2. Танилцахдаа.

352 33 0
                                    

*Намжүн*

Намжүн: Сайн уу? Танилцъя. Намайг Ким Намжүн гэдэг. Чамайг хэн гэдэг вэ хэмээн дагзаа маажина.

Чи түүнд инээмсэглэн нэрээ хэлэхэд тэр: Хөөх сайхан нэр байна. Надтай хамт гадуур зугаалахгүй биз гэж хэлэн инээмсэглэлээ.

*Согжин*

Жин чам дээр очин: Энэ сайхан залуутай танилцахгүй биз? *өөр лүүгээ заах* Чамайг хэн гэдэг вэ?

Чи: Ч/Н

Жин: Намайг Worldwide handsome царайлаг Жин гэдэг хэмээн чам руу агаарын үнсэлт илгээлээ.

*Юнги*

Юнги харин өнөөх кафед сууж байхад чи орж ирлээ. Тэрээр чам руу хэсэг харж байснаа эргээд цонх руу харав. Удалгүй чи нэг уух юм барисаар Юнгигийн цаад талын ширээ рүү явж байхдаа замдаа түүний хувцас руу уух юм аа санамсаргүй асгаж орхив.

Чи уучлалт хүсэн нэг алчуур аван түүний хувцасыг арчихад тэрээр:  Дараагийн удаа болгоомжтой байгаарай даа гэж чам руу царайны хувиралгүй хэлэв. Чи толгой дохис хийн цааш явах гэтэл тэр: Хүлээж байгаарай. Чамайг хэн гэдэг юм гэж асуув.

Чи сандарч түгдэрсээр нэрээ хэлэхэд тэр: За за явдаа гэж хэлэн дотроо чамтай дахиж уулзах талаар бодно.

*Хусог*

Хусог инээмсэглэсээр чам дээр очин: Нөгөө юу... танилцаж болох уу? Намайг Жон Хусог гэдэг. J-Hope гэж дуудаж болно шүү. Чамайг хэн гэдэг вэ?

Чи: Намайг Ч/Н гэдэг. Чи их гоё инээмсэглэлтэй юм аа гэж хэлэхэд тэрээр ичингүйрч дагзаа маажив.

*Жимин*

"Өмнөх хэсгийн үргэлжлэл"

Жимин харанхуй болох үед тоглолт дуусаад гадаа салхилж байхад чи явж таарав. Чамайг яг хажуугаар чинь өнгөрөх гэхэд Жимин: Хөөе охион гэж дуудахад чи эргэж харан: Хөөх тоглолт дээрх царайлаг залуу байх чинь гэж хэлэв.

Жимин: Тиймээ. Танилцах уу? Намайг Пак Жимин гэдэг хэмээн өөдөөс чинь нүдээ байхгүй болтол инээмсэглэн гар сунгана.

Чи түүний өхөөрдөм царайг харан инээмсэглээд: Намайг Ч/Н гэдэг гэж хэлэн түүнтэй гар барив.

Жимин: Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа.

*Тэхён*

"Өмнөх хэсгийн үргэлжлэл"

Тэхён чам дээр очин: Уучлаарай манай нохой байгаа юм аа хэмээн өөдөөс чинь инээмсэглэнэ.

Чи: Аан тийм үү? Их хөөрхөн юм аа гэж хэлэн мөн л инээмсэглэв.

Тэхён: Юу...нөгөө...хоёулаа танилцах уу гэж гацаж түгдэрсээр хэлэхэд чи инээн: Тэгье ээ хэмээн та 2 их дотно болцгоолоо.

*Жонгүг*

Чамайг харанхуй болчихсон байх үед гэр лүүгээ гудамжаар ганцаархнаа алхах үед хэн нэгэн араас чинь дагах шиг болов. Чи хойшоо эргэж харахад хэн ч байхгүй бөгөөд буцаад урагш харахад урд чинь Жонгүг зогсож байхыг хараад цочив.

Жонгүг: Цочоосон бол уучлаарай гэж хэлэн чам руу санаа зовсон мөн гэмшингүй харав.

Чи инээмсэглэн: Зүгээр дээ хэмээв.

Жонгүг: Ийм орой болсон хойгуур энэ бяцхан хатагтай ганцаархнаа юу хийж байдаг билээ?

Чи: Гэртээ харих гээд л.

Жонгүг: Цуг явъя. Харанхуйд эмэгтэй хүн ганцаараа явах аюултай ойлгосон уу хэмээн чамтай цуг цааш яриа өрнөн дотносон явна.

Mongolia Reaction  ||  BTSWhere stories live. Discover now