02.

993 166 1
                                    

           𝙹𝚎𝚘𝚗 𝙹𝚞𝚗𝚐𝚔𝚘𝚘𝚔'𝚜 𝙿.𝙾.𝚅

                       -𝙈𝙚𝙢𝙤𝙧𝙞𝙚𝙨 𝙩𝙝𝙖𝙩 𝙞 𝙝𝙖𝙩𝙚_______________________________Эгч болон түүний найзуудын хамт зохиож буй үдэшлэг эд дундаа орсон байх ба ихэнх хүмүүс согтож эхэлсэн харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                       -𝙈𝙚𝙢𝙤𝙧𝙞𝙚𝙨 𝙩𝙝𝙖𝙩 𝙞 𝙝𝙖𝙩𝙚
_______________________________
Эгч болон түүний найзуудын хамт зохиож буй үдэшлэг эд дундаа орсон байх ба ихэнх хүмүүс согтож эхэлсэн харагдана.
Яагаад ч юм би иймэрхүү дуу чимээ ихтэй замбараагүй газар дургүй учир Инү, Жэхён хоёрт гарахаа хэлэн гарлаа. Олон хүмүүс дунд шахцалдан байж явсаар арай гэж гаран үүдэнд гарвал, хаалганы хажууд байрлах урт түшлэгтэй сандал дээр Юнги ах сууж байгаа харагдав.
Би түүний хажууд очиж суухад тэр над руу хальт эргэж харсан ч үг дуугарсангүй.
Би "Юу хийж байгаа юм" гэхэд минь тэр над руу бас л харсангүй "Сууж байна" гэх нь тэр. Би ч өөр зүйл ярьсангүй тал талд хэсэг бодлогоширч суув.
Юнги ах "Би Тэхён та хоёрыг үерхдэг байсныг мэднэ"
Би "Яаж?"
Юнги ах "Чамайг номын санд үнсэж байхыг нь санаандгүй харчихсан юм" тэр ч бас Тэхён бид хоёртой нэг ахлах сургуульд байсан юм л даа.
Түүнийг ингэж хэлэхэд тэр өдрийн үйл явдлыг би одоо хүртэл мартаагүй байгаагаа анзаарав. Тэхён ахыг төгсөх анги байсан болохоор хичээлийг нь хийлгэх гэж хүчээр шахуу номын сан дагуулж явдаг байсан үед нэг өдөр хацар дээр минь үнсчихээд хүн харчихсан бол яах юм гэж уурлахад минь хараагүй ээ гэж аргадаж байсан үеийг би тодоос тод санаж байв.
2 жилийн өмнөх байтал Ким Тэхён гэгчтэй холбоотой бүхий л зүйлийг ингэж тодоор санаж байх гэж. Биднийг дуусах үед мэдрэгдсэн өвдөлт шаналалаа ч тодоор санаж байгаа нь үнэхээр үзэн ядмаар юм. Мэдээж бас түүнийг хэтэрхий бүр хэтэрхий ихээр хайрладаг байсан зүрх сэтгэлээ ч үзэн ядаж байна.
Юнги ах "Гэхдээ битгий санаа зов би хэнд ч хэлэхгүй ээ, та хоёрыг дуугүй байхаар шийдсэнг ойлгосон болохоор" гэхэд нь би "Баярлалаа" гэчихээд салах ёс хийн өрөөндөө очиж хаалгаа түгжээд чихээ бөглөөд унтахаар шийдэн босч буцаад л нөгөө олон хүмүүс дунд шахцалдан явсаар арай гэж нэг юм хоёр давхар луу гарах шатан дээр ирлээ.
Яг одоо надад буцаад ирнэ гээд гарсан болохоор буцаж очоогүйд найзууд маань гайхах эсэх ч огт хамаа байсангүй. Зүгээр л би амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн хүнтэй ахин таарч хөгийн дурсамжуудаа эргэж санасан энэ хараал идсэн өдрийг хурдан дуусгахын хүслэн болж байв.

Bʟɪɴᴅᴇᴅ ʙʏ ʜɪᴍWhere stories live. Discover now