°LOTTO ° [completed]

By Jungsu__

22.2K 1.9K 580

Бид нэгнээ татаад бас түлхсээр байх юм... More

01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33 [end]

16

455 41 9
By Jungsu__

Chanyeol

'Чи яг яачихаад байгаа юм бэ?' энэ асуултыг би тоолж ч барамгүй тийм л олон удаа сонсож бас хэлсэн байлаа. Ямар нэг зүйл надад таалагдаагүй үед эсвэл үнэхээр тэр хүн яачихаад байгааг ойлгоогүй үедээ би шууд л ингэж асууж орхидог байсан юм. Хариулт нь янз бүр л байдаг. Ичсэн уурласан түвэгшээсэн гээд л би ямар нэг байдлаар асуултынхаа хариуг авч чаддаг байв. Энэ асуулт энгийн л нэг асуулт. Гэвч яг ямар янзаар асууж байна тэр хэлбэрээр энэ асуулт бүдүүлэг эсвэл хөгжилтэй эсвэл энгийн асуулт мэт хувирдаг.

Гэвч энэ мөчид би үргэлж бусдаас асуудаг байсан тэр асуултыг өөрөөсөө асуусан минь энэ байв. Жосед хүчтэйхэн алгадуулсан хацраа бариад цус шүүртлээ хазуулсан уруулаа үл мэдэг долоонгоо би дэлхийн хамгийн ууртай бас шоглосон тийм л байдлаар өөрөө өөрөөсөө 'Чи яг яачихсан юм бэ?' гэж асуусан минь энэ байв. Хацар дээр минь ирсэн өвдөлт ердөө нэг эмзэг эмэгтэй хүний өчүүхэн хор хөнөөл ч гэлээ магад надад хамгийн хүнд бас цочирдом болж туссан анхны алгадалт байсан биз.

Хар мянган л удаа алгадуулж үзсэн. Гэхдээ ганц нь ч үүн шиг ийм тарчлаантай бас хачин байж үзсэнгүй.

Жосе тэр үргэлж л надад ямар нэг гүн зүйлсийг мэдрүүлэх юм. Би түүнд уурлаж эсвэл түүнээс болж гуниглах шалтаггүй атал хачин мэдрэмжүүд холилдоод дотор тэнүүчлэнэ.

- Чи ахиад нэг удаа үнэхээр Жосе чамд ямар ч хамаагүй юу гэдгийг бодоод үзээрэй.

Кай арын өрөөнөөс гарч ирж ширээ тойрж алхангаа ийн хэлэх аж. Тэр тоглолтыг ажиглах гээд тусгай ажиглалтын өрөөнд сууж байсан нь тэр билээ. Тэгэхээр бүгдийг харж бас сонссон. Үнэхээр хөгийн санагдаж байна.

Шал утгагүй төрхөө Кайд харуулчихсан болохоор.

- Би энд зүгээр суугаад Сэүн Жосе та гурав яаж энд тэнд будилж гүйхийг харж байна. Үнэндээ сонирхолтой л байна.

Тэр намайг шоолох шиг инээд алдсаар покер ширээ налан зогсох бол би хий л хөмсгөө зангидана.

- Би өөрийгөө яг яачихаад байгааг ойлгохгүй байна. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Зүгээр л энэ бүхэн хэтэрхий яршигтай юм.

Би уруулаа арчингаа өнөөх л нэг зөрүүд зангаараа ийн хэлэх үед Кай бараг л хийстэл санаа алдан толгой сэгсрэнэ. Бидэн дундаас тэр хамгийн тайван нь бас ажигч нь. Тиймдээ ч тэр казинод болж байгаа муу сайн бүхнийг хараан дороо байлгаж ажигладаг. Яг л тэрэн шигээ миний ойлгохгүй байгаа асуултын хариуг тэр мэдэж байгааг би сайн мэднэ.

- Чи яагаад зүгээр л Жосед итгэхгүйгээр хайрлаж болохгүй гэж? Ер нь хайрлах албагүй. Чи зүгээр л хамт байхыг хүсээд байгаа биз дээ. Заавал хүнд хүнд юм бодож өөрийгөө шаналгах хэрэг юу байна. Бүр өмнөөс чинь зовох шиг.

- Наадах чинь тийм амар биш ээ Кай. Би өмнө нь хийж байсан алдаагаа ахиж яасан ч хийхгүй. Хайр эсвэл дотно харилцаа тэр чигтээ гамшиг сүйрэл сэтгэлийн шарх.

Кайн тайван үгний араас би ууртайхан хоолойгоор ийн хэлээд шууд л гаран явлаа. Саяхан Жосегийн Сэүний араас гүйгээд гарсан тэр хаалгаар. Одоо тэд магадгүй хамт байгаа биз. Жосе уучлал гуйж аргадаад л Сэүн нүүр өгөхгүй уурлаж хосын тэнэг маргаан хийгээд л. Тэгээд эвлрэх байх. Тэдэн шиг харилцаатай хүмүүс үргэлж л тэгдэг. Олон холимог мэдрэмжин дунд донсолж тэрэн дундаа живнэ.

Эвлэрч сайндаж хайрлах гэж хичээгээд л.

Гэхдээ бидний харилцаа яг юу юм бэ. Ядаж тэдэн шиг 'удахгүй үерхэх байх' гэдэг тодотголтой биш 'танихгүй хүмүүс' гэсэн ч тодотголтой биш, дотно гэхэд ч дотно биш яг л завсрын хачин харилцаа.

Бүгд л хэлэх юм. Ойрт эсвэл холд гэж. Гэхдээ би Жосед ойртхыг эсвэл түүнээс холдхыг ч хүсэхгүй байна. Түүнд итгэл хэрэгтэй гэсэн. Жосед итгэж түүнийг зовоодоггүй тийм хүн. Би хэзээ ч түүнд өгч чадахгүй тийм зүйл Жосед хэрэгтэй.

Гэвч. Хэрвээ би худлаа ч байсан хамаагүй түүнд итгэж байна гэж хэлсэн бол тэр яах байсан бол. Хажууд минь худлаа гэдгийг нь мэдэж байсан ч хамаагүй үлдэх бол уу. Мэдэхгүй юм. Би хэзээ ч түүнийг урьдчилан тааварлаж ойлгож дөнгөдөггүй юм.

Тэр халдашгүй хүн. Харин өнөөдөр би утгагүй уурандаа захирагдаад түүнд халдсан. Үр дагавар нь ахиад л маргаан.

Өнөөдөр өөртөө бат ухамсарласан ганц зүйл минь энэ байв.

Жосе Ким бол халдашгүй хүн. Бас би ахиж хэзээ ч түүнд өнөөдөр хандсан шигээ ширүүн хандаж дураараа байж болохгүй.

Шархалчихаж мэднэ.

***

- Ноёнтоон яаралтай сээрээрэй. Том хэрэг мандчихлаа!

Өглөө эрт Кёнсүүгийн хачин сандарсан хоолой дуулдах мөчид би гайхаж ядсаар арай ядан сэрээд цаг харлаа. Цаг өглөөний 6:30-ыг зааж байх аж. Цаахан талд Кёнсүү хувцасны өрөөнөөс минь нэг хослол барьчхаад яаран гарч ирж харагдана.

- Юу болсон бэ? Өнөөдөр уг нь ийм эрт хувиар байхгүй дээ.

-Хувиар биш ээ эрхмээ. Өнөөх И ноёнтны бүлэглэлийн хэргийг үүрээд орсон шинэ хүн нь хамаг юмаа ярьчихсан гэнэ. Тэгээд та нар дээр одоо хэрэг үүсчихсэн. Хар тамхи худалдаж авсан хууль бус газар борлуулсан гээд л. Одоо казино дээр цагдаагийнхан оччихсон нэгжлэг хийх гэж байгаа. Бас ч болоогүй их гурвалыг баривчилж байцаах гэж байна.

- Юу?!

Сонссон юмандаа би итгэж ядан огцом өндийх үед Кёнсүү юу ч хэлэлгүй хослолыг минь өөдөөс минь сунгана. Шууд л толгой өвдөх шиг болж дотор харанхуйлах аж.

-Яах аргагүй И ноёны тэр шинэ хүн гай болно гэж мэдээд байсан юм. Хараал ид. Кай Сэүн хоёр яасан?

Би шууд л босон хослолоо санд мэнд өмсөх үед Кёнсүү хажууд ирж зогсон

-Тэд одоо байцаагдаж байгаа. Одоо цагдаагынхан наашаа ч бас ирж байгаа байх. Кай ноёны менежер холбогдож анхааруулсан тулдаа л би таныг сэрээгээд ядаж аятайхан хувцаслаж чадлаа.

Тэр үнэхээр хэр баргын гаргаад байдаггүй сандарсан төрхөө гаргасаар ийн хэлэх үед би хий санаа алдан дороо эргэлдэнэ.

- Жосе. Жосе яасан бэ? Тэр бас хутгалдчихсан уу?

Тархинд минь хэдхэн хормын дотор шууд л Жосе бодогдох нь тэр. Тэр өдөр Жосе хүчээр шахуу хамт явсан болохоор түүн дээр ч бас хэрэг үүсэх магадлал өндөр.

- Цагдаагынхан казиног өөр хүн эзэмшиж байгааг хараахан мэдээгүй байгаа. Гэхдээ гэрээг олчих юм бол шууд л мэднэ байх. Жосе хадагтай ч бас энэ хэрэгт орооцолдох магадлал өндөр.

-Гэрээ хаана байгаа юм? Тэрийг яг одоо сайн нуух хэрэгтэй. Өөр чухалуудыг нь ч бас. Газар доорх казиногын мэдээлэл хамгийн аюултай нь юмсан.

Аль болох тайван байх гэж хичээсээр ийн хэлэх үед Кёнсүү толгой дохин

- Ари Ким чухал баримтуудыг нуучихсан гэсэн. Гэхдээ Жосе хадагтайгын эзэмшигч гэх гэрээ казиногын сейфэнд байгаа. Кодыг нь их гурвалаас өөр хүн мэдэхгүй болохоор тэр авч чадаагүй гэсэн. Цагдаа нар олчихвол заавал тэрийг онгойлгуулах байх.

Түүний хэлэхийг сонсоод би магад одоо өөрөө баривчлагдах гэж байгаагаасаа ч илүү сандарч орхих шиг болох нь тэр. Би анхнаасаа энэ бүх хар бараан зүйлсэд Жосег орооцолдуулахыг хүсээгүй байв. Зүгээр л түүнийг хамгаалж казино доторх бараан талыг бүх чадлаараа түүнээс нууж ирсэн ч гэлээ ердөө ийм жижиг алдаа түүнийг ч бас эрсдэлд оруулж байгаа нь хэцүү санагдана. Болохгүй. Тэр халдаж болохгүй хүн. Гэхдээ ийм тэр бидний бохир ажилтай орооцолдчих юм бол хүссэн бүхэн нь түүнд халдахыг хүснэ биз.

- Чи яг одоо яваад гэрээг авч ир. Яаж ийж байгаад юу ч болсон хамаагүй тэр гэрээг авч нуу. Жосег яасан ч цагдаа нарын хараанд өртүүлж болохгүй.

- Гэхдээ би-

- Надад санаа зовж байгааг чинь мэдэх ч их гурвал өөрсдийгөө аргалж чадна. Чи харин Жосег л хамгаал. Иёнд хэл. Иён юу хийж яахаа сайн мэднэ. Энэ хэргээс болж бид арай ч нураад уначихгүй биз. Ямар азаар Иён энд байхад болов доо.

- Ойлголоо.

- Тэр сейфэнд өөр нэг чухал баримт бий. Өнөөх бидний нөөц төлвөлгөө. Иён ямар нэг юм хийгээд бүтэхгүй бол тэрийг ашигла гэж хэлээрэй.

Би Кёнсүүд ийн хэлэхтэй зэрэгцэн гадаа цагдаагын машин дуугарах дуулдана. Энэ чимээг хараал идэг. Би хэзээ ч энэ дохиололд нь дуртай байгаагүй. Хонх дарах чимээ гарахтай зэрэгцэн би Кёнсүүрүү хартал тэр ойлгосон бололтой шуудхан өөр өрөөлүү орон нуугдлаа.

Цагдаа нар. Угаас миний амьдардаг ертөнцийн хэн ч бай энэ нөхдүүдэд дургүй байдаг.

Хонх ахин дахин дуугарах үед би тайван алхсаар хаалгаа нээлээ. Тэгэх мөчид танил царай харагдан надруу цоо ширтэнэ.

- Ахлах Крис Ву.

Бүрэн тоноглосон хувцастай ширүүн харцтай өндөр намаараа надтай чацуу эр үнэмлэхээ үзүүлэн ийн хэлнэ. Би түүнийг хараад шууд л таньсан байлаа. Өнөөх Кёнсүүгийн хэлээд байсан бас И ноёныг айлгаж чадсан хүн гэдгийг танихад тун амар аж. Хурц харц нь миний зүг яг л золиосоо харж байгаа араатан шиг ширтэнэ.

Гэвч. Энэ харц гайхмаар нь намайг айлгаж дөнгөхгүй аж. Сүрхий царайлах гэсэндээ эсвэл догь байх гэж хичээсэндээ бус надад түүний харц аймаар гэхээсээ илүү тун сонирхолтой санагдсан нь энэ байв.

- Таныг хар тамхи худалдаж авч хууль бусаар зарсан гэж сэжиглэн баривчилж байна. Энэ баривчлах зөвшөөрөл болно.

Тэр үнэмлэхээ энгэрийнхаа халаасруу хийгээд өөр нэг цаас гаргаж ирж байхдаа ч надруу өнөөх ширүүн сонирхолтой харцаараа харна.

- Ойлголоо. Гавлаж болно. Гэхдээ би чирэгдэж явмааргүй байгаа болохоор зүгээр өөрийг минь алхуулаарай.

Гэсээр би үл мэдэг жуумалзан гараа урагш сунгалаа. Өнөөх эр хий хоосон инээд алдсаар тун заналтайхан гарыг минь гавлаад зай гаргах шиг ухарч зогсоно.

Би олон жил цагдаа нарыг холоос ажиглаж заримдаа яг ингэж нүүр тулж байсан ч гэлээ яг одоо хажууд минь аль болох өөрийгөө хянах гэж хичээх шиг алхах энэ ууртай эр шиг ийм нэгнийг хараагүй байлаа. Харцанд нь айдас эсвэл эргэлзээгүй байхын дээр тэр яг л таньдаг хүнээ ширтэж байгаа юм шиг надруу харна.

Гэхдээ энэ харц танилууд уулзаад гаргадаг энгийн эелдэг харц биш харин уур хилэн өс хонзонгоор дүүрсэн тийм л харц байсан юм.

Тэдний хэлсэн зөв байж.

Энэ нөхөр аюултай.

Гэхдээ... Тэр намайг ч бас аюултай гэдгийг анзаарсан байгаасай гэж хүснэ.

-Чамайг барих гэж их удаан хүлээсэн шүү.

Цагдаагын машин дуу дохиогоо хангинуулан явах үед тэр гартаа байх халаасны эвхэгддэг хутгаа эргэлдүүлж тоглонгоо ийн хэлэх аж.

Ууртай хүйтэн харц нь одоо л нэг надаас салан урагш ширтэн суух аж. Хэрэв тэр гэмт хэрэгтэн эсвэл хууль бус зүйл хийдэг этгээд байсан бол магад тун амжилттай явж мэдэх юм гэх хачин бодол төрөх нь тэр.

Цагдаагаас гэмт хэрэгтний байдал мэдрэх.

- Яагаад намайг баривчилж байгааг чинь мэдэхгүй ч ингээд ч болов ганц хүн баярлуулж байгаадаа таатай байна.

Би түүнрүү харсаар тайван байгаа хүн шиг тун тоглоомтойхон ийн хэллээ. Миний оронд И ноён эсвэл Кёнсүү байсан бол ийм тэнэг үйлдэл хийж араатныг өдөхгүй л байсан байх. Гэхдээ би ердөө энэ төрх цаанаа хэр их хүч агуулж байгааг өрсөлдөгч минь хэр хол явах чадалтайг мэдэхийг хүсэж байв.

Тэгэж л байж би казиногоо Сэүнийг Кайг...

Бас Жосег энэ бүхнээс хамгаалж чадна.

- Торны цаана суугаад ч ийм байхыг чинь харж л байя. Пак Чанёол.

Тэр хутгаа эргэлдүүлэхээ болин миний зүг хачин хүйтэн бас хорсолтойгоор ширтэнэ. Хүнээс мэдрэгддэг аураа шиг зүйл байдаг. Энэ хүчтэй энэ сул дорой гэдгийг нь илтгэдэг тийм мэдрэмж.

Яг л би Жосег анх хараад муу охин гэдгийг нь мэдэрч байсан шиг.

Харин Крис Ву гэх залуугаас би аюулыг л мэдэрнэ. Толгойд минь аюулын улаан дохио эргэлдэж байсан ч гэлээ би түүний нүдрүү зоригтойхон ширтэх аж.

Энэ хүнээс л нуух ёстой. Энэ хүнээс л хамгаалж халхлах ёстой.

Жосег.

Их гурвалыг.

Казиног.




***

Continue Reading

You'll Also Like

778K 25.3K 58
ကိုယ်ဟာ ကြိုးဝိုင်းထဲမှာ ကိုယ့်ကိုစိန်ခေါ်လာသမျှကောင်တွေအကုန် ထိုးရဲတယ် သတ်ရဲတယ် ကိုယ်နိုင်မယ်ဆိုတဲ့ယုံကြည်မှုရှိတယ် ကိုယ်မလုပ်ရဲတာဘာမှမရှိဘူးလို့ထင...
528K 12.3K 86
တောင်ပေါ်သားနဲ့ မြေပြန့်သူ ဇာတ်လမ်းလေးပါရှင့်
3.2M 151K 62
Start Date>>>> 1.4.2020 End>>>20.5.2020 ကိုယ့်ဘက်က အချစ်တွေပေးခဲ့လည်း ပြန်ရခဲ့တာက နာကျင်မှုတွေတဲ့လား မင်းအမုန်း​တွေကိုထပ်ပြီးမခံစားနိုင်တော့လို့ ငါထ...
395K 16.1K 46
ကြယ်ကလေးတွေလည်း လင်းလက်နေပါသေးသည်။ လမင်းကြီးလည်း ထိန်ထိန်လင်းနေပါသေးသည်။ ငှက်ကလေးတွေလည်း ပျံဝဲနေပါသေးသည်။ လေကလေးတွေလည်း တိုက်နေဆဲသာ။ ချစ်သေးရဲ့လားတဲ့...