9-р хэсэг "Дасан зохицох"

184 19 6
                                    

Ангид орон цонхны хажуу дахь суудал дээр суучхаад гадагш тэнгэрийг ширтлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ангид орон цонхны хажуу дахь суудал дээр суучхаад гадагш тэнгэрийг ширтлээ. Өнөөдөр тун бүрхэг өдөр байх бөгөөд цас орох нь гэж найдсан боловч Сингапурын хамгийн хүйтэн сарууд нь 12, 1 мөн 2 байдаг хэрнээ агаарын температур хамгийн багадаа 20 градусаас доош ордоггүй болохоор цас орох бүтэшгүй зүйл юм. Хэдийгээр энд өвөл эхэлж байгаа хэдий ч, эргэн тойрны хүмүүс маань өвлийн хүрэм эсвэл ноосон цамц өмсөх нь битгий хэл эсрэгээрээ энгийн жинсэн өмд, футболктой л явж байгаа нь намайг цухалдуулж байлаа. 

Миний хувьд би өвлийн улирлыг юу юунаас илүү ихээр хайрладаг нэгэн бөгөөд цас орсон өдөр хэн бүхнээс илүү жаргалтай байж чаддаг нэгэн. Харин энд ирснээсээ хойш цас харах нь битгий хэл аймшигтай халуун цаг агаараас нь болж ихэнхдээ ууртай явдаг болов. Үүнээс ч илүү аймшигтай нэг зүйл нь би үүндээ дасаж байгаа явдал юм. Бага зэрэг шударгаар хэлэхэд, би хэзээ ч өөрийгөө өөрчлөгдөж, дургүй зүйлдээ дасна гэж бодож байгаагүй. Энэ чинь өөрийгөө өөрчилж, оршихуйгаа хэн нэгнээр сольж буйгаас ялгаагүй шүү дээ. Гэтэл одоо энэ халуун цаг агаарт дасаад, үүнийг юман чинээ тоохоо больж, бүр уурлаж цухалдахаа больсон нь намайг айлгаж байна. 

Хоолоо эрт идээд дуусгачихсан учраас ангидаа эрт орж ирсэн минь тус болсонгүй. Семинарын минь багш хичээлийн цагаасаа гурван минут хоцрон орж ирсээр миний бодлыг үгүй хийлээ. 

Багадаа би их сургуулиа төгсөөд л шууд өөрийн мөрөөдлийн мэргэжлээр аль нэг гадаадын сургуульд ороод, тэндээ хамгийн шилдэг нь болж төгсөөд, амьдралаа үлгэрийн мэт амжилттай байлгана гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ том болох тусам өөрийнхөө ямар харалган байсныг ухаарч, чадахгүй гэдгээ мэдрэх болсон. Харин одоо бол юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ямар ч л байсан би багын мөрөөдлөөрөө, өөрөөр хэн нэгний шахалтгүйгээр гадаад руу яасан ч явахгүй байснаа мэдэж байна. 

Гадаад оронд сурна гэдэг бодож байснаас хэд дахин хэцүү юм. Үгүй ээ, эх орондоо сурч буй ах, Жонгүг хоёрт л мэдэхгүй маш олон зүйл гарч ирж, тэд үүнийг даван туулахаар шаргуу хөдөлмөрлөж байсныг би анзаарсан. Арга ч үгүй биз дээ, арав гаруй жил хүний хийж өгсөн хуваарийн дагуу, долоо хоногийн таван өдөр нэг ижил цагт босож, долоо хоног бүр ижил зүйлийг хийх нь бидний хувьд хэцүү санагддаг тансаглал шүү дээ. Харин их сургуульд өөрийн хуваариа өөрөө зохиож, долоо хоног бүр өөр зүйлсийг хийх шаардлагатай болж, үргэлж төлөвлөгдөөгүй, гэнэтийн зүйлс гарч ирэх нь ямар их ядраана гээч! Ээжийн амьдралд яарах хэрэггүй гэдэг үгийг одоо л ойлгож байна. Амьдралын зах зухаас амсах үедээ эргээд амьдарч эхлээгүй бэлтгэгдэж байсан хүүхэд нас руугаа буцмаар санагдах юм. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 01, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

To all the boys P.S. Always and Forever |JJK|Where stories live. Discover now