08.

862 148 11
                                    

Энэ хэсэг дээр өмнөх хэсэг дээр гарсан үйл явдлын урд нь болсон зүйлс гарч байгаа болно.

𝙼𝚒𝚗 𝚈𝚘𝚘𝚗𝚐𝚒'𝚜 𝙿.𝙾.𝚅

                    -𝙄 𝙝𝙖𝙩𝙚 𝙩𝙤 𝙖𝙙𝙢𝙞𝙩 𝙞𝙩_______________________________Жонгүг уулзъя гэсэн газартаа аль хэдийнээ ирчихсэн сууж байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-𝙄 𝙝𝙖𝙩𝙚 𝙩𝙤 𝙖𝙙𝙢𝙞𝙩 𝙞𝙩
_______________________________
Жонгүг уулзъя гэсэн газартаа аль хэдийнээ ирчихсэн сууж байв.
Би сууж байсан саравчинд нь ороод яг урд нь суун "Хар шөнөөр яагаад дуудсан юм" гэтэл тэр намайг орж ирснийг сая л нэг анзаарсан бололтой гөлөрч байсан газраасаа харцаа салган над руу харав.
Жонгүг "Ярих юм байсан юм аа"
Би "Юу юм дээ?"
Жонгүг "Би танд сайн" хэмээн хэлэхэд нь би гацчихав. Би үнэхээр юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Төсөөлж ч байгаагүй юм байна.
Жонгүг "Зүгээр дээ юм хэлэх хэрэггүй, бас би таныг Ханна эгчид хайртай гэдгийг мэднэ" гэхэд нь надад бас л хэлэх үг олдсонгүй, угаасаа л үнэн шүү дээ.
Жонгүг "Юу гээч ахаа, танд нэг юм хэлэхэд хэдий болтол ингэж нууж явах юм, зориг гаргаад сэтгэлээ илчлээч" гэв.
Тийм ч юм уу, 5 жил нуулаа одоо хангалттай байх тийм үү?
Би "Яагаад ингэж байгаа юм, надад сайн гэсэн байж?"
Жонгүг "Мэдэхгүй ээ, зүгээр л ингэх ёстой юм шиг санагдсан юм"
Би "Чи зүгээр л надад сайн гэж өөрийгөө хуураад байгаа юм биш үү?"
Тэр "Хараал ид гэж,мэдэхгүй ээ. Үнэхээр мэдэх юм алга" тэр үнэхээр цөхөрсөн байх аж.
Би "Зүгээр л хүлээн зөвшөөр Жонгүг аа, мэдрэмжээ битгий өөрөөсөө нуу"
Тэр "Би хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна яагаад гэвэл тэр хүн нь Ким Тэхён болохоор, би үнэхээр чадахгүй нь" сүүлийн үгээ хэлэхэд түүний хоолой зангирч байв.
Үүнд түүний буруу байхгүй шүү дээ. Бид хайрлах сэтгэлээ хорьж чаддаггүй.
Үнэндээ би гадарлаж байсан ч арай ч ийм хурдан үнэнтэй нүүр тулчихна гэж санасангүй.
Түүнийг зөөлөн мэгшиж эхлэхэд нь би хажууд нь очин сууж нурууг нь илж өгөв.
Хараал идсэн уйлж байгаа хүнийг яаж аргадах ёстой байдаг юм?

Bʟɪɴᴅᴇᴅ ʙʏ ʜɪᴍWhere stories live. Discover now