0-р хэсэг "Сүүлийнх нь..."

761 45 2
                                    

Жэлфии

Өрөөндөө орж ирсээр салж унах гэж буй биеэ ор руугаа шидлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өрөөндөө орж ирсээр салж унах гэж буй биеэ ор руугаа шидлээ. Хэд хоног нойргүй бас завгүй гүйчихсэн үнэхээр л оюутны амьдрал гэгчийг нь утгаар нь мэдэрч байх нь тэр. 

Гутлаа ч тайлалгүй доош харан хэвтсэн би ядарсандаа юу эсвэл халуунд нозоорсондоо юу мэдэхгүй хэсэг зүүрмэглэчихсэн байв. Удаагүй утас чичгэнэх нь гэдэс хавьцаа мэдэгдэх үед л ухасхийн сэрсээр дээш босон суугаад жинсэн хүрмийнхээ халаасанд хийчихсэн утсаа гаргаж ирсээр хэн залгаж буйг нь харлаа. 

Хамт авхуулсан зурагтай хамт дуудлагыг авах эсвэл татгалзах хэмээх хоёр сонголт гарч ирсээр утас минь чичгэнэнэ. 4700 км-н цанаас ч намайг ядарсандаа унтчихсан бас одоо л сэрэхгүй бол цаашдын хийх ажлууд минь уул овоо шиг их овоорохыг мэдчихсэн адтай найз залуу минь. 

Би сулхан инээмсэглэсээр нэг санаа алдчихаад утсаа авбал тэр дэлгэцдээ байдгаараа нүүрээ ойртуулчихсон намайг авахыг хүлээж байх нь тэр. 

"Юу вэ? Ингэж ойртвол, би лав шөнө орой айж цочсондоо утсаа шидэхээр байна шүү!" 

Намайг тоглоомоор ийн хэлэхэд, Жонгүг дэлгэцээсээ холдон ердийн төрхтэй болоод "Гэхдээ чи сая айсангүй шүү дээ. За тэгээд дажгүй дуг хийж авч чадав уу?" хэмээн асуухад нь би санаа алдлаа. 

"Бараг л. Үнэндээ ахиад илүү жаахан унтчихсан бол илүү дээр байх байлаа" 

Жонгүг гэрээсээ гарах гэж байгаа бололтой утсаа газар тавин гутлаа өмсөх зуураа "Хэрэв тэгвэл дараа дараагийн хийх зүйлс чинь л хойшилно шүү дээ. Тэгээд энэ маягаараа хойшлоод байвал амралтын өдрүүдээр амарч чадахгүй. Тиймээс одоо босоод хийж эхэл!" нухацтай нь аргагүй хэлэх нь тэр!

Жон Жонгүг их сургуульд орсноосоо хойш үнэхээр нухацтай нэгэн болчихсон. Ахлах сургуульд байхад ч, дунд сургуульд байхад ч, ер нь бага сургуульд байхдаа танилцсанаас минь хойш тэр хичээлийн тал дээр хэнэггүй нэгэн байсаар ирсэн. Гэвч нэг л өдөр их сургууль гээч зүйлийн хаалгаар орохдоо тэр хэнэггүй гэх хачин ч тухтай зангаа хаалганы гадна гаргаад шидчихсэн юм даа. Магадгүй үүнийг том болох гэдэг байх.

To all the boys P.S. Always and Forever |JJK|Where stories live. Discover now