~XI~

1K 94 1
                                    

!!! Бичвэрт гарч байгаа өвчний нэр, шинж тэмдэг, эмчилгээ, шалтаг шалтгаан зэрэг нь миний санаанаасаа зохиосон зүйл учраас үнэн биш болно.

*****

"Тархины цус хуралт биз дээ" гэхэд гайхсан харцаар над руу харах эмч рүү хараад, би үргэлжлүүлэн "Венийн судаснууд, төв мэдрэлийн судлуудтай ойрхон учраас мэс ажилбараар авахад эрсдэлтэй. Шинж тэмдэгүүд илрээд эхлэхийг бодоход хэмжээ нь улам бүр томорсон байх. Миний энд ирсэн шалтгаан толгой эргэх, өвдөх үед намдаах эм л бичүүлж авах. Тэрнээс эмчилгээ хийлгэх биш" гэхэд эмч гүнзгий амьсгаа аваад

"Ямартай ч Ёнжү, эхлээд эцэг эхтэй чинь уулзъя. Мэс ажилбар хийлгэх нь энэ тохиолдолд хамгийн зөв сонголт. Цус хуралтын хэмжээ улам бүр томорсоор байвал төв мэдрэлийн системийг чинь гэмтээж саажилт үүсгэх, эсвэл бүр---" гэхэд нь үгийг нь тасдан

"Хагалгаа хийлгэсэн ч ялгаагүй байж магадгүй. Үхэх, сэхэх нь 50, 50 хувь. Хагалгааны үеэр венийн судаснууд гэмтэх магадлал өндөртэй. Тэгвэл цус алдаж үхэх болно. Азаар амьд гарлаа ч төв мэдэрлийн систем гэмтвэл амьсгалахаас өөр хийж чадах зүйлгүй болно. Амьд гарах 50 хувийн 20 хувь нь л бүрмөсөн эрүүл болох. Тийм байхад би яаж хагалгаанд орох юм" гээд гүнзгий амьсгаа аван "Эмчээ. Би ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг. Яг одоо ээждээ хэлвэл тэр намайг хагалгаанд орохыг шаардана. Гэвч хагалгаа амжилтгүй болвол энэ хэвээрээ хэдэн сар ч болтугай амьдарч болох байсан хугацаагаа алдана. Тиймээс би эрсдэлтэй алхам хийхийг хүсэхгүй байна. Дээрээс нь амьд гарлаа ч бүх бие минь мэдээгүй болохоор бол би үхэхийг илүүд үзнэ" гэж шийдэмгий хэлэхэд эмч санаа алдан

"Чи энэ талаар их мэдлэгтэй юм" гэхэд нь би

"3 жилийн өмнө эмчлэгч эмч маань анхааруулж байсан юм. Цус хуралт мөн эсэх нь мэдэгдэхгүй байна. Хэрвээ хэмжээ нь томорч эхэлбэл аюултай гэж байсан. Тэгээд судалж эхэлсэн төдий. 3 жилийн турш хэмжээ нь томроогүй ч саяхнаас эхлээд толгой эргэж, нүд харанхуйлаад, бүр өвдөлт өгдөг болсон. Сүүлдээ ухаан алдсан. Тиймээс л би цус хуралт мөн гэж бодсон юм. Тэгтэл миний таамаг зөв байна" гэхэд эмч толгой дохин

"Ойлголоо. Чиний хэлснээр би чамд эм бичиж өгье. Гэхдээ над дээр 7 хоног бүр ирж үзлэг хийлгэ. Цус хуралтын хэмжээг ажиглах хэрэгтэй. 3 жилийн турш томроогүй хэрнээ гэнэт ингэж томорсон бол маш аюултай. Үзлэгийн явцад хэрэгтэй гэж үзвэл би ээжид чинь дуулгах болно" гээд жижиг цаасан дээр юм бичиж эхэллээ.

[ДУУССАН] Because of You |KTH|Onde as histórias ganham vida. Descobre agora