06

4.7K 308 15
                                    

"Тоглоод байгаа юм уу?"

"Үгүй ээ"

"Уулзаад сар ч болоогүй хүнтэйгээ хамт унтах нь ямар эмэгтэй хүний бодолд орж ирэх юм бэ?"

Тэр шал ширтэн бага зэрэг ёжлонгуй инээвхийлээд "Хэн нэг хөнжилд унтана гэсэн юм?"

Би яг одоо хэлэх ч үггүй болчихлоо.

"Гэлээ ч нэг орон дээр~"

"Жаахан хүүхэд биш дээ, яагаад маяглаад байгаа юм бэ? За яахав би газраар унтах болохоор эрт орж амар" тэр ингэж хэлчихээд надаас холдоно.
=============================

"Ингэхэд захирал аа, хувийн амьдралд тань ормооргүй байгаа ч хэд хоног хаагуур явсан юм?"

"Намайг санасан юм уу?"

"Үгүй ээ, үгүй. Зүгээр л.."

"Би далайн эргийн хажууд нэг газартай юм л даа. Тэнд байсан юм. Бараг 5,6 хоногийн өмнө *****-д байдаг нэг цэнгээний газарт хүнтэй уулзсан юм"

Аан нөгөө баарны гадна явж байсан нь үнэн байжээ. Андуураагүй л юм байна.

"Тэнд миний танихгүй нэг залуу сууж байсан. Дугтуйтай зүйл өгөхөд нэг их тоогоогүй ч нээгээд үзвэл хэдэн зураг бас захиа байсан. Тийм ээ, чи бид хоёрын зураг. Харин тэр захианд

Нэр хүнд эсвэл энэ эмэгтэй? Аль нэгийг нь сонго

гээд биччихсэн байсан. Хэрвээ би ажлаа сонгосон бол чи аюулд орж мэдэх байсан"

Намайг сонгосон хэрэг үү? Цээжин дээр нэг зүйл дараад байх шиг мэдрэмж төрнө.

Тэр газраар орны хажууд унтах нь надад үнэхээр эвгүй. Учир нь орон дээр нь би ганцаараа хэвтээд байгаа болохоор надад үнэхээр тухгүй.

"Захирал аа, та орон дээрээ унтах уу? Би наа-"

Тэр ухасхын хойш эргэж хараад "Болох юм уу?" гэсээр хурдан хэлэхэд "Би наана чинь унтчихая"

Тэр хариу цааш харснаа "Одоо унт аа. Сайхан амраарай" ийн хэлэв.

~•𖣔•𖣔•𖣔•𖣔•~

Өглөө болгон дасгал хийдэг зуршилтай болохоор гүйлтэндээ гарлаа. Хэдий оффисын хувцастай хэдий ч өчигдөр азаар өсгийт өмсөөгүйдээ баярлана. Гэхдээ ийм хувцастай яаж дасгал хийхэв дээ гэж бодон гадна байх сандал дээр хэсэг сууж агаар амьсгалаад оръё гэж бодсоор сандал руу зүглэнэ.
20 орчих минут суусны эцэст дотогш орохоор босон явах аж.

{Hey Daddy} ||ʲʲᵏ ☆Where stories live. Discover now