°LOTTO ° [completed]

By Jungsu__

21.6K 1.9K 580

Бид нэгнээ татаад бас түлхсээр байх юм... More

01
02
03
04
05
06
07
08
09
10
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33 [end]

11

651 58 12
By Jungsu__

Jose Kim

Чи хүссэн бүхнийг минь өгч байсан. Чиний л хажууд байхдаа би эрх дураараа гүнж шиг болж орхиж байгаагаа ойлгосон.

Намайг гүнж болгосон нэгэн бол чи...

***

- Хоёулаа ийм хувцастай байвал юм бодохгүй ганц өдрийг өнгөрүүлж чадахгүй.

Тэр машиндаа орж ирж суумагцаа ууттай хувцас миний зүг сунгалаа. Тэр өөрөө хэдийнээ хувцсаа солиод өмсчихсөн байх ажээ. Хар малгайтай цамц сул өмд энгийн цагаан кет нь түүнийг тэс өөр хүн шиг харагдуулж байв.

Илүү энгийн дотно тийм л мэдрэмж төрүүлж байсан юм.

- Би гадаа байж байя. Сольж дуусаад хэлээрэй.

Тэр ууттай хувцас өгчхөөд машинаасаа буух үед нь би хөнгөхөн инээсээр хувцсаа солив. Нимгэхэн дуртай даашинзаа тайлаад уутан дотор байсан цоо шинэ малгайтай цамцыг харан би инээд алдахаас өөр зүйл хийсэнгүй. Учир нь тэр яг л биеийн минь хэмжээг тогтоочихсон хүн шиг яг таарсан хувцас авчихсан байсан юм. Хувцсаа сольж дуусмагцаа түүнийг дуудах үед тэр машиндаа буцаж орж ирэн хаашаа ч юм давхина.

Замын явцад түүний чамин машиных нь дээвэр нээгдэн салхи татуулан давхих үед би хар шилээ зүүн гараа алдаллаад өөдөөс үлээх салхийг мэдэрч байв. Би түүнээс зугтахыг хичээсэн.

Тэр надад өөр мэдрэмж өгөөд байсан болохоор би түүнийг хүсэх биш харин догдлоод байсан болохоор би түүнээс зугтахыг хичээсэн. Гэсэн ч таван өдөр тэр байхгүй байхад том казино хүнээр дүүрэн атлаа хоосорчихсон юм шиг л санагдаж байсан юм.

Уур минь хүрсэн. Өөрийгөө хараасан. Хэтэрхий их зүйл бодож өөртөө уур хүрч тархи минь хэтэрхий ачаалалтай ажиллаж байсан.

Гэхдээ...

Түүнийг харах үед л хамаг ухаан санаа минь хийсчих шиг л болсон юм. Текний цаана суугаад виски уунгаа надруу алхахыг нь хараад би ердөө хараал идсэн түүнийг 'санаж байсан' гэдгээ мэдсэн юм.

Зугтсаар л байсан. Гэтэл эцэст нь яасныг минь хараач.

Би түүнд ахиад л автчихлаа.

-Жосе Ким чи яг одоо юу хүсэж байна?!

Чанёол хотын захаар давхингаа бараг орьлох шахам ийн хэлэх үед би гараа өргөн

-Час хийсэн сайхан виски!!!

Гэж хашгирлаа. Зуны бүлээн салхи өөдөөс үлээж нар дээрээс ээх ч гэлээ надад таатай байв. Бид энгийн байгаа болохоор хэн хэн маань зүгээр л нэг насанд хүрсэн энгийн хүн шиг байж байсан болохоор надад таатай байлаа. Би ердөө л юу ч бодохгүй тархиа ганц ч өдөр болов түүний хэлснээр амраахыг хүссэн юм.

-Чи хүссэн бол би өгнө!

Чанёол нэг гараараа жолооны хүрдээ атгаад нөгөө гараараа арын суудалд байх уутыг ухах нь харагдана. Үнэндээ тэр жолоондоо ч төвлөрөхгүй байсан нь аюултай ч гэлээ би юу ч бодож санаа зовохыг хүсэлгүй гараа алдаллан салхи яаж хурууны минь үзүүрийг ирвэгнүүлэхийг мэдрэн сууж байлаа.

Гэнэт л хацар дээр хүйтэн зүйл хүрэх мэдрэгдэн би дуу алдсаар харах үед тэр шилтэй виски миний зүг сунгаад өөрөө урдах замаа харан давхина. Тэр ч бас хар шил зүүсэн тул бид бараг л бүх зүйлээрээ хосолчихсон мэт санагдаж байв. Гэсэн ч би утгагүй бодлоо авч хаян зүгээр л вискиг аван нээгээд хэд хэд балган суудлаасаа босон гараа алдаллаа.

- Аюултай шүү. Нисчихэв дээ

Чанёолын инээвхийлсэн хоолой дуулдах үед би хий л галзуу хүн шиг хашгираад вискигээ уун зогсож байсан юм. Надад үнэн хэрэгтээ аймар санагдсангүй. Зүгээр л би хэтэрхий удаан ийм тайван бас чөлөөтэй мэдрэмжийг мэдрээгүй удчихсан гэдгээ мэдэрч байсан юм. Чамин тансаг байдал ихэмсэг зан авир гээд л би өөрийгөө хэтэрхий их хорьж явжээ. Нүдэнд минь покер тоглоомноос өөр зүйл харагдахгүй тархи минь ямар нэг хатуу хүнд бодлоор дүүрчихсэн юм шиг л явсан мөчүүдийг би энэ удаад л хэтэрхий удаан тээж явсан гэдгээ ойлгосон юм.

Будаагүй уруул, таарсан жижиг дэлгүүрээсээ авсан хэдхэн воны үнэтэй хувцас гарт минь байх миний ч мэдэхгүй виски тэгээд Чанёол ба энэ салхи.

Би яг л түрхэн зуур ч болов салхинд хамаг бодлоо хийсгэж байгаа биет шиг л болдог бол өөрөө ч хийсээд явчихыг хүссэн хүн шиг хашгираад гараа далаад явж байсан юм.

Үе үехэн машинаар явах хөгжим салхины дуутай холилдон Чанёол мэддэг дуугаа дагаж дуулан харин би үдэшлэг дээр байгаа хүн шиг л бүжиглэж байв.

Энэ бол болзоо эсвэл ямар нэг догдлом сайхан уулзалт биш гэдгийг тэр бид хоёрын хэн хэн нь мэдэж байлаа.

Энэ бол ердөө л бидний 'зугтаалт'.

Дүүрсэн бодлоосоо үнэтэй чамин зүйлсээс, ямар нэг хууль бус буруу зүйлсээс өөрсдийгөө зүхэх сэтгэлээсээ зугтаж байгаа зугтаалт байсан юм.

-Чи жаргалтай харагдаж байна.

Үл мэдэг даарч эхлэн би удтал зогссоны эцэст суудалдаа буцаж суун вискигээ уух үед тэр надруу харсаар ингэж хэлсэн юм. Би хар шилээ доошлуулан хамар дээрээ тохоод мангар хүн шиг л инээж орхив.

- Тэнэг байгаа биз? Би ч өөрийгөө ингэж орилж бүжиглэж жаргалтай байх эрхтэй хүн гэж бодохгүй байна. Гэсэн ч ингэж явах арай л дээр санагдаад байх юм.

Үгээ дуусгахтай минь зэрэгцэн тэр гэнэт л надруу дөхөн үнсээд авах нь тэр. Ширүүн ч биш бас сул ч биш яг л бидний одоо байгаа байдал шиг тийм л хөгжилтэйгөөр үнссэн юм. Би түүнийг хариу үнсэж гартаа байх виски минь асгарч байгааг ч үл тооно.

Гэнэт л машин сигнаалдах чимээ гаран тэр надаас холдсоор жолоогоо залан урсгалруугаа орон давхилаа. Хэсэг нам гүм байсан ч бид хоёр тас хавччихсан биеэ яг зэрэг суллан мангар юм шиг инээлдэж орхив.

- Бид үхэх шахлаа. Шалтгаан нь үнсэлцэж байгаад жолоо барьж байгаагаа мартсан.

Тэр инээд алдсан чигтээ ийн хэлэх үед би хөлөө суудал дээр тавьж суугаад бас л инээд алдаж орхив.

-Хоёулаа яг ч юу ч бодохгүй явж үнэхээр болохгүй юм шиг байна.

Би хар шилээ тайлангаа инээд алдсаар ийн хэлэх үед тэр санал нийлэн толгой дохино.

- Би чамайг үнсхээс өөр зүйл хийхгүй болохоор зүгээр л юу ч бодохгүй жаргалтай чигээрээ байгаарай. Яг одоо би ч бас жаргалтай байж чадаж байгаа болохоор.

Тэр ийн хэлсээр замруугаа одоо л нэг анхааралтай ширтэнэ. Тэгэх хэрэгтэй. Үгүй бол бид өнөөдөр үхэх эсвэл тахир дутуу болж дуусах байх.

- Бид хаачих гэж байгаа юм?

Би хотоос нэгэнт гарснаа ойлгон вискигээ тагласаар ийн асуух үед тэр

- Зуслангын байшин. Тэнд өнөөдөртөө байж байгаад орой хөдлөвөл бид үүр цайхаас өмнө казинод буцаад ирчих байх. Харин чи битгий согтоод уначихаарай.

Гэсээр надруу харах үед би хэдийнээ тагласан вискигээ өргөн түүнд харууллаа.

- Согтож болохгүй болохоор уухаа больчихлоо.

- Сайн охин.

Тэр жолоо барьсан чигтээ 'сайн охин' гэж магтах үед би яг л түүний өмч мэт утгагүй ч гэлээ хачин таатай мэдрэмжимд хөтлөгдөн өөрийгөө шоолж инээв. Би хичээж байв. Өдөр бүр тархийг минь дүүргэдэг санаа зовьнолыг ганцхан өнөөдөр бодохгүй байхыг хичээнэ.

Илүү их орилж илүү их инээж илүү их ингэж бүжиглээд би өнөөдөр л бүхнээс зугтаж байв.

Машинаар чангахан дуу яван бид хааяа хааяа түүний хошигнолд инээлдэн хааяа хааяа хөдөлгөөнөө нийлүүлэн бүжиглэв. Харин тэр замын турш чимээгүй байх боломж өгөлгүй машинаар явах дууг даган дуулж байсан юм.

Түүний бүдүүн хоолой дуулах үедээ бүдүүн гэхээсээ илүү зөөлөн уянгалаг болж харин хүчтэй реп хийж үглэх үед нь улам хатуурч байгаа мэт дуулдана. Хэрэв өнөөдөр түүнтэй 'зугтаалт' хийгээгүй бол би энэ хоолойг магад хэзээ ч сонсож чадахгүй байсан байх. Хэзээ ч ингэж хашхирч юу ч бодохгүй мэт явж үзэхгүй байсан байх.

-Даарч байна уу? Дээврээ хаах уу?

Тэр миний зүг харсаар ийн асуух үед би чимээгүй л толгой сэгсрэн салхийг мэдрэн нүдээ аньлаа.

Замын турш тэр надад 'гүнж' шиг л хандаж байсан юм. Минут тутамд шахуу

'Жосе чи юу хүсэж байна?' гэж асууж 'тэрийг хүсэж байна' гэх бүрт минь хүссэн зүйлсийг минь өгч түүнийхээ хажуугаар намайг халамжилж байлаа.

Тэр намайг яг л эрх танхи гүнж шиг харьцаж байгаа нь надад таалагдаж байв. Үнэндээ төрлөх зан минь тун шазруун хүссэнээ авдаг бардам болохоор тэр надад ингэж хандах бүрт би тайтгарч байлаа.

- Хөөе Чанёол тэрийг хар даа! Ийм газар байдаг байсан юм уу?

Нэлээн явсны эцэст бид далайн хажуугаар давхиж харин би далайн эрэг дээр байх гэрэлт цамхагыг заан ийн асуулаа. Тэр хариуд нь хар шилээ үл мэдэг доошлуулан заасан газарлуу минь харан инээвхийлэх аж.

- Чи ийш тийшээ явдаггүй юм уу? Энэ үргэлж л энд байсан.

Тэр тайван гэх чинь ийн хэлэх үед би хий л толгой дохин гэрэлт цамхагын зүг ширтэнэ. Үнэндээ би ийш тийш явдаг хүн биш байсан юм. Гэртээ л өдрийг өнгөрүүлж өдөржин хөзөр тоглож найз нөхөд аялал зугаалгаас зугтдаг байлаа.

-Тэнд очмоор байна уу? Далай ч өнөөдөр гоё харагдаж байна.

Би гэрэлт цамхагруу мангар юм шиг ширтэж байхдаа тэр намайг хажуугаас минь чимээгүй ширтэж байсан гэдгийг анзаараагүй байлаа. Тэр үнэндээ жолоо барихдаа тун аюултай барих юм.

- Бид ямар хосууд биш. Далайн эрэг явж яахав дээ...

Хэдий би үнэхээр л тэр гэрэлт цамхаг дээр очихыг хүсэж байсан ч ийн хэлсэн юм. Хариуд нь тэр хий л инээд алдана.

- Зүгээр л юу ч бодохгүй хүссэн зүйлсээ хийе.

***

Нар одоо л эд жарган тэнгэрийн хаяа улайна. Би гэрэлт цамхагын дотор ороод хамгийн дээд давхарт нь ирж суугаад нар жаргахыг ширтэж байгаа минь энэ байв.

Чанёол хажууд минь суугаад бид жиндүүхэн байдлаас болж нимгэхэн бүтээлэг хуваан нөмөрсөн байлаа. Гэрэлт цамхагын том гэрэл эргэх бүрт үл мэдэг төмөрний харших чимээ хааяа хааяа гарж байсан ч гэлээ таатай санагдана.

Далайн үнэр...

Жаргах нар...

Гэрэлт цамхаг...

Юу ч бодохгүй суух тэр бас би.

-Тоглоом тоглох уу?

Би ганц усан үзэм идэнгээ ийн асуух үед тэр сая л нэг надруу харан хөмсгөө өргөлөө. Үнэндээ өнөөдөр тэр үргэлж харагддагаасаа илүү энгийн байсан болоод ч тэр үү би түүнд цаг тутам ойртмоор санагдаж байв. Гэсэн ч би юу ч бодохгүй байгаа ч гэлээ ухаанаа гээчихээгүй болохоор тэвчиж байсан юм.

- Юу тоглох юм?

Тэр ийн асуух үед би хатуухан уух юм гаргаж ирэн голдоо тавьлаа.

- Хэнийх нь илүү вэ гэдэг тоглоом. Би ахлах сургуульд байхдаа тоглож байсан юм олуулаа байсан болохоор тун аятайхан санагдсан. Одоо ямар байхыг мэдэхгүй ч ямартай ч тоглоод үзэх үү?

- Би мэдэхгүй шд

Тэр хэнэггүй гэх чинь ийн хэлэх үед би инээд алдсаар түүний өөдөөс нь харан суулаа. Тэр ч байрлалаа өөрчлөн урдаас минь харж суун голдоо байх уух зүйлрүү харна.

- Бид хамгийн гоё нэг мөчөө ярина. Тэгээд илүү гоё байсан нь уух зүйлээс мултарч харин ялагдсан нь энийг талд нь ортол ууна. Харин дараа нь хамгийн хөгийн байсан нэг мөчөө ярих болно. Тэгээд бас л ялагдсан нь дуустал нь ууна. Ер нь бол илүү их зүйл ярьж тоглох тоглоом л доо.

Би тоглоомоо тайлбарлаж дуусмагц тэр шууд л толгой дохин зөвшөөрөх аж. Аргагүй л толгой сайтай гэсэндээ хурдан ойлгож байна. Өмнө нь нэг хүнтэй тоглох гэж оролдоод дүрмийг нь өчнөөн тайлбарласан ч тэр хүн ойлгож дөнгөөгүй.

- Чи эхлэх үү? Эхлээд хамгийн сайхан мөчөө ярина.

Би түүнрүү догдолсон байртай ширтсээр ийн хэлэх үед тэр толгой дохин юм болох шиг дээш харлаа.

- Ахх тэгхээр. Нэг их сайхан мөч гэж үлдсэн юм байхгүй ч гэлээ анх казиногоо нээж байх үед дажгүй санагдсан юм байна. Кай Сэүн хоёртой нийлээд нээж байх үедээ үнэхээр л бүх зүйл бүтчихсэн юм шиг таатай байсан. Сэтгэл амраад гэх юм уу. Мэдэхгүй юм зүгээр л би тэр мөчид гуниг мэдрээгүй юм байна. Тэгээд үйлчлүүлэгчид орж ирж тоглоод дотоод заслыг нь магтаж байх үед гээд л тэр үе л сайхан дурсамж байх. Гэхдээ яваандаа тэр догдлол замхарч харин санаа зовьнолоор дүүрсэн л дээ. Гэхдээ л тэр мөч тун аятайхан байсан.

Тэр надруу харсаар ийн ярих үед би тархиндаа түүний тэр жаргалтай төрхийг нь төсөөлөх гэж хичээж байв. Шинэхэн барилгаа хараад инээж байгаа нь анхны үйлчлүүлэгчээ угтаж байгаа нь гээд л би түүний тэр төрхийг харахыг хүсэж бас тэр хэрээрээ илүү ихийг мэдэхийг хүсэж байв.

- Заза. Чи бууж өгөхдөө бэлд. Би одоо үнэхээр солиотой гоё түүх ярина.

Би усан үзэм идэнгээ ийн хэлэх үед тэр эрүүгээ түшиж суугаад надруу ширтэж байв.

- Тэгхээр ахлах сургуульд байхад болсон юм. Би покер тоглоомоор их удаан хичээллэж байгаа л даа. Тэр үед хүртэл хичээллэж байсан юм. Би покероороо сургуульдаа ч алдартай байсан. Гэхдээ манай сургуулийн нэг хор шартай хачин охин байдаг байсан юм. Ер нь миний дээр гарах гэж хичээдэг тийм хүн. Тэр гэнэт ирснээ 'покер тоглох уу' гэж асуусан. Үнэндээ би угаасаа сайн гэдгээ мэдэж байсан болохоор шууд л зөвшөөрсөн. Зааланд бараг л сургуулийн бүх хүүхдүүд ирчихсэн биднийг харж байсан гээд л бод. Зарим нь намайг дэмжиж зарим нь тэр охиныг дэмжиж байсан. Ер нь бол ихэнх нь тэр охиныг дэмжиж байсан л даа. Сургуульд байхад минь хүүхдүүд намайг дураараа гээд надад дургүй байсан юм. Гэхдээ тэр өдөр би покероор тэр охиныг ердөө 2хон минутын дотор хожсон. Үнэхээр амархан байсан шүү. Тэр үед хүүхдүүд алга ташиж хашгиралдаад шалдаа уначихсан байсан нэр хүнд минь өссөн. Тэгээд би тэр охинд хэлсэн юм. ' Хөөе хэнээ чи ахиж шившиг болмооргүй байвал битгий покер гэж яриарай гуйж байна' тэгээд л нэг хачин цаасан хөзрийг нь шидчихээд явсан. Тэр үед би ямар жаргалтай байсан гэж санана. Одоо ч тэр үеийн мэдрэмж их тод байдаг юм.

Би дуржигнатал яриад түүнрүү харах үед тэр инээд алдан алгаа таших аж. Тэр үнэхээр энгийн бас дур булаам харагдаж байсны дээр намайг хүндэлж байгаа нь намайг догдлуулж байсан юм. Зүгээр л би урд минь суух түүнийг үнсэхийг хүснэ. Хүзүүгээр нь тэврээд өөртөө наахыг хүснэ.

-Ойлголоо. Энэ үе дээр чи яллаа.

Тэр шууд л ялагдлаа хүлээн зөвшөөрөн өндөр градустай уух юмыг талд нь ортол ууж эхлэв. Төвөнх нь уух бүрт нь хөдлөж архины ганц хоёр дусал хүзүүрүү нь яаж урсахыг би ажиглаж байлаа. Би үргэлж хэлдэг.

Тэр хараал идсэн халуухан.

- Одоо чи эхэл. Энэ үе дээр би ялах байх.

Тэр талд нь ортол дундарсан уух зүйлийг тавин надруу харлаа. Би муухай дурсамжин дээрээ юу ярихаа бодох шиг сууна. Тархинд минь ганц л дурсамж бодогдож байсан. Би яг одоо түүнд яриад хаячихмаар санагдаж байсан ч гэлээ энэ удаад хэлээ хазсан юм.

- Тэгхээр надад нэг танил байдаг байсан юм. Түүнд ялагдах үе л хамгийн новшийн нь байсан байх. Би ялагдаж үзээгүй болохоор бараг л солиорох шахсан. Магад тэр үед л тэгтлээ уурласан байх. Тэр л новшийн дурсамж юм даа.

Ингээд л би өөр зүйл яриагүй юм. Надад үнэн хэрэгтээ муу муухай дурсамж ховорхон ажээ. Тэр хариуд нь хөнгөхөн инээд алдана.

- Би наад мэдрэмжийг чинь сайн мэднэ. Чи намайг ялах үед яг Тэгэж мэдрэгдэж байсан юм байна.

- Одоо чиний ээлж.

Би ахин усан үзэн идэнгээ ийн хэлэх үед тэр хоёр гараа хойноо тулж суун нар хэдийнээ жаргасан ч улайран харагдах тэнгэрлүү ширтэнэ.

- Казиног нээхээс өмнөх бүх өдөр миний хувьд хамгийн хөгийн үеүүд. Там шиг дуусашгүй урт зам шиг л үнэхээр зовлонтой үе байсан. Би зүгээр л юу хийх ёстойгоо мэдэхгүй нэг залуу байсан. Нэгэнт буруу замаар орчихсон хааяа хааяа нэг пабд басс гитар тоглож мөнгө олдог хүн байсан юм.

Тэрний чухал төвлөрсөн царайг харан би чимээгүй л түүнрүү ширтэж байв. Үнэндээ түүний хажууд байгаа цагт юу ч бодохгүй байна гэдэг биелэшгүй даалгавар шиг ажээ. Тэр цаг тутам тархийг минь бодлуудаар дүүргэж байсан юм.

- Гэхдээ нэг өдөр танхай амьтадтай таараад би гитараа эвдлүүлж орхисон. Надад байсан цор ганц үнэтэй зүйл эвдэрч гитараа тоглож мөнгө олохоос өөр арга мэдэхгүй миний хувьд тэр гитар эвдэрсэнг харах үнэхээр хөгийн байсан. Би бараг л хүн алах шахаж байсан ч тэр үед азаар гэх үү Кайтай таарсан юм. Тэр намайг хүн алж шоронд орохоос аварсан. Казиног нээхээс өмнөх бүх өдрүүд новш байсан ч хайртай гитараа эвдлүүлсэн тэр өдөр бүр ч новшийн байсан юм. Би тийм л сул дорой өрөвдмөөр хүн байсан. Одоо байгаа би тэр үеийн би эрс тэс ондоо. Хүчтэй ба сул дорой.

Үгээ дуусгамагцаа тэр чимээгүй болж орхисон надруу хараад инээмсэглэв.

-Энэ үе дээр чи ялагдсан шүү. Энэнээс илүү гунигтай түүх харин ч байхгүй байх.

Тэр юу ч болоогүй юм шиг ингэж хэлэх үед би бууж өглөө гэх шиг гараа өргөн өнөөх үлдсэн хатуу зүйлээ дуустал нь ууж орхилоо. Дотор халуу оргин толгой үл мэдэг эргэх мөчид би эргэлзсэн шинжгүй түүний цээжийг налж суун улайран харагдах тэнгэрлүү ширтлээ. Тэр нөмөрсөн нимгэхэн бүтээлгээрээ мөрийг минь хучин миний л адил тэнгэр ширтэнэ.

-Жосе...

Түүний бүдүүн хоолой дуулдах үед би 'мм' гэхээс өөр авиа гаргасангүй.

- Намайг битгий өрөвдөөрэй. Бас үүний адил надаас хэзээ ч битгий айгаарай. Юу ч болсон бай би чиний мэддэг би хэвээрээ байх болно.

Тэр үгээ дуусгах мөчтэй зэрэгцэн би өндийж суун эргэлзэлгүй түүнийг үнслээ.

Бид ямар нэг чухал шалтгаанаар нэгнээ үнсээгүй байв. Зүгээр л хүссэн болохоор юу ч бодохгүй ганцхан өдөр байна гэж хэлсэн болохоор бид энэ утгагүй хоосон үнсэлтийг хүртэл юу ч биш мэт хийж байсан юм.

Түүний түүнийг сонсоод үнэндээ би дотроо гунигийг мэдэрсэн байлаа.

Тэр надад мэдрэмжийг ар араас нь цувуулж өгсөөр л байв. Нүдийг минь нээж бас таглаж хоосон шаазан хүүхэлдэй шиг хоосон дотрыг минь төрөл бүрийн мэдрэмжүүдээр дүүргэж байлаа.

Болдогсон бол би түүнээс ирэх мэдрэмж бүрийг хойш нь түлхээд өөрөөсөө холдуулмаар байсан ч гэлээ Пак Чанёол тэр надад тэгэх боломжыг үл өгнө.

Яг одоо ингээд тэр бэлхүүсээр минь тэврээд уруулыг минь шунан дурлан үнсэж байгаа нь намайг хүсэхгүй байсан ч солиоруулна.

Намайг догдлуулж...айлгаж гуниглуулахаа больж болох уу Чанёол...

Тэгэж байж л би чамд автахгүй илүү ухаалаг байж чадна.

Тэгэж байж л...

Би чамд согтоод ухаанаа алдчихгүй эрүүл нэгэн шиг байж чадна.

Тэгэж байж л...

Сүүлд нь би юу хийхээ мэднэ.

Чи бол хор.

Гэхдээ хэтэрхий амттай хор.

Continue Reading

You'll Also Like

424K 16.1K 44
ကိုယ်ဟာ ကြိုးဝိုင်းထဲမှာ ကိုယ့်ကိုစိန်ခေါ်လာသမျှကောင်တွေအကုန် ထိုးရဲတယ် သတ်ရဲတယ် ကိုယ်နိုင်မယ်ဆိုတဲ့ယုံကြည်မှုရှိတယ် ကိုယ်မလုပ်ရဲတာဘာမှမရှိဘူးလို့ထင...
348K 11.8K 45
ဖီးနစ်ငှက်တစ်ကောင်ရဲ့ ရင်ကွဲမတတ်အော်ဟစ်သံဟာ လောင်ကျွမ်းအံ့ဆဲဆဲ အတောင်ပံတွေနဲ့အတူ ပျောက်ကွယ်ပျက်စီးသွားတော့မယ့်အချိန်မှာ ငါဟာ မင်းနဲ့နောက်တစ်ကြိမ်...
3.6M 361K 38
ခူးဆြတ္ဖို႔မေလာပါနဲ႔ တစ္ခ်ိန္မွာအလိုက္သင့္ေႂကြက်ေပးပါ့မယ္ အဲအခ်ိန္က်ရင္သာ တယုတယနဲ႔ေကာက္ယူပါ ေမာင္ရယ္
80.1K 8.3K 57
Ким Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээл...