ямар алдартай билээ дээ. Тэр магадгүй казинод байгаа хамгийн аюултай хүн ч байж мэдэх юм. Чив чимээгүй бүгдийг ажиглаад нууцхан хийх гэснээ зохицуулдаг. Яг одоо Чанёол бид хоёрыг Парис явуулчихсан шигээ тэр өөр хичнээн их ажил амжуулдгыг мэдэхгүй юм.

- Ингэхэд та хоёр зэрэгцээд зогсож байхдаа хүртэл үнэхээр дотно харагдаж байна. Үнэхээр цуу яриа шиг та хоёр болздог нь үнэн юм биш биз дээ?

Өнөөх ноён бидэнтэй хамт тусгай өрөөлүү алхангаа үнэхээр л сонирхож мэдэхийг хүссэн байртай ийн асуух үед Чанёол бид хоёр эв хавгүйхэн инээсээр нэгэнрүүгээ харна. Бидний зугтаалт гээч одоо ч дуусаагүй байгаа. Учир нь хэн нь ч дуусгахыг хүсээгүй бас энэ удаагийн зугтаалт арай илүү онцгой байсан болохоор илүү удаан үргэлжлүүлж байгаа нь энэ билээ.

- Үгүй дээ. Бид зүгээр л гар нийлдэг хамтрагчид.

Тэр тийм ч удаан чимээгүй байсангүй өнөөх ноёнруу харсаар ийн хэлэх үед би чимээгүй л яриаг нь батлах шиг толгой дохин алхана.

Түүний сул унжих гар алхаан дундаа нууцхан гарыг минь шүргэж хааяа хааяахан хуруунаас минь зөөлөн барих аж. Яг л 'ингэж хэлсний төлөө уурлахгүй биз дээ' гээд асуугаад ч байх шиг санагдана. Гуравдах өдөр. Түүнтэй хамт зугтаалт хийж хосууд биш атлаа хосууд шиг байгаа гуравдах өдөр. Хайргүй гэсэн атлаа хайр шингэсэн үйлдлүүдийг хийсэн гуравдах өдөр.

Би түүнд бүр ч илүүтэй татагдаж өөртэйгөө бүр ч илүү тэмцэлдэж байгаа гуравдах өдөр.

Энэ гурван өдөр үнэн хэрэгтээ бүхэлдээ яг л зүүд мөрөөдөл эсвэл эсрэг ертөнц шиг байлаа. Хэрвээ эсрэг ертөнц гэж байдаг бол тэнд байдаг Жосе Чанёол хоёр ийм сайхан байх даа гэж бодогдом тийм л өдрүүд өнгөрч байсан юм. Тэр гараас минь атгаж, намайг тэвэрч, заримдаа зүгээр л надруу чимээгүй ширтэж харин заримдаа үнэхээр их сэтгэл хөдлөл шингэсэн тийм үнсэлтээр үнсэж тэр бүртээ намайг өөртөө уусгаад авчих шиг л болж байлаа. Тэр далай бол би ердөө далайг бүх биеэрээ мэдрэхийг хүссэн нэг шумбагч шиг л. Далайн ёроолд хэтэрхий удаан байж болохгүй. Гэхдээ шумбагч тэрийгээ мэдсээр байж далайн ёроолд сайхан бүхнийг харахыг хүссэн шуналдаа хөтлөгдөн байсаар л байна.

Амьсгал тасалдаж толгой өвдөж сүүлдээ бүр үхсэн ч хамаагүй байхыг хүснэ. Хүйтэн ус нь дулаан санагдаж яг л далайтай нэгэн бүхэл болчихсон юм шиг санагдана.

Гэхдээ тэглээ гээд яаж ч чадахгүй.

Шумбагч хэдийгээр далайд дурласан ч тэндээс холдох л болно.

***

- Хамгийн гол ажил ингээд дууслаа.

Парисын шөнийн гудмаар алхангаа тэр санаа нь амарсан байртай гараа алдалласаар ийн хэлэх аж. Салхи яг л тэр гараа алдаллаад зогсохыг хүлээж байсан юм шиг зөөлөн салхилах аж. Бидний хэн хэн нь яг л Парис хотын иргэд шиг энгийн ч гэлээ загварлаг хувцасласан харагдана. Тэгээд ч болоогүй яг л яриад тохирчихсон юм шиг хувцаснуудын минь өнгө хүртэл адилхан байв.

Тэр энгийн л нэг цагаан цамц бор өнгийн өргөн өмд өмссөн бол би цагаан цамцан дээр нарийн мөртэй бор даашинз өмссөн байсан юм.

- Одоо дөрөв хоноод л бид эндээс явах юм байна. Буцаад казиноруу.

Би чулуун замруу ширтэж алхангаа ийн хэлэх үед тэр алдалласан гараа буулган шууд л гарнаас минь салаалуулж хөтлөх нь тэр. Түүний гар үнэхээр том. Ер нь тэр бүхэлдээ их том болхи хүн. Түүний энгэрт байхдаа би намхан жижиг биш атлаа өөрийгөө жижигхэн юм шиг мэдэрч тэр гарнаас минь атгах үед урт хуруутай гар минь жаахан хүүхдийн гар шиг болчихсон юм шиг санагддаг. Түүний хажууд байхад би ямагт өөрийгөө өчүүхэн жижиг олиггүй амьтнаар мэдэрдэг ч гэлээ тэр цаг ямагт найдвартай санагддаг. Намайг юунаас ч хамгаалж чадах юм шиг тийм л аюулгүй тайван.

- Эндэх бидний хувьд Неверланд бололтой. Тийм үү ноён Питер.

Тэр хэсэг зуур чимээгүй алхсны эцэст хоолойгоо яг л үлгэр ярьж байгаа ахимаг насны эр шиг болгосоор ийн асуух үед би тэсэхгүй түүнийг шоолж инээн толгой дохилоо. Тэрний нүд өнөөх л янзаараа гялалзан миний нүдрүү маш дулаахнаар ширтэнэ. Түүний зөв. Энэ газар бол яах аргагүй бидний хувьд цаг хугацааг зогсоож орхисон  Неверланд мөн. Тэр ч би ч энд л чөлөөтэй байж жинхэнэ өөрсдийгөө нэгэндээ харуулна.

Бид цааш чимээгүй л хотын гудмаар алхсаар л байлаа. Энд байгаа ихэнх хугацаандаа бид ингэж алхаж байв. Машин байгаа ч зүгээр л илүү удаан гар гараасаа барихын тулд алхана. Тэгээд юу ч юм яриад танихгүй хүмүүсийн харцыг үл тоогоод инээлдэнэ.

Тэр зөвхөн надруу харж. Би зөвхөн түүнрүү харна. Яг л ямар нэг киноны гол дүр шиг нэгнийхаа хувьд хамгийн тод гэрэлтэж харагдана. Үнэхээр хачин. Гэхдээ таатай.

- Чанёола.

Нэлээн удаан алхсын эцэст би түүний гарнаас нь барьсан чигтээ байрандаа зогссоор одоо ч нүдэнд тод харагдсаар байгаа зүйлрүү харан зогслоо.

- Өмнө нь чи уушийн газар гитарчин байсан гэсэн байх аа.

Би дэлгүүрийн лангуун дээр өрсөн түмэн олон гитараас сая л нэг харцаа салган түүнрүү хартал тэр тун эргэлзэнгүй бас сандарсан байртай толгой дохино. Тэр угаас миний байгаа байдал харцнаас минь л юу хүсээд байгааг минь мэдчихсэн нь илт аж.

- Би чиний гитар тоглоод суухыг хармаар байна.

- Жосе би магадгүй чамд дараа —

-Үгүй шүү Тинкербэлл. Би Неверландаас өөр хаана ч чиний гитар тоглоод суухыг хармааргүй байна.

Би өнөөх л нэг гуйсан бас сахилгагүй инээмсэглэлээ тодруулсаар ийн хэллээ. Тэр юу ч хэлэхгүй том цонхоор илхэн харагдах өрөөтэй гитарнуудруу харах аж. Харин би одоо ч түүнийг ятгахыг хүссэн гэдгээ илтгэх шиг гарнаас нь сэгсрэн гуйсаар л байлаа.

- Алив л дээ. Гуйж байна. Хэрвээ чи ганцхан удаа тоглоод өгчих юм бол би чиний хүссэн нэг юмыг биелүүлнэ шүү.

Би тун итгэлтэйгээр ийн хэлсээр түүнрүү харах үед тэр сая л нэг надруу харан өрөөсөн хөмсгөө тун зальтайхан өргөх аж.

- Юу ч байсан уу?

Тэр өнөөх баргар төрхөө арчиж хаяаад хариулт хүлээх шиг надруу ширтэх аж. Түүний энэ царай. Мэдэхгүй юм даа нэг л бүтэхгүй зүйл сэдээд байгаа хүн шиг харагдаж байна.

- Үгүй ээ. Би биелүүлж чадна гэсэн нэг зүйлээ л чамд хийж өгнө. Болохгүй зүйл бол болохгүй.

- За яахав.

- Юу?

- Би тоглож өгнө. Харин чи нэг хүслийг минь биелүүлнэ шүү.

Тэр итгэл орсон хүн шиг биеэ чангалсаар ийн хэлэх үед би түүний огцом өөрчлөлтүүдийг харан инээд алдах аж.

- Биелүүлж чадах зүйлээ л биелүүлнэ. Хэтэрхий юм битгий гуйгаарай.

Гэсээр би өөр зүйл сонсохыг хүсээгүйдээ түүнийг гитарын том дэлгүүрлүү дагуулан орлоо. Түүний гарын атгалт нь суларсаар гарнаас минь тавин хаа сайгүй өрөөтэй байх гитарнуудад хүрч үзэх аж. Тэр яг л удаан уулзаагүй нэг найзтайгаа уулзаад яахаа мэдэхгүй сандарч байгаа хүн шиг харагдана. Шууд тэврээд авч чадахгүй харцаа буруулж ч чадахгүй хүн шиг л тэр гитарнуудыг тун болгоомжтой зөөлөн илж заримынх нь утсан дээгүүр нь гараа гүйлгэх аж. Түүний том гар нь бүх гитартай төгс зохьцож байсан юм. Яг л хоорондоо маш чухал холбоогоор анхнаасаа холбоотой байсан юм шиг л тийм сайхан зохиж байсан.

Гитарнууд дунд харц нь нэг л өөрөөр гэрэлтээд алхаж байхдаа тэр энэ мөчид миний хувьд дэлхий дээр байж болох хамгийн сайхан хүн шиг мэдрэгдсэн юм. Муу хүн гэдгийг нь би мэднэ. Маш их муу зүйл хийж өөрийн гараа өөрийн сэтгэлээ ч нэгэнт бохирдуулсан хүн гэдгийг нь би сайн мэднэ.

Гэсэн ч түүний хамгийн муухай бүхнийг мэдэж байгаа хэрнээ би түүнийг 'сайхан' гэж дотроо шивнэсээр л байв. Тэр муу хүн. Гэхдээ бүхэлдээ муу хүн биш.

Тэр гитарнууд дунд алхаж байхдаа хэсэг зуур яг л намайг хүртэл түр зуур мартаж орхисон мэт харагдах аж. Би түүний энэ мөчийг нь сүйрүүлэхийг хүссэнгүй худалдагчийн ширээний хажууд чимээгүй л түүнийг ширтэн зогсож байлаа. Яагаад ч юм түүнийг харахдаа инээмсэглэхгүй байж чадахгүй байхын дээрээс тэр одоо ч нүдэнд минь төгс хүн шиг харагдсаар л байсан юм.

- Таны найз залуу үнэхээр царайлаг юм аа. Бас гитаранд үнэхээр дуртай бололтой.

Ширээний ард сууж байсан ахимаг насны эр ийн хэлсээр инээд алдах үед би хэсэгхэн зуур Чанёолаас харцаа салган шалруу ширтлээ. Тэгээд хэсэг зуур өөрийнхөө бодлыг шоолох шиг инээд алдаад түүний зүг ахин ширтэв.

- Тиймээ тэр үнэхээр царайлаг нь үнэн шүү.

Тун зөөлнөөр зөвхөн худалдагч эрд сонсогдхоор ийн хэлсээр би түүний зүг харсаар л байлаа.

Тэр олон гитарууд дунд бараг л цаг гаран алхсан. Заримыг нь тоглож үзэж заримыг нь зүгээр л хараад л. Би яг л эхнэрээ дэлгүүр хэсэхийг нь хүлээж байгаа нөхөр шиг санагдаж байсан ч гэлээ түүнийг хараад зогсох таатай байсан юм.

Магадгүй үүрд ингээд ширтээд зогссон ч чадах юм шиг тийм л их тэвчээр бас ойлгомжгүй мэдрэмж намайг хучиж байлаа.

- Бурхан минь үнэхээр уучлаарай. Би зүгээр удаан гитарны бараа хараагүй болохоор.

Тэр сандарсан байртай хар өнгийн нэг гитар барьсан чигтээ нааш алхангаа ийн хэлэх үед би инээд алдсаар толгой сэгсэрлээ.

- Зүгээрээ. Наадхаа авахаар болсон юм уу?

- Тийм ээ.

Гэсээр тэр өнөөх гитараа худалдагч эрд өгөх үед худалдагч эр тун дулаахан инээмсэглэсээр гитарыг цүнхэнд нь хийж харагдана.

- Чи ч гитарын тал дээр үнэхээр нүдтэй хүн бололтой шүү. Үнэхээр сайн эд болохоор бүр хүний нүднээс далд тавьчихсан байсан юм. Гэтэл олоод авчихлаа.

Худалдагч эр нөхөрсөг инээд алдсаар өнөөх гитарыг түүнд өгөх үед Чанёол яг л ичиж байгаа хүүхэд шиг хөөрхөн инээгээд гитараа үүрэх аж.

- Ахиж манайхаар үйлчлүүлээрэй.

Өнөөх ахимаг насны эр миний картыг надад буцааж өгөнгөө ийн хэлэх үед Чанёол надаар төлүүлнэ гэж бодоогүй байсан бололтой нүд нь бүлтгэнэн баахан сандрах аж. Би түүнд гитар гэдэг ямар чухал зүйл болохыг анзаарч эхэлмэгцээ тэр зүйлийг нь авч өгөхийг хүссэн. Зүгээр л сүүлд бодоход гоё байх. Би хэн нэгэнд юм авч өгөхдөө ийм жаргалтай байсан даа гэж бодохоор.

- Жосе би уг нь өөрөө төлж чадна шүү дээ.

- Мэдэж байна. Тэгээд л би авч өгч байгаа юм. Битгий сүржигнээд бай ойлгов уу.

-Гэхдээ л.

Тэр хэрэг хийсэн хүүхэд шиг надруу харсаар ийн хэлэхтэй зэрэгцэн худалдагч эр инээд алдах аж.

- Залуу та их азтай шүү. Найз бүсгүй чинь танд үнэхээр хайртай юм билээ.

Түүний хэлэхийг сонсон Чанёол бид хоёрын хэн хэн нь худалдагч эрийн зүг нүдээ бүлтгэнүүлэн ширтлээ. Бидний хэн хэн нь том нүдтэй болохоор одоо худалдагч эрд үнэхээр инээдтэй харагдаж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

- Юу? Үнэхээр үү?

- Тийм ээ. Хайргүй л бол ямар бүсгүй бүтэн цагийн турш зогсоогоороо чамайг ширтэх билээ. Бүр гитар хүртэл авч өгөөд. Хүн худлаа хэлж болох ч харц хэзээ ч чаддаггүй юм.

Гэсээр өнөөх эр надруу хараад өөрөөрөө бахархсан байртай инээх нь тэр. Магадгүй бид жинхэнэ хосууд байсан бол надад энэ үгийг сонсох таатай л байх байсан байх. Гэхдээ бид тийм биш юм хойно надад үнэхээр ичмээр бас зугтмаар санагдаж байсан юм.

Бурхан минь Жосе Ким ичиж сандардаг биш шүү дээ. Гэтэл одоо би амьдралдаа ичиж сандарч үзээгүйгээрээ их сандарч бас ичиж байна.

- Хөөх. Би хүртэл мэдээгүй зүйлийг та мэдэж ээ.

Ялангуяа Пак Чанёол нэг тийм ойлгомжгүй инээмсэглээд надруу ширтэх үед би бүр ч их сандарч орхисон юм.

- За тэр яах вэ. Хурдан явцгаая. Баярлалаа баяртай.

Хий сандарсаар би шууд л ингэж дуржигнуулж орхиод одоо ч надруу харсаар байгаа Чанёолын гараас нь ум хумгүй татаад тэр дэлгүүрээс гаран явсан юм.

Ард түүний инээд алдах дуулдах ч би түүнрүү харж ч чадахгүй бас хаяад явж ч чадахгүй хий л гарнаас нь чирэх шахам атгаад түргэн түргэн алхана. Чанёол ч бас ингэж ичиж байсан болов уу? Хэн нэгэн түүний надруу ширтэж байгааг мэдчихээд ярих бүрт тэр ингэж сандарч байсан болов уу?

Энэ мэдрэмж үнэхээр эвгүй ч гэлээ таатай байдаг болов уу?

- Жосе.

- Хөөе.

- Питер Пен.

- Аливээ Жосе.

Нэлээн хол алхсны эцэст тэр намайг янз янзаар дуудсаар гарнаас минь татан эргүүлэн харуулав. Би одоо ч үл мэдэг сандарсан чигтээ гитар үүрэн зогссон түүнрүү арай ядан харлаа. Тэр одоо ч нүүрэндээ инээмсэглэлтэй байх бөгөөд гарнаас минь тавихгүй гэх шиг тун ч чанга атгана.

- Чи надад үнэхээр хайртай юм уу?

Гэнэт л юу ч болоогүй юм шиг инээнгээ тэр пал хийтэл ингэж асууж орхив. Би энэ үгийг сонссон мөчдөө ахиад л учир зүггүй сандраад унах нь тэр. Уг нь би садрах ёсгүй шүү дээ. Яагаад?

Яагаад би сандраад байгаа юм бол? Хуучны Жосе хэзээ ч ийм зүйл дээр сандарч тэвдэхгүй. Тэр шууд л зэвүүн царайлаад гудмаар нэг чанга инээгээд 'юу вэ? Би мэдээж чамд хайргүй' гэж хэлэх байсан. Гэтэл би яг яачихсан болоод жаахан хүүхэд шиг сандраад байгаа юм?

Эвгүй юм. Энэ мэдрэмж намайг түгшээж эвгүйрхүүлж байна.

- Ү.. Үгүй ээ. Би яагаад чамд хайртай байна гэж.

Нэг сайн амьсгаа аваад би шууд л ингэж хэлэв. Намайг мэдрэмжгүй хөгийн өөр юу ч гэж бодсон хамаа алга. Ердөө л би юу ч болсон бай хэзээ ч хайрыг сонгохгүй. Миний амнаас хэзээ ч хэний ч өмнө 'хайртай' гэдэг үг гарахгүй.

- Тийм үү?

Тэр үл мэдэг тонгойн нүүрээ нүүртэй минь нэлээд ойртуулаад нүдрүү минь цоо ширтэнэ.

- Тиймээ.

Түүний гарын атгалт одоо ч чанга байх бөгөөд харц нь хамаг дотрыг минь нэвт шувт харчих шиг санагдана. Энэ харцнаас юуг ч нууж чадахгүй юм шиг л тэр ганц хараад л дотор минь байгаа бүхнийг мэдчих юм шиг санагдана.

- Тэгвэл яагаад нүүр чинь улайчихсан юм бэ. Жаахан охин шиг л.

Тэр ахиад л пал хийтэл ингэж хэлэх нь тэр. Ойрхон байсан тул хоолойн өнгө нь тун зөөлөн бас бүдүүн сонсогдож харц нь одоо ганц намайг нэгжээд бус бүр дотор эрхтний минь байрыг солиод тавьж байгаа юм шиг санагдана. Би юу ч хэлж чадахгүй хий л хэлэх үг хайн харцаа тэнүүлэх бол тэр өнөөх л янзаараа намайг ширтсээр л байх аж. Амьсгалахад хүртэл хэцүү санагдах шиг. Тэр ийм ойрхон байгаа болохоор намайг харцаараа хоолойгоороо өөрийнхөө эрхшээлд оруулчихаж байгаа юм шиг.

- Хүссэнээ хэлээ Жосе. Би хэзээ ч чамайг ' хайртай' гэж хүчээр хэлүүлэхгүй.

Гэсээр тэр хөнгөхөн инээд алдах шиг болоход би сая л нэг түүнрүү тогтон харлаа. Тэр гарнаас минь тавин хоёр гараараа хацрыг минь ахиад л өхөөрдөх шиг шахан барих аж.

- Ийм хөөрхөн байхад би яаж чамайг хүчлэх юм бэ.

Ахиад л тэр харцаараа хамаг хайраа урсгаад гаргаад ирж байгаа юм шиг тийм зөөлнөөр ширтсээр намайг үнсэх нь тэр.

Түүний үнсэлтээс харцнаас нь хүрэлт бүрээс нь дүрэлзсэн тийм л хайр мэдрэгддэг болчихсон. Бүх зүйл нь зөөлөн намуухан байдаг ч гэлээ тэр зүйлс хамаг биеийг минь шатааж бүх мэдрэмж бодол үгсийг минь хүртэл тэр түймэртээ сороод авчих шиг болдог болчихсон.

Цаг тутам надад аюултай галаар тоглох шиг санагддаг ч гэлээ би зугтаж үл чадна. Энэ галыг хүссээр энэ галд илүү их шунасаар л.

Пак Чанёол бол далай. Харин түүнээс ирдэг мэдрэмж түүний хайрыг гэх мэдрэмж дүрэлзсэн халуун гал.

Энэ гал бодол санааг минь үгүй хийж байна.

Худалдагч эр надад 'Найз залуу чинь царайлаг юм аа' гэж хэлсэн тэр хоромд...

Би дотроо үнэхээр чин сэтгэлээсээ үнэнээсээ ганцхан удаа бодсон.

Пак Чанёол үнэхээр л миний найз залуу байсан бол... Гэж.

Бас тэрхэн хоромд би өмнө нь юуг ч хүсэж байгаагүй тийм ихээрээ...

Цор ганц түүнийг хайрлахыг хүссэн.

Энэ бүгд буруу. Гэхдээ яах ёстойгоо би өөрөө ч ойлгож дөнгөхгүй нь.

Continue Reading

You'll Also Like

85.8K 10.8K 42
Чи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.
9.3M 648K 82
[ BOOK 1 OF AZITERA: YTHER'S QUEEN ] Consumed by avarice, the four human kingdoms-the Infernal Empire, the Kingdom of Caelum, the Kingdom of Treterra...
233K 35.1K 87
»This is not my own story »Just translate for fun »All credits go to the original author and translator »Cover photo from pinterest
405K 15.4K 43
ကိုယ်ဟာ ကြိုးဝိုင်းထဲမှာ ကိုယ့်ကိုစိန်ခေါ်လာသမျှကောင်တွေအကုန် ထိုးရဲတယ် သတ်ရဲတယ် ကိုယ်နိုင်မယ်ဆိုတဲ့ယုံကြည်မှုရှိတယ် ကိုယ်မလုပ်ရဲတာဘာမှမရှိဘူးလို့ထင...