2. Хан Сумин

Comenzar desde el principio
                                    

"Ямар цэнгүүн?" Сумин сониучирхан асуулаа. Хаант улсын шилтгээний ойролцоо орших энэ тосгонд Хааны гэр бүлийн мэдээ бүхэн хурдацтай тарж, хүн бүхний сонорт хүрэхэд удаан хугацаа шаардагддаггүй байв.

"Хунтайж залуу язгууртан авхай болгоныг эцэг эхийнх нь хамт цэнгүүнд урьж, тэдний дундаас ирээдүйн эхнэрээ сонгохоор төлөвлөж байгаа гэсэн. Чи үнэхээр азтай, Үнсгэлжин~ Чи тийшээ очиж болно шүү дээ. Хунтайж чамайг сонгоно гэдэгт би итгэлтэй байна."

"Чи юу ярина вэ? Тэр бол ханхүү, харин би ... зүгээр л Үнсгэлжин." Сумин доош харан хэллээ.

"Өө, хонгорхон минь дээ, чи өөрийгөө хэчнээн хөөрхөн гэдгээ мэдэхгүй байна гэж үү? Чи лав цэнгүүн дээрх хамгийн үзэсгэлэнтэй охин байна байх аа." гэж Жиа хэлээд түүний гарыг барин чангахан атгаад "Надад амла, цэнгүүн рүү явна гэж."

"Амлаж байна." Сумин хөнгөн санаа алдан хариулав. Энэ үгэнд охин баярлан инээмсэглээд гэр лүүгээ явахаас өмнө Суминтай салах ёс хийлээ.

Сумин алхахаа болин гэр гэгдэх харшийн өмнө зогсоод аав, ээжтэйгээ жаргалтай дурсамж бүтээлцсэн дотно байшингаа ажиглав. Гэхдээ гаднаасаа тэр үеийн гайхалтай байшинтай адил харагдах боловч доторх бүх зүйл өөрчлөгдсөн нь харамсалтай. Хайрт ээж нь хорвоогоос бүр мөсөн хальсан бол аав нь огтхон ч гэртээ байгаагүй, одоо түүний гэрт үл таних хүмүүс амьдардаг болсноос гадна өөрөө гэрийн үйлчлэгч болон хувирчээ. Амьдрал түүнд шударга ёс хүртээхийг хүссэнгүй. Тэр эцэгтээ хойд эхийнхээ чухам үнэнийг хэлэхийг олонтаа хүсэж тээнэгэлзсэн. Гэсэн хэдий ч тэр чадаагүй. Тэр ажлын ядаргаанд нэрвэгдсэн эцгээ зовоохыг хүсээгүй. Хэтэрхий завгүй өдөр хоногийг түүний төлөө өнгөрүүлсээр гэртээ барагтаа ирдэггүй байхад хаа ганц хоносон чухал үед нь түүнийг тав тухтай амраахыг хүссэн юм. Хэрэв энэ харш өөрийнх нь хувьд гэр орон нь биш болсон бол ядаж эцгийнх нь гэр болж үлдэх ёстой. Үүнээс гадна аав нь хойд ээж И Хён Жунтай өөрөөс нь болж гэрлэсэн шүү дээ.

"Чи гадаа ямар хараал идмэрээ хийгээд байгаа юм бэ, Үнгэлжин? Бэлэн хүнснүүд чинь өөрсдөө хоол болохгүй л байлтай!"

Тэр хойд эхийнхээ чангаар чарлахыг сонсов. Энэ аймаар эмэгтэй орилох ямар их дуртай гээч. Хэрэв аав нь гэртээ байнга бус заримдаа л байдаггүй байсан бол тэр үед Сумин хашхирахгүй ярих түүний хоолой хэрхэн сонсогдохыг үгүйлэх нь дамжиггүй. Одоо ч түүнд намуун хоолой байдаггүй гэдэгт дасал болж дээ.

"A Bloody Fairy Tale" ||KTHDonde viven las historias. Descúbrelo ahora