-"Би чамайг дахиад зальжин үйлдэл хийж байхыг чинь бариагүй нь дээр юмсан"

-"Би чамайг гэмтээх болно"

- "Надад итгээрэй би ч бас чамайг гэмтээж чадна"

"Муу тэнэгүүд, тэрнийг орхи!" Жимин өнөөх хоёрын балай үйлдэлийг ийн орилож зогсоогоод хоёр тийш нь түлхэж гэрлүүгээ буцахаар алхаж эхлэхэд

"Тэнэгүүд!?" Ах нар нь итгэж ядан зэрэг шахам уулга алдсаар хоцров.

Яг байсан байрандаа дахин нэг удаа хашигачуулахдаа бэлэн зогсох Жэксонруу тэд эргэж харах ч сүүлийн анхааруулга болох хүйтэн харцаа шидэлсэн болоод бушуухан Жиминий араас гүйлээ.


Сокжин ийм нөхцөл байдал ойрын хугацаанд аз нь таарвал нилээн байж байгаад бий болохыг нь зүгээр ч нэг гадарлаагүй юм шүү. Тэр том хөвгүүдээ яг ижил шалтгааны улмаас зэмлээд тоогоо алдсан тул урам хугарсан төрх нүүрэндээ тодруулж буйдан дээр суух хоёр хүүрүүгээ хоол хутгадаг модон хутгуураараа заагаад

"Та хоёр очиж дүүгээсээ уучлалт гуй, бас—"

"Юу болоод байгаа юм? Дээд давхараас хүртэл та хэдийн шуугиан сонсогдож байна"  бүдүүн хоолой Жиний яриаг тасалж орхив.

"Бид хоёр Жиминийг нэг анхаарлыг нь татах гэсэн альфагаас аварсан" Хусог альфа аавынхаа хоолойг сонссон даруйдаа эргэж харан тайлбар хийж эхэллээ.

"Сайн ажилласан байна, Жиминд хамгаалалт хэрэгтэй"

"Би хүүхэд биш шдээ" Жимин чангаар гомдоллож Сокжинруу эргэн дэмжлэг хүссэн харц шидлэх ажээ.  "Ааваа, аавд - үгүй ээ тэдэнд ямар нэгэн юм хэлэлдээ үгүй бол би үнэхээр ганцаараа үхэх юм шиг байна"

"Наадах чинь харин зүгээр юм байна, бидэнд өмдөн дотор чинь орох гэсэн хэн ч хэрэггүй. Чамд ах нар чинь бас эцэг эх чинь болох бид л хэрэгтэй" түүний аав хэлэв.

"Жүүн" Энэ удаад Сокжин ярьж эхэллээ "Чи ярьж байгаа зүйлээ буруу гэдгийг мэдэж баймаар. Тэр 19-тэй, амьдралаас таашаал авахыг хичээж байна, гэтэл ийм байдалд тухтай байж чадахгүй шүү дээ. Бас та хоёр, би ойлгосон, бяцхан дүүдээ хайртай түүнийг шархалж өвдөөсөй гэж хүсэхгүй байгааг чинь. Гэхдээ, тэр энд бидэнтэй үүрд хамт амьдрахгүй. Удахгүй хань болох хүнээ олж өөрийн гэр бүлээ бий болго-"

"Үгүй ээ, тэрэнд одоохондоо хамтрагч хэрэгтэй гэж би бодохгүй байна. Хусог бид хоёр дүүдээ шилдэг альфаг олох болно, харин тэр хүртлэх бидний ажил бол Жиминийг хамгаалах" Юнги аавынхаа яриаг тасалчих нь тэр.

Strings of fateWhere stories live. Discover now