03.

961 157 2
                                    

𝙹𝚎𝚘𝚗 𝙹𝚞𝚗𝚐𝚔𝚘𝚘𝚔'𝚜 𝙿.𝙾.𝚅

_______________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_______________________________

Бас л эгч болон түүний найзууд манайд цугларсан байв. Мэдээж би ч бас юу гэж дутхав тэдний ярианд оролцон сууна. Бас нэг зүйл хэлэхэд бид ахиж хэзээ ч бүр хэзээ ч өөрсдөө гэртээ үдэшлэг зохиохгүй байхаар шийдсэн юм. Маргааш нь хэдэн шартсан хүмүүс бараг л зуун хүний буулгасан гэрийг цэвэрлэх гэж юу болсон гэж санана, жинхэнэ тамаа цайна гэдэг чинь л тэр байх даа.

Одоо бол Тэхёнтой байнга таарч байгаа нээх хэцүү санагдахаа больсон. Учир нь би хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн юм л даа. Өмнөх явдалтай зууралдсаар байх нь надад л хэцүү.

Өнөөдөр байдаг шигээ л жирийн өдөр өрнөж байна яахав Тэхён намайг орж ирсэн цагаасаа хойш нүд салгалгүй ширтээд байгааг эс тооцвол шүү дээ.
Жимин ах "Тэхён, Жувон хоёр яаж танилцаж байснаа ярьж өгөхгүй юм уу"
Юнги ах "Харин тийм, дээр асуусан дараа хэлье гээд байсан биз дээ"
Жувон эгч "За яахав гэхдээ нээх онцгой учрал биш шдээ" гэснээ Тэхён руу харахад тэр толгой дохиод "Чи яриад өгчих" гэв.
Жувон эгч "Нэгдүгээр курст ороод Тэхёнтой танилцах үдэшлэг дээр таараад танилцаж байсан юм аа, тэгээд хэсэг зүгээр л танил байж байгаад хоёрдугаар курст ороод дотносоод хоёрдугаар семестрээс нь үерхсэн эхэлсэн"
Хагас жил үерхсэн байтал энийг нь би саяхан олж мэдсэн байх нь ээ. Гайхалтай
Жимин ах "Тэгээд аль нь эхэлж сайн болсон юм?"
Тэхён ах "Түрүүлж сайн болсон гэвэл Жувон түрүүлж сэтгэлээ илчилсэн нь би" гэв.
Хусог ах "Юу вэ Жувон тэгээд хэзээнээс сайн болсон юм?"
Жувон эгч "Нэгдүгээр курст" гэхэд бараг л тэнд байсан бүх хүмүүс өөрт нь хэлээгүйд гомдоллож эхлэв.
Жимин ах хошуугаа унжуулан "Тэгээд яагаад бидэнд хэлээгүй юм Жон Жувон чи нээрээ муухай юм аа" хэмээн гомдоллов.
Хусог ах "Чи аягүй бол Ханнад хэлсэндээ" гэхэд нь Жувон эгч толгойгоо дохисонд Жимин ах түүн руу муухай харан "Мэдсэн юм аа" гэв.
Ханна гэж тэд нарын багаасаа хамтдаа найзалсан найз юм л даа одоо гадаадад сурдаг.
Юнги ах "Тэгвэл яагаад бие биендээ сайн болсноо ярьлдаа"
гэхэд нь Тэхён Жувон эгчийг мөрөөр нь тэвэрснээ "Нууц" гэх нь тэр. Тэхёны хэлсэн үгэнд Жимин ах нүдээ эргэлдүүлэх нь ч харагдав.
Жимин ах гэнэт ярианы сэдвийг над руу чиглүүлэн "Жонгүгаа чамд ёр нь хайртай хүн байдаг юм уу?" гэхэд бусад нь ч бас мэдэхийг хүсэж байгаа бололтой над руу харцгаана.
Би гэнэт ярианы сэдэв над руу эргэсэнд бантан, инээмсэглэсээр "Харж явдаг хүн байгаа" гэлээ.
Хусог ах "Тэгвэл чамд ёр нь анхны хайр гэдэг юм байна уу?"
Би "Байж л таарна шдээ" гэхэд
Хусог ах "Тэгвэл хэдтэй байхдаа учирсан юм дээ"
Би "Ахлах сургуулийн нэгдүгээр ангид"
Тэр хүн нь хажууханд минь сууж байхад энэ үгийг хэлэх эвгүй л юм.
Эд нар ёр нь яагаад гэнэт миний амьдралыг сонирхоод унав даа.

Bʟɪɴᴅᴇᴅ ʙʏ ʜɪᴍWhere stories live. Discover now