8-р хэсэг "Movie night"

97 7 1
                                    

Би ipad-аа тавиур дээр тавьсаар гартаа тос түрхэх зуураа Жонгүг рүү залгаж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би ipad-аа тавиур дээр тавьсаар гартаа тос түрхэх зуураа Жонгүг рүү залгаж байлаа. Ирэх долоо хоногоос хоёр дахь явцын шалгалт эхлэх учир түүнтэй бараг л бүтэн долоо хоног ярьж чадахгүй болохоор залгаж байгаа минь энэ. 

Хэд дуудуулсны эцэст Жонгүг дөнгөж сая л шүршүүрээс гарч ирсэн бололтой нойтон үстэй утсаа авлаа. Азаар энэ удаад тэр өөрийн хайртай том цамц болон өмдөө өмсчихсөн байсан юм. 

"Юу байна даа?"

Жонгүг өнөөдөр их л ядарсан бололтой ийн асуух зуураа орон дээрээ дээш харан унаад, хүндээр санаа алдав. 

Би тосоо арай л их түрхчихсэн бололтой тос маань шингэж өгөхгүй үргэлжлүүлэн хоёр гараа хооронд нь үрэх зуураа "Ирэх долоо хоногоос явцын долоо хоног эхэлнэ. Тиймээс чамтай бараг л долоо хоног ярьж чадахгүй бололтой. Ирэх долоо хоногийг давчихвал дараа нь нэг долоо хоног орчим амраад улирлын долоо хоног руугаа шилжинэ дээ" хэлсээр түүнийг даган санаа алдлаа. 

Жонгүг орныхоо түшлэгийг түшин суугаад "Тийм байх нь ээ. Харин минийх түрүүхэн л дууслаа. Ирэх долоо хоногоос улирал эхэлнэ. Тэгэхээр чамаас арай л эрт хичээл маань дуусах юм шиг байна. Гэхдээ амралтын дундуур тэмцээн болох учраас улирлын шалгалтаа өгчхөөд л шууд бэлтгэлдээ орох байх. Тиймээс бас л завгүй!" хэлэхэд нь би толгой дохив. Хоёулаа л завгүй харагдах юм байна. 

Би дөнгөж сая л тосоо гартаа бүрэн шингээчхээд, "Тэгээд л би чам руу залгасан юм. Өнөөдөр бидний завтай байх цор ганц орой шүү дээ! Тиймээс хоёулаа ямар нэг зүйл хийцгээе!" инээмсэглэн хэлэхэд, Жонгүг нэг хөмсгөө өргөв. 

"Ямар нэг зүйл гэж юу вэ?"

Уг нь түүнээр ямар нэг зүйл хэлүүлэх гэж болж байсан ч, Жонгүг надаас асуучихсан учир "Сайн мэдэхгүй байна. Хоёулаа онлайнаар тоглоом тоглох уу?" толгойд орсон эхний зүйлээ асуулаа. 

Жонгүг миний үгэнд инээсээр "Чи тиймэрхүү тоглоом мэдэх юм уу?" гэж асуусан нь, миний бодлыг замхруулж орхив. Нээрээ тийм л дээ, би хэзээ ч ямар нэг онлайн тоглоомд сонирхолтой байгаагүй. 

To all the boys P.S. Always and Forever |JJK|Where stories live. Discover now