~XII~

1K 89 4
                                    

"Тэхёнаа, хоёулаа үерхэх үү?"

Өчнөөн олон охидыг сэтгэлээ илчлэхэд хүйтэн үгсийг чулуудаж, өлхөн татгалзчихдаг хэрнээ түүнийг тэгэж хэлсэн тэр мөчид би юу гэж хэлэх ёстойгоо, ямар хариу үйлдэл гаргах ёстойгоо ч мэдэхгүй зүгээр л гацчихав. Урьдынх шигээ л хийх ёстойгоо мэдсээр байж чадахгүй байлаа. Гагцхүү миний тархи эсвэл зүрхний хаа нэгтээ энэ үгийг нь зөвшөөрвөл яах бол гэдэг бяцхан бодол төрсөнд би ийн зогсоо биз. Түүний нүднээс үнэн, худал хоёрын аль нь болохыг олохыг хичээсэн ч харамсалтай нь би хариултыг нь олоогүй юм. Намайг хариултаа хэлэхгүй зогсоод байсанд тэр шүдээ ярзайлган, их л бахдалтай байгаа бололтой инээж эхлэхэд нь би нүдээ нарийсган, үл ялиг хөмсгөө зангидаад түүнээс хариулт эрэн, хүлээн зогсоно.

"Өнгөрсөн дөрвөн сарын нэгээн. Тэхёнаа, өөрийнхөө царайг хар даа. Яг л баас хамарт чинь түрхчихсэн аятай харагдаж байна" гээд инээдээ барьж ядан хэлэхэд нь би хөмсөг зангидав. Энэ л байж таараа. Тэр чин сэтгэлээсээ ингэж хэлсэн байх учиргүй.

"Би миний янзыг үзэхэд дургүй гэж хэлж байсан санагдах юм. Гэтэл чи хэд хэдэн удаа надаар тохуурхчихлаа, тийм үү?" гэхэд тэр инээмсэглэсэн хэвээр

"Би чиний янзыг үзээгүй ээ. Хүн бүр л ингэдэг шүү дээ" гэхэд нь би

"Миний мэдэхээр өнөөдөр 4 сарын 12. Өөрөөр хэлбэл инээдмийн баяр аль хэдийн өнгөрч, хүмүүс бараг л мартчихсан гэсэн үг" гэж хэлэхэд тэр хошуугаа унжуулан

"Тийм болохоор л өнгөрсөн 4 сарын 1 байхгүй юу. Тоглоом мэддэггүй амьтан" гэчихээд цааш явав.

Харин хэн нь тэнэг амьтан бол. Ийм үгсийг тоглоомоор хэлээд л.

Юу ч болоогүй юм шиг инээсээр эргэн тойрноо сонирхон явах түүний араас ширтэхдээ би цээжин дээрээ гараа тавьлаа. Хамгийн сүүлд энэ зүрх хэзээ ингэж хүчтэй цохилж байсан билээ.

Би санаа алдсаар түүний араас явлаа.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now