Yeonjoo's PoV

Гэнэт л тэр үг аманд минь ороод ирэхэд, би зүгээр л хэлчихсэн. Үнэндээ би хариултыг нь амьсгаа даран хүлээж байлаа. Чин сэтгэлээсээ тэр асуултыг асуусан юм. Хариулалгүй удаад байсанд нь миний сэтгэл жаахан гонсойж, 4 сарын 1-ээр далимдуулан, өөрийгөө аварч чадлаа. Түүнээс чухам юу хүлээсэн юм бол.

Сандарсан төрхөө инээдээр нуусаар түүнийг орхин цааш явав. Аль болох юу ч болоогүй юм шиг харагдахын тулд орчин тойрноо сонирхож байгаа дүр эсгэнэ. Гэхдээ надад юу ч харагдаж, сонсогдохгүй байлаа. Зөвхөн түүний царай л нүдэнд харагдаж байв.

Бид аквариумыг бүгдийг нь үзэж дуусахад бүтэн 4 цагийг зарцуулжээ. Гадаа гарч ирсэн хойноо би сэтгэл хангалуун инээсээр "Тэхёнаа, үнэхээр сайхан байлаа тийм үү?" гэхэд тэр зүгээр л толгой дохино.

"Өнөөдөр чиний ачаар үнэхээр сайхан байлаа. Баярлалаа, Тэхёнаа. Чи түрүүлээд яв даа. Маргааш сургууль дээр уулзацгаая" гэхэд Тэхён бугуйн дах цагаа харснаа, над руу хараад

"Одоо 6 цаг болох гэж байна. Оройн хоол идэцгээе" гэхэд нь миний нүд өөрийн эрхгүй томрон

"Юу гэнэ ээ. Хоол уу? Хамтдаа юу?" гэж гайхан асуухад тэр

"Яасан? Дургүй байгаа юм уу? Болих уу?" гэхэд нь би түргэн хоёр гараа сэгсрэн

"Үгүй ээ, үгүй. Мэдээж хоол иднэ. Зүгээр л чамайг өөрөө надад санал тавьсан болохоор бага зэрэг гайхаад" гээд инээмсэглэхэд Тэхён

"Явцгаая" гээд түрүүлэн алхлаа. Өнөөдөр чухам ямар өдөр юм бол. Ким Тэхён надад өөрөө оройн хоолонд оръё гэж санал тавиад л.

Үнэхээр баяртай байсан би хэсэг хугацааны дараа ирсэн оройг нь ч харж чадахгүй олон давхар шилэн барилгыг хараад амаа ч хааж чадсангүй. Энэ газар ганцхан л ресторан бий. Солонгос хүн бүрийн мэддэг алдартай ресторан. Магадгүй гадаад хүмүүс ч мэддэг байх. Мэддэг хэрнээ бидэн шиг жирийн иргэд зүглэж чадахгүйд л хамаг учир байлаа.

Намайг гайхширлаасаа гарч чадахгүй зогсож байтал Тэхён угтагчид машинаа даатгаж өгчихөөд нааш ирэв.

"Орцгооё" гээд зөрөхөд нь би гараас нь татан

"Тэхёнаа, хоёулаа арай өөр газар орж болохгүй юу?" гэхэд тэр над руу их л сонин харснаа

"Таалагдахгүй байгаа юм уу?" гэхэд нь би толгой сэгсрэн

"Үгүй ээ. Зүгээр л. Жаахан энгийн газар л гэх гэсэн юм" гэж бага зэрэг ярвайн хэлэхэд тэр

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now