6. Хатан хаан

376 58 2
                                    


Ханхүү түүнийг хүрээлэх хүмүүсийн дундуур сүлжин цэнгүүнээс хурдлан гүйн гарах нууцлаг охины араас хөөв. Тэр ердөө түлхүүрийн оосорын талаар энгийн асуулт асууж байхад охин юу ч нуугаагүй юм бол яах гэж зугтах юм бэ? Юу ч байлаа энэ үйлдэл түүнийг улам л сэжиглэхэд хүргэжээ. 

Ханхүү нэгэн хурдаар хонгилын төгсгөл хүртэл охины араас гүйлээ. Гэвч саяхан урд нь зугтаж байсан охин агаарт уусан мэт алга болчихов.

"Хараал ид." Тэхён бухимдан хашхирах аж. Тэр яаж өөрийн шилтгээндээ нэг ёсондоо гэртээ түүнийг алдаж чадаж байна аа? Энэ нь залуу хунтайжийг илүү сонирхоход хүргэв. Магадгүй тэр охин шилтгээнийг сайн мэддэг бололтой. Шилтгээнд олон удаа орж байсан нь эргэлзээгүй. Яаж ч байсан, ямар ч хамаагүй аргаар Тэхён тэр охиныг олох хэрэгтэй.

Хагас онгорхой хаалгаар Тэхёныг харахдаа Сумины зүрх галзуу мэт хүчтэй цохилж байлаа. Азаар хунтайж түүнийг анзааралгүй хажуугаар нь өнгөрсөн юм. Түүний хүүхэд насны дурсамжинд үлдсэн товч замыг хөтлөх хаалгыг санаж байгаадаа чимээгүйхэн бурханд талархана. Тэр хүүхэд насандаа шилтгээнд үргэлж тоглохоор ирдэг байсан нь сайн хэрэг, одоо ч өөрийн гэр шигээ нарийн зүлсийг нь мэдэж байна. Олон жилийн дараа ч энэ газрыг тийм сайн санаж байгаа нь Суминд гайхмаар санагдана.

Залуу охин Тэхёныг явсан эсэхийг сэм шалгаад тайвшрах мэт амьсгаа аван хаалга налав. Гэвч энэ мөчид цочсондоо нүд нь томорч, гар нь чичирч эхлэх нь тэр. Нүүр нь хувхай цайж, биеэр нь хүйтэн хөлс цувч, хормын дотор нулимс хацрыг нь даган урссаар, хөдөлж чадахгүй хөшиж орхилоо. Тэр хааны номын санд байна!

Өнгөрсөнд:

"Ээж ээ?" Бяцхан Сумин хонгилоор явахдаа ээжийгээ дуудан эргэн тойрноороо хайн явна. Үдшийн үед Тэхён ханхүү морь унах хичээлийнхээ улмаас явахаас өөр аргагүй болсон тул бяцхан охин том шилтгээнд ганцаар алхаж байлаа.

"Ээж ээ та хаана байна аа?" Тэр дахин хашхирав. Тэр ээжийгээ бүтэн цаг гаруй хайсан ч олсонгүй. Жижигхэн хөл нь цуцаж, өлсөж байлаа. Тэр зүгээр л ээжийгээ олж гэртээ харихыг хүссэн. Тэгээд ээж нь амттай хоол хийж өгөөд тэд аавыгаа хүлээж, ирэх үед нь өнөөдөр ямар хөгжилтэй зүйл хийснээ эсвэл аав нь Тэхёныг ямар 'бүдүүлэг' болохыг ярих байлаа. Яг л өдөр бүр шигээ. Гэвч энэ бүхэн дахин хэзээ ч тохиолдоогүй юм. Тэр өдрөөс хойш бүх зүйл хэзээ ч өмнөх шигээ үргэлжлээгүй.

Бяцхан Сумин номын сангийн өмнө шавах хүмүүсийг анзаарав. Бүгд цочирдсон байдалтай хөөрхий эмэгтэйн тухай ярьж байлаа.

"A Bloody Fairy Tale" ||KTHWhere stories live. Discover now