°LOTTO ° [completed]

By Jungsu__

21.6K 1.9K 580

Бид нэгнээ татаад бас түлхсээр байх юм... More

01
02
03
04
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33 [end]

05

875 98 9
By Jungsu__

Jose Kim

- Чи хамгийн хөөрхөн нь байна.

Бүжгийн талбайруу алхангаа Сэүн чихэнд минь ийн шивнэх үед би хариу болгож ердөө инээмсэглэв. Харц минь орж ирмэгцээ харсан тэр хүн дээр тогтоно. Пак Чанёол тэр нэг танихгүй бүсгүйтэй бүжиглэнгээ миний зүг ширтэж байлаа. Хэдий тэр нүүрнийхаа талыг багаар халхалчихсан байсан ч гэлээ би түүнийг шууд л таньж байсан юм. Тэр том бие хоёр дэлдэн чих бас уруул нь магад би түүнийг хаанаас нь ч яаж ч харсан таних биз.

Сэүн бид хоёр хөтлөлцсөөр бүжгийн талбайд орж ирмэгц өнөөх доргио ая уянгын аяар солигдож орхив.

- DJ нь их мэдрэмжтэй хүн бололтой шүү.

Сэүн миний зүг инээсээр сул гараа надруу сунгах үед би түүний гаран дээр нь гараа тавин харин нөгөө гараа мөрөн дээр нь тавьлаа. Харин түүний гар бэлхүүсээр минь ороон өөртөө наан аяндаа зохицон хөнгөхөн бүжиглэнэ.

Надад У Сэүн таалагддаг. Учир нь тэр надруу ойртох гэж хичээдэг цаг ямагт надруу тэмүүлдэг болохоор. Бас царайлаг эелдэг. Тиймээ би түүнд дургүй байх шалтаг надад өчүүхэн төдий ч болов байхгүй билээ.

Гэсэн ч харц минь цаахан талд бүжиглэх өөр хоёр хосруу гүйж байв. Би Чанёол ба танихгүй бүсгүй яаж наалдаад ямар ойрхон бүжиглэж байгааг ажиглаж байлаа. Чанёол ч бас надруу ширтэнэ. Өнгө өнгийн гэрэл бидний нүүрэн дээр тусаж бүжгийн хосууд минь бидэнд бүр ч наалдах аж.

Үнэн хэрэгтээ тэр мөчид намайг хачин тухгүй мэдрэмж ороож авах нь тэр.

Нуруу нь ил гарсан даашинз өмссөн бүсгүйн нарийхан эмзэг нуруун дээр Пак Чанёолын булчинлаг том том гар яаж байрласныг харахад тэр бүсгүй Чанёолын тэвэрт наалдаад ямар дотно байгааг ажиглах үед...

Би ердөө тэр бүсгүйн оронд баймаар санагдсан юм. Чанёол надад ойртоод ингэж бүжиглэх үед яаж мэдрэгдэх бол. Тэрний гар миний бэлхүүсэн дээр байрлаж амьсгал нь чихийг минь ирвэгнүүлж би тэрэнд тэр надад хүрэх мөчид ямар санагдах бол?

Хачин хөгийн атаархсан мэдрэмжээ мэдрээд би бүр дотроо солиорох шахаж байв. Эмэгтэй хүн бүр шуналтай бас атаархуу. Ялгаа нь тэр шунал ба атаархлын хэмжээндээ л байдаг юм. Харин миний хувьд шунал минь хэтэрхий их байсан юм. Муу зүйл гэдгийг мэднээ. Шуналтай байх буруу.

Гэвч хүссээр байдаг зүйлийг би яалтай.

Сэүн надруу минут тутам ойртож байлаа. Би эцэст нь нэг түүнрүү харан инээмсэглэв. Түүний намайг тэврэх тэврэлт бүр ч чангаран бага багаар ойртсоор л байлаа. Тэр энэ удаад шал хуурамчаар инээмсэглэсэнгүй чихэр шиг нялуун үг ч хэлсэнгүй. Харин чимээгүй л надад бүр ч наалдаад өндөр хамраараа хацрыг минь бас чихийг минь ирвэгнүүлж байлаа. Түүний амьсгал мэдрэгдэж бидний хоорондох зай бүр ч багасгахтай зэрэгцэн би нүдээ анив.

Хэлсэн шүү дээ. У Сэүн надад таалагддаг. Харин Пак Чанёол тэр шуналыг минь хөдөлгөж намайг солиоруулдаг байсан юм.

- Чи үнэхээр үзэсгэлэнтэй. Жосе гэдэг нэр чинь хүртэл.

Сэүн чихэн дээр минь уруулаа наасаар ийн шивнэх үед би сая л нэг нүдээ нээн муухан инээмсэглэв.   Түүний өнөөх чихэр шиг нялуун үгс ахиад эргээд иржээ. Тийм ээ. Сэүн шулуухан ч гэлээ жаахан худалч хүн. Хүссэнээ аваад орхидог төрлийн хүн.

- Бид бүжиглэхээс хэтрэхгүй шүү.

Эцэст нь нэг би түүнээс үл ялиг холдсоор ийн хэлэх үед тэр хариу юу ч болоогүй юм шиг инээмсэглэн бүжиглэнэ.

- Тэгвэл би юу хийж байж Жосе хадагтайд бүр илүү хүрч чадах вэ?

Түүний асуултад би хариулсангүй. Зүгээр л яг тэр өөрөө асуулт сэтгэл хөдлөлөөс бултхын тулд инээмсэглэдэг шиг инээмсэглэсэн юм.

Өнгө өнгийн гэрэл... Энд тэнд бүжиглэх хүмүүс...

Ахиад л харц тулгарах Чанёол бид хоёр.

Нэг нь өөр нэгний тэвэрт энхрийлүүлж байж нөгөө нь өөр нэгнийг тэвэрч байж минут тутам нэгэнрүүгээ ширтэж байгаа минь инээдтэй юм шиг.

Гэхдээ энэ удаад би зальтай нууцлаг инээмсэглэлээ гаргаж орхисон юм. Чанёолын өнөөх харц ширүүсэж орхижээ.

Надруу нэг Сэүнрүү нэг муухай харах тэр үнэн хэрэгтээ нотлоод өгч байв.

Би тэр бүсгүйд атаархсан шиг, тэр ч бас Сэүнд атаархсан гэж нотолж байна.

Би түүнийг уншиж түүнийг уурлуулах дуртай байлаа. Учир нь тэгэж байж л надад илүү амар санагддаг болохоор түүний надаас болж уурлаж байгаа төрх нь сэтгэл татам байдаг болохоор би түүнрүү энэ зальт инээмсэглэлээ гаргаад инээх дуртай байсан юм.

Гэтэл удалгүй уурласан харцаар биднийг ширтэж байсан Чанёол гэнэт л өнөөх хамт бүжиглэж байсан бүсгүйгээ үнсэж орхив. Галзууртлаа тэр бүсгүйг хүсэж байгаа юм шиг яг энд нүдэн дээр минь унтах гэж байгаа юм шиг тийм л хүчтэй эзэрхийлсэн үнсэлтээр тэр үл таних бүсгүйг үнсэж байлаа. Гэсэн ч харц нь одоо ч над дээр байх аж.

Яг л сайн хараад ав гэж сануулах шиг түүний харц...

Би ч бас чамайг солиоруулж чадна гэж нотолж байгаа мэт үйлдэл...

Гар минь өөрийн эрхгүй атгагдан би инээмсэглэлээ арчиж орхив.

Гэсэн ч гомдох сэтгэл төрсөнгүй. Гомдох сэтгэл бус атаархал уур хилэн л мэдрэгдэнэ.

Надруу хараач Пак Чанёол...

Надаас өөр хэн ч нүдэнд чинь харагдахгүй байгаа мэтээр намайг ширт...

Бусад залуус шиг хүсэмжилсэн харцаар харсан ч болно.

Учир нь чи дургүй хүргэм ч гэлээ би чамд ширтүүлэхдээ таатай байх болно.

Би чамайг солиоруулдаг шиг...

Чи ч намайг ууранд минь живүүлээд галзууруулж байна.

Чи муу залуу.

Гэхдээ би муу залуу төрхөд чинь бүр ч илүү дуртай. Өөр хүн үнсээд надруу харж байгаа чинь ч гэсэн надад мэдрэмжийг өгч байна.

Дургүй хүрмээр юм...

***

Үдэшлэг бараг л дуусах шахан хаа сайгүй согтуу хүмүүс бүжиглэнэ. Сэүн тасраад уначихсан Кайг хүргэж өгөх гээд түр зуур явсан бол одоо ганцаар байгаа би хий л тамхилхаар тагтруу гарч ирэв. Шөнийн гурван цаг.

Тагтан дээр гарч ирэх мөчид ард чанга ая хүмүүсийн дуу чимээтэй хослон бөглүүлхэн дуулдана.

Би ч мөн өөрийгөө үл мэдэг халж орхисон гэдгээ мэдэж байлаа. Толгой үе үехэн эргэж байсан ч би ядаж эрүүл ухаантайгаа байгаа билээ. Тамхиа асаагаад соров. Тэгээд чимээгүй л юу ч юм бодон хоосон харанхуйруу ширтэнэ. Яг ганц цаг хүлээчих юм бол үүр цайж эхлэх тул би нэгэнт энд үүр цайхыг харахаар шийдэв.

Час улаан багаа тайлаад хажуудаа газар хаяж орхисон болохоор одоо нүүрэнд тээглэх зүйлгүй тун тухтай байх ажээ.

- Уйдаж байна уу?

Танил хоолой дуулдсан ч би эргэж харсангүй тамхилангаа хоосон тэнгэрлүү ширтсээр л байлаа.

Пак Чанёол... Эцэст нь тэр надтай юм ярьж байна.

Зүгээр л юм ярьж байна. Үргэлж хийдэг шиг хэрэлдэх эсвэл муудалцалгүй энгийн хүмүүсийн яриа шиг тиймээр надтай ярьж байна.

Баярлах ёстой юмсан. Даанч би иймхэн зүйл дээр баярладаг арван жилийн охин шиг нэгэн биш бололтой.

- Чамд хар өнгө зохидог юм билээ.

Нэлээн удаан түүний асуултад хариулаагүй чимээгүй байсан болохоор би өөр зүйлээр яриа өдсөн минь энэ байлаа. Хажууд тэр хөнгөхөн инээд алдан бас л миний адил тамхилах нь мэдрэгдэнэ. Эцэст нь нэг би түүнрүү харав.

Хойш нь самнаж янзалсан хар үс чамин хээнцэр хослол том булчинлаг бие.

Тиймээ. Тэр тун дажгүй. Гэхдээ надад таалагддаггүй.

- Харин чамд улаан өнгө их зохидог. Одоо ч зохиж байна. Тиймээс дургүй минь хүрээд байна.

Тэр ч бас миний зүг харан хөнгөхөн инээмсэглэв. Үл мэдэг согтчихсон гэдэг нь нүдрүү нь харах төдийд л илт харагдана.

Магад бид эрүүл ухаантай байхдаа дуу чимээ ихтэй зэвүүн ч гэлээ согтуу байхдаа чимээгүй тайван болж орхидог байх. Энэ талаараа бид тун адил юм.

Адилхан талууд бидэнд их байна. Гэхдээ бид зохицох хүмүүс биш.

- Миний бүх зүйл дургүйг чинь хүргэдэг бололтой.

Би бараг дуусаж байгаа тамхиа ганц сорж унтраагаад ийн хэлэхтэй зэрэгцэн тэр хий л инээд алдана.

-Тиймээ. Чи үргэлж дургүйг минь хүргэдэг.

- Чи ч бас.

Үгээ дуусгамагцаа би ахин нэг тамхи гаргаж ирээд амандаа зуунгаа асаагуураа хайн эргэлдлээ. Саяхан гартаа барьчихсан байсан атал одоо олдохгүй байгаа нь би үнэхээр согтож дээ л гэж бодогдуулна.

Гэнэт л ар нуруунд минь хэн нэгний дулаахан бие мэдрэгдэнэ. Хэн нэгэн ч гэж дээ. Энд Чанёол бид хоёроос өөр хүн байгаа гэж үү?

Би гайхаж байсан ч гэлээ эргэж харан том тагтны хашлагыг налан зогслоо. Түүний хоёр гар хашлагыг тулан намайг гарах гарцгүй нэгэн шиг шахан зогсоно. Харц нь нүдрүү минь цоо ширтэх аж. Бидний бие шүргэлцэж байв. Дулаанаа солилцож байгаа биетүүд шиг л шүргэлцэж байсан юм. Саяхан би энэ тэвэрт ингээд ч болов ойрхон зогсох юмсан гэж шунасандаа дотроо солиорч билээ. Харин одоо би түүнтэй ийм ойрхон хүссэнээ аваад зогсож байна.

Тэр юу ч хэлсэнгүй надруу ширтсээр л байсан юм. Удалгүй урагш үл мэдэгхэн тонгойн тамхиныхаа үзүүрийг миний тамхины үзүүртэй нийлүүлэн асаж эхлэхийг нь хүлээх шиг зогсох аж. Бидний уруул нийлэхэд хоёрхон тамхины зай байна.

Том биеээрээ хэрэв тэр надруу жаахан л тонгойх юм бол эсвэл би түүнрүү жаахан л өлмийгөө өргөөд ойртох юм бол бидний уруул уулзалдаж чадна.

Гэсэн ч...

Бидний хэн нь ч дундах хоёрхон тамхины зайгаа үгүй хийсэнгүй. Тамхи минь асаж тэр надаас холдсон ч гэлээ хашлага түшээд надтай наалдсан чигтээ ширтсээр л байсан юм. Түүний тархинд яг одоо юу болж байгааг би мэдэхгүй юм.

Намайг хүсэж байгаа юу? Эсвэл догдолж байна уу?

Ойлгомжгүй харц байна. Тэр өөрөө хүртэл дотроо тэмцэлдээд өөрөө ч өөрийгөө ойлгож дөнгөөгүй хүн шиг харагдах ажээ.

- Толгой эргэж байна.

Би түүнрүү ширтсэн чигтээ ийн хэллээ. Хариуд нь тэр сая л нэг надаас холдон инээмсэглээд хашлага налан зогсов. Би харин байрлалаа өөрчлөн тохойгоороо хашлагыг тулаан үүр хаяарч эхлэх тэнгэрлүү ширтлээ.

-Толгой чинь эргэж байвал...мөрийг минь дэрлэж болно шүү.

Ингээд л тэр ахиж юу ч хэлсэнгүй. Би ч юу ч хэлсэнгүй чимээгүй л түүний өргөн том мөрийг дэрлээд тэнгэр ширтэнгээ тамхилж байлаа.

Тэр үед л бидний ялгаа харагдаж байсан гэдгийг тэр илүү эрт ухаарах ёстой байсан.

Тэр цаг ямагт дөрвөн хананы дундах байшин зугаа цэнгэлрүү л ширтдэг байсан бол...

Би гадаах ертөнц ба эрх чөлөөг ширтдэг байв...

Бид эсрэг туйл шиг өөр үзэл бодолтой байсан ч гэлээ...

Муу талаараа хэтэрхий сайн тохирдог байсан юм.

Муу талаараа тохирч байгаагаа анзаарчихсан атлаа... Сайн талаараа дэлхийн хоёр туйл шиг холын хүмүүс байсан гэдгээ анхаараагүй нь түүний минь алдаа биз.

***

- Даргаа бүх зүйл бэлэн.

Цагдаагын хувцас өмссөн эр том машинруу сандарсан байртай гүйхээрээ орж ирэх мөчид бүрэн тоноглосон хувцастай залуу тайван гэх чинь муушилзана.

Крис Ву.

Дүрэмт хувцасных нь энгэр дээр оёотой байх нэр нь мандах наранд илхэн харагдана.

-Үнэхээр энэ жижигхэн байшинтай нь зүйл дуусгана гэж үү?

Саяхан орж ирээд сандарсан байртай суух залуу ийн хэлэх үед Крис Ву юу ч болоогүй юм шиг тайван сууна.

- Жолоочоо одоо хөдөлцгөөе.

Тэр ийн хэлэх үед том цагдаагын машин ойн гүнээс аажмаар хөдлөв.

- Бэкхён. Эвээр шийдэх гээд болохгүй бол хүчээр шийдчих хэрэгтэй. Ингэж байж л нийгмийн хог шаарнуудыг бид илүү хурдан тонилгоно.

Крис өөртөө итгэлтэй гэх чинь ийн хэлсээр атгасан гараа өргөн нүднийхаа урд барив.

Бэкхён чимээгүй л сандарсан байртай машины цонхоор байн байн эргэж харна.

-Бүүм!

Крис амандаа ийн хэлээд атгасан гараа сүртэй гэх чинь дэлгэх мөчид ардхан талд нь үлдсэн хуучин муу хоёр давхар байшин сүртэй гэх чинь дэлбэрч орхив. Бэкхён чихээ даран нүдээ тас аних бол Крис өөртөө итгэлтэй гэх чинь инээн нэг гүн санаа алдана.

Яг л санаа амарлаа гээд сууж байгаа эр шиг жаргалтай харагдах аж.

-Өнөөдөр буюу 20хх оны 8р сарын 17ны өглөө 7:00 цагт шоронгоос оргосон хүүхдийн хүчингийн хэрэгт хоригдол А болон хүн амины бүлэглэлийн хэрэгт холбогдсон хоригдол И мөн түүний бүлэглэл хотын захад байх ойн гүнээс дэлбэрч шатсан байдалтай олджээ. Шинжээчдийн баг тэдний үхлийн шалтгааныг газ дэлбэрснээс үүдсэн гэж үзэж оргодлуудын эрэн сурвалжилгааг бүрэн хаажээ. Үүн дээр цагдаагын ахлах Крис Ву өнөө өглөөхөн мэдэгдэл хийсэн байна.

- Тэд уучлашгүй хэрэг үйлдсэн тул үхэх эрхтэй гэж бодож байна. Хэдий хууль ёсоороо тэд шангаа шоронд эдлэх ёстой байсан ч бурхан цаанаасаа үхлийг нь сонгож өгсөн бололтой. Одоо нэгэнт тэр новшнууд үхчихсэн юм хойно эрэн сурвалжилгааг албан ёсоор хааж байна.

- Таны дараагын мөрдөх хэрэг юу вэ? Хот даяараа таны илчлэх шинэ хэргийг сонирхож байна ноён Крис Ву.

- Би оргодол хулгайчидтай хөөцөлдөж ханалаа. Дараа би илүү том зүйлийг илчлэх болно. Дууслаа.




Zia yu c gsn ene bicwr mn neleen nam gvmhn bga c gsn unshad set vldeej bga hvmvvs ta nar mn mash ih uram ogj bgam shvv 💕love u

Continue Reading

You'll Also Like

2.3M 152K 97
လူတိုင်းပါးစပ်ဖျားမှ ဇမ်းဆိုတဲ့ကောင်က အပေအတေကောင်လို့သမုတ်လဲ သူတို့သတ်မှတ်ချက်အတိုင်းသွားပါစေ.....ကိုယ့်ထမင်းကိုယ်စားပြီး သူများစကားတွေကိုထိုင်ခံစားန...
797K 66.1K 52
ဗိုလ်အောင်ဒင်နှင့်မမြဝင်းကို inspireယူ၍ရေးထားသည့်boy loveဝတ္တုတစ်ပုဒ်ဖြစ်သည်။ ၁၉၄၂ခုနစ်နဲ့၁၉၄၅ခုနစ်ဝန်းကျင် မြန်မာနိုင်ငံကိုဖက်ဆစ်ဂျပန်တို့ရက်စက်ခဲ့သ...
52.1M 1.6M 63
[#1 Teen Fiction | #1 in Romance] Bad boy Luke Dawson is stuck living with clumsy nobody Millie Ripley for the summer. When she ran over his most p...
2.8M 143K 58
Start Date>>>> 1.4.2020 End>>>20.5.2020 ကိုယ့်ဘက်က အချစ်တွေပေးခဲ့လည်း ပြန်ရခဲ့တာက နာကျင်မှုတွေတဲ့လား မင်းအမုန်း​တွေကိုထပ်ပြီးမခံစားနိုင်တော့လို့ ငါထ...