Одоо үед:Тэр үед аав нь өрөөний гаднаас тэдний яриаг сонссон болохыг Сумин хэзээ хойно мэдсэн юм. Мөн тэр явдал хоёр сарын дараа эцэг нь Хёнжунтой гэрлэх шалтгаан болжээ. Сумин эцгийгээ огт буруутгаагүй. Харин ч тэд гэр бүл болсонд баяртай байв. Эхэндээ тэд Жонгүг, Жэрритэй аз жаргалтай гэр бүл байсан боловч, энэ нь зүгээр л эхэн үедээ...
Гэвч дараа нь ямар нэг зүйл тохиолдож, аав нь ажлаасаа болж далайн гарц дахь хил рүү явах шаардлагатай болсноор бүх зүйл өөрчлөгдөв. Түүнийг төрсөн хүүхэд шигээ хайрлаж халамжилдаг байсан хойд эх нь түүнийг гэнэт л зодож, гэр бүлийнх нь нэг хэсэг биш мэт ямар ч үнэ цэнэгүй нэгэн шиг харьцаж эхэлсэн. Өнөөг хүртэл тэр яагаад гэдгийг мэдэхгүй хэвээр ирсэн.
Тэхён Сумины нүдний аяга нулимсаар дүүрч хариугүй урсах гэж байгааг анзаарвал зүрх нь шаналан өвдөх аж. Магадгүй тэр энэ сэдвийг хөндөх ёсгүй байсан байх. Сумин маш хэцүү зовлон шаналлыг тээн ирсэн бололтой.
"Чамайг хамгаалж чадаагүйг минь уучлаарай. Одооноос үргэлж хамгаалж байх болно. Дахиж чамайг хэн ч гомдоохгүй, Минмин. Амлаж байна." Тэхён ийн амлаж энгэртээ тэвэрлээ. Сумин түүний мөрөн дээр толгойгоо тавихыг мэдээд Тэхён инээмсэглэхээ захирч чадсангүй. Залуу охиныг тайвшруулна гэдэг дэндүү гайхалтай санагдана.
Тэхён түүнийг зөөлөн түлхээд нулимстай нүд рүү нь эгцлэн хараад, "Би чамайг урьд нь хамгаалж чадаагүй ч дахин ийм зүйл болгохгүй. Чамайг бүхэл хаант улсын хамгийн жаргалтай эхнэр болгоно. Би чамд тангараглаж байна, Хан Сумин." хэмээн хэлээд багагүй доош бөхийн Сумины нүүр лүү ойртлоо.
Сумины зүрх хурдтай цохилж, нүүр нь халуу дүүгэхийг мэдэрнэ. Тэхёны зөөлөн уруул ямар гайхалтай мэдрэхийг хүснэ. Гэсэн ч тэр хунтайжийг хамаг хүчээрээ хойш түлхэхэд Тэхён цочирдсондоо нүдээ томруулан харав.
"Яасан бэ?"
Сумин гэмт хэрэг үйлдсэн мэт мэдрэв. Тэхён үнэхээр төөрч будилснаас гадна гомдсон харагдах бөгөөд энэ нь мэдээж Сумины буруу.
"Уучлаарай. Би чадахгүй." Тэр газар ширтсээр аяархан хариулав.
"Яагаад?" Тэхёны хоолой шаналсан сонсогдоно.
"Яагаад гэвэл би чамтай гэрлэж чадахгүй, Тэхён. Энэ тийм ч зөв юм шиг санагдахгүй байна." Үүнийг хэлэхдээ Сумины зүрх хэдэн мянган хэсэг хуваагдаж байгаа мэт санагдах бөгөөд тэр ханхүүгийн нүднээс гуниг шаналлыг харна. Тэр Тэхёныг ч өөртэй нь адил мэдэрч байгааг мэдэж байлаа. Гэвч тэрээр сүүлийн хэдэн өдөр сэтгэлдээ хадгалж буй зүйлээ хэлж чадахгүй тээж яваа.
YOU ARE READING
"A Bloody Fairy Tale" ||KTH
FanfictionЭрт урьдын цагт... ... Үнсгэлжин хараа булаам гоёмсог болор шаахайг углах үед төгс таарах аж. Ингээд тэр мөрөөдлийн царайлаг хунтайжтай нижгэр сайхан хурим хийж, төгсгөлд нь тэд аз жаргалтай амар сайхан жаргажээ... гэдэг билүү? УТГАГҮЙ ХУДАЛ ХУУРМА...