4-р хэсэг "1741 өдөр"

153 14 6
                                    

Зургаан цаг гаруй ниссэний эцэст би Сингапурт ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зургаан цаг гаруй ниссэний эцэст би Сингапурт ирлээ. Цонхны хажууд сууж чадаагүй учир буух дөхөх үед бусдын адил гадаах үзэмжийг харан алмайрч чадаагүй ч, онгоцноос буусныхаа дараа эргэн тойрноо нэг харахдаа дотроо чимээгүйхэн уулга алдсан юм. Тийм ээ, сайхан газар юм!

Хүмүүсийг даган явсаар онгоцны буудалд орон хүлээлгийн танхимд нэвтрэхэд, маш олон хүмүүс байгаа нь намайг гайхширууллаа. Намайг буухад Сингапурт хэдийн орой болж нар шингэсэн байсан бөгөөд энэ цагаар ч хүмүүс ийм ихээр холхилдож байгаа нь намайг хөмсгөө өргөсөөр эргэн тойрноо ширтэхэд хүргэсэн юм. Үнэндээ зүүн өмнөд Азийн бүс нутагт борооны улирал эхэлж байгаа учир аяллаар явах хүмүүс тоо ерөнхийдөө татарсан байх ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд даяаршлын үр нөлөөгөөр үү эсвэл шинэчлэх ухааны дэвшлийн ачаар уу хүмүүс үүнийг тоохоо больсон бололтой. Хэзээ хүссэн цагтаа хаашаа ч хамаагүй шувуу шиг л нисэн аялаад л...

Би ачаагаа чирсээр тайван алхах зуураа эргэн тойрноо харан нэрээ эсвэл сургуулийнхаа нэрийг хайж байлаа. Азаар зүүн гар талд минь бага зэрэг хол ч харж болохоор хэмжээнд нэг эмэгтэй нэрийг минь англи галигаар биччихсэн зогсож байсан юм. Би нэг санаа алдчихаад түүн рүү явлаа. Ингэх зуур яагаад ч юм нэвтрэх хэсгээс хүн гарч ирэхийг хүлээн зогсож буй бүх хүн л над руу хараад байгаа мэт хачин мэдрэмж төрж эхлэв. Тухгүй байх чинь!

Өнөөх эмэгтэй дээр очсоор "Сайн байна уу? Намайг Пак Жэмин гэдэг. Та миний хөтөч үү?" англиар асуухад, эмэгтэй толгой дохин хариуллаа.

"Тийм ээ, би таны хөтөч байна. Намайг Сүй гэж дуудаж болно. Сингапурт тавтай морил!"

Би ёс болгон зөөлхөн инээмсэглэсээр сунгасан гараас нь нэг атгачхаад, талархсанаа илэрхийлэхэд, тэр миний ачааны талыг авсаар хаалтыг тойрон хүрч ирэхийг хэлэв. Түүний хэлснээр даваад л гарчихад болох хаа сайгүй байж байдаг цэнхэр хаалтыг нь хаа байсан төгсгөл хүртэл нь даган явсаар тойрон гарч ирлээ. Яахав та нар намайг харанхуй бүдүүлэг гэж бодож болно оо. Гэхдээ нэвтрэх хэсгээс хүлээж буй хүн нь гарч ирэхийг хуруу даран хүлээж буй олон арван хүний урдуур юу ч болоогүй мэт ачаагаа чирсээр яваад, өнөөх гайтай хаалтыг нь давах нь надад бол үнэхээр таатай зүй биш!

To all the boys P.S. Always and Forever |JJK|Where stories live. Discover now