11.

897 140 9
                                    

𝙹𝚎𝚘𝚗 𝙹𝚞𝚗𝚐𝚔𝚘𝚘𝚔'𝚜 𝙿.𝙾.𝚅

                                -𝙄'𝙢 𝙨𝙩𝙞𝙡𝙡 𝙝𝙚𝙧𝙚_______________________________Намайг орхиод явсан газарт чинь би байсаар л байна шүү дээ

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

-𝙄'𝙢 𝙨𝙩𝙞𝙡𝙡 𝙝𝙚𝙧𝙚
_______________________________
Намайг орхиод явсан газарт чинь би байсаар л байна шүү дээ. Намайг олж харахгүй л байна уу?

Өглөө сэрээд л шууд өчигдөр архи уусандаа асар ихээр харамсаж эхлэв. Учир нь толгой аймшигтай ихээр өвдөхөөс гадна Тэхёнд юу гээд хэлчихснээ маш тодоор санаж байв. Хэдхэн хоногийн дараа явахын хооронд өөртөө ч тэр бусдад ч тэр гай болохыг хүсээгүй л юм сан.
Доошоо буухад эгч байдгаараа уурлчихсан муухай хараад сууж байх нь тэр.
Жувон эгч "Жонгүгаа яагаад уусан юм?"
Би "Зүгээр л үзмээр санагдаад байсан юм аа". Ямар таны найз залуугаас болж шаналаад уусан юм гэж хэлэлтэй нь биш дээ.
Жувон эгч "За яахав, чи эхлээд 21 хүрчихээд ахиж уугаарай бас өчигдөр ээж аав хоёр эмээгийнд очиж хоносон нь чиний аз шүү"
Би "Ойлголоо, уучлаарай"
Жувон эгч "За за, тэгвэл би гарлаа, ээж аав хоёр одоо ирж байгаа байх шүү" гэхэд нь би толгой дохин үлдлээ.

Утсанд дуудлага ирэхэд уншиж байсан номноосоо харцаа салгахад ээж залгаж байгаа харагдав.
Би "Байна уу?"
Ээж "Байнаа, миний хүүгээр юу байна даа"
Би "Тайван даа, та хоёр хэзээ ирэх гэж байна?"
Ээж "Бид хоёр эндээ ахиад нэг хонох хэрэгтэй болчихлоо"
Би "Өө тийм үү, эмээ зүгээр биз дээ?"
Ээж "Зүгээр ээ, чи хэдхэн хоногийн дараа явах гэж байхад эндээ удаад байх юм даа" хэмээн хэлээд түүний санаа алдах нь утасны цаанаас сонсогдов.
Би "Зүгээр дээ, би тэнд үүрд байхгүй шүү дээ, амралтаараа ирж л байх болно"
Ээж "За, тэгвэл бид хоёр хурдан очохыг хичээнээ"
Би "За ойлголоо болгоомжтой ирээрэй, хайртай шүү"
Ээж "За ойлголоо хайртай шүү, маргааш уулзъя" гээд дуудлага тасрав.
Надад номоо үргэлжлүүлэн унших хүсэл байсангүй. 4 хоногийн дараа авч явах ачаагаа бэлдэж эхлэхээр шийдлээ.
Бас би нэг зүйл шийдсэн юм Ким Тэхён гэх хүнийг бүр мөсөн тавьж явуулж чадсан цагтаа буцаж ирэхээр.
Хэр их цаг хугацаа зарцуулагдахыг мэдэхгүй ч.

Хэсэг ачаатайгаа зууралдаад, хоол хийж идэхэд л өдөр өнгөрчихсөн байв. Хаашаа хэнтэй уулзахаа хэлэлгүй аль өдөр гарсан эгчид бага зэрэг санаа зовон залгах гээд сууж байтал хаалга дуугарав.
Би "Хааччихаад ирж байгаа юм?"
Эгч "Тэхёнтой уулзчихаад" гэж хэлэхэд түүний хоолой нэг л сул сонсогдов
Би "Ямар нэг зүйл болсон юм уу?"
Эгч "Үгүй ээ"
Би "Битгий худлаа ярь аа, царай бас хоолойноос чинь л мэдэгдэж байна шдээ"
Эгч "За за, Тэхёнтой муудалцчихсан юм" гэж хэлээд тэр санаа алдав.
Би "Ахиад л, удахгүй эвлэрчих байлгүй дээ" гээд түүний нурууг зөөлөн иллээ.
Эгч "Мэдэхгүй юм даа, энэ удаад бүр салах дээрээ тулчихсан" гэж хэлэхэд түүний хоолой зангираад ирэв.
Хэдий шалтгааныг нь асуухыг хүссэн ч тэгж зүрхэлсэнгүй түүнийг тайвшруулчихаад өрөөнд нь орууллаа.
Ким Тэхёнд үнэхээр хэлэх ч үг олдсонгүй. Хэтэрхий ойлгомжгүй хүн юм.

Bʟɪɴᴅᴇᴅ ʙʏ ʜɪᴍTempat cerita menjadi hidup. Temukan sekarang