08

4.6K 292 13
                                    

"Чи миний хувьд, би чиний хувьд хэн ч биш. Бид зүгээр л үзэгчдийг хуурч байгаа эмгэнэлт жүжгийн гол дүрүүд..."

Жонгүгийн гайхалтай од шиг нүдэнд нь нулимс цийлэгнэж байх бөгөөд түүнийг нь харж байгаа надад үнэхээр хэцүү байна. Түүний гарнаас мултран өрөөнийхөө өмнө ирэхэд нэг дулаахан бие бүчин авлаа.

Тэр үнэхээр дулаахан. Тэврүүлээд л баймаар...

"Яагаад ийм хатуу үг хэлээд байгаа юм бэ?" хэмээн зөөлхнөөр шивнэх нь тэр.

"Үнэн үг хатуу байдаг юм Жонгүг аа"

"Тэгвэл тэр үнэнг өөрчилье"
==============================

Жонгүг надад харшлын эм авчран "Эмнэлэг орохгүй болж байгаа юм уу?" гэлээ.

"Надаас илүү хүнд өвчтэй хүмүүс тэнд байгаа. Ганц харшилны төлөө эмнэлэг ороод байвал~"

Жонгүг яриаг минь таслан өнөөх дулаахан биеэрээ өөртөө наана.

"Чи сахиусан тэнгэр юм уу? Яагаад ийм сайхан сэтгэлтэй байдаг юм"

Тэр ийн хэлээд үсийг минь илбэнэ.
Энэ мэдрэмж урьд урьдахаас ч илүү энхрий, нандин байна.

"Маргааш ажилтай, эрт амрах хэрэгтэй"

Түүн рүү инээмсэглэн хэлбэл тэр толгой дохиод "Ямар нэг юм болвол өрөөндөө тэвчээд байгаад байлгүй хэлээрэй за юу"
==============================
"Арим аа, бие нь яаж байна?"

Жонгүгийн намуухан хоолой дуугарахад зүүдний ертөнцөөсөө хагацна.

"Эм уугаад унтчихсан чинь дээрдчихлээ. Хоёулаа одоо ажилдаа явах хэрэгтэй юм байна"

Цаг харвал бидэнд 30 хүрэхгүй минут үлдсэн байлаа. Тэр өнөөдөр ажилдаа явж хэрэггүй гэсэн боловч яаж байнга ингэх юм бэ? Итгэлийг нь алдаж болохгүй шүү дээ...

~•𖣔•𖣔•𖣔•𖣔•~

"Чи надад өөрийнхөө тухай бүгдийг яриад өг"

Жонгүг гэнэтхэн суудлаасаа босон ширээний өмнө ирэх аж.

"Гэнэт юу болоод?"

"Зүгээр л яриад өг, би мэдмээр байна"

Бид өрөөний голд байх буйдан дээр сууцгаана.

{Hey Daddy} ||ʲʲᵏ ☆Where stories live. Discover now