~VII~

998 82 9
                                    

"Жонгүг аль хэдийн сүй тавьчихсан болохоор"

Би Тэхёны үгэнд цочирдохгүй байж чадсангүй. Жонгүг сүй тавьсан гэдэг үгийг сонсоод яаж цочирдохгүй байж чадах билээ.

"Байж боломгүй юм. Ж-Жонгүг яахаараа---" гээд үгээ дуусгаж амжаагүй байтал Тэхён

"Ахлах сургууль төгссөний дараа Жонгүгийн эцэг эх түүнийг сүй тавиулсан. Тэр эсэргүүцсэн ч эцэг эхийнхээ бодлыг өөрчилж чадаагүй. Аль хэдийн амьдрал нь шийдэгдчихсэн хэрнээ тэр Инсолд сэтгэл алдарчихсан. Тэр тэгэх ёсгүй байсан юм. Тиймээс л би эхнээс нь тэднийг эсэргүүцэж байсан" гэснээ дуугарч ч чадахгүй, том нүдлэн зогсох над руу хараад "У Ёнжү. Чиний хэлсэн зөв байсан. Мөнгө бол юу ч биш. Гэхдээ тэр юу ч биш зүйлсийг эзнээ болгосон нь хүмүүс бид өөрсдөө. Хайр дурлал ч мөнгөөр зохицуулагдах явдал байдаг юм. Бид ийм л нийгэмд амьдарч байгаа. Тиймээс Инсолыг бодож байгаа бол юу ч болсон тэднийг салгахгүй, мөнгө юу гэж гэх бодлоо орхисон нь дээр. Энэ миний чамд өгөх зөвлөгөө" гэж дуржигнуулчихаад миний хариултыг ч сонсолгүй эргэж харан явчихав.

Гэхдээ надад хэлэх хариулт ч байгаагүй юм. Жонгүг сүй тавьчихсан. Сэтгэлгүй хүнтэйгээ. Инсолд хайртай ч аль хэдийн сүй тавьчихсан. Инсол энэ талаар мэдвэл яах бол. Надад бодогдож байсан зүйлс ердөө л энэ байсан юм.

Тэхёныг явсны дараа би эргэн сууж байсан газраа суун, ахиад л өнөөх бодлууддаа дарагдав. Би тэнд хэр удаан суусан, яаж буцаж ажилдаа орсноо ч санахгүй байлаа. Нэг л мэдэхэд бидний асрах газарт өнгөрүүлэх нэг өдөр дуусч бид автобусандаа сууж байсан юм. Автобус хөдлөхөд хажуу тийш харан, Тэхёныг хайтал тэр байсангүй.

Би сандран "Өршөөгөөрэй. Нэг хүн дутуу байна" гэж чанга хэлэхэд биднийг хариуцаж яваа хүн

"Хэн" гэж сандрангуй асуухад нь би хажуу тийш заан

"Ким Тэхён" гэж хэлэхэд өнөөх хүн санаа нь амран

"Аан. Ким Тэхён уу? Тэр түрүүлээд явчихсаан. Яаралтай ажилтай болчихлоо гээд" гэхэд нь миний ч санаа амран, эргээд суудалдаа суув. Ямар чухал хэрэг гарсан болоод түрүүлээд явсан юм бол доо.

Зүгээр явбал бодолд дарагдаад байсан тул цүнхээ ухан, зургийн дэвтрээ хайхад байсангүй. Гайхсандаа нэг бүрчлэн хайсан ч олсонгүй. Сандал доогуур, ойр орчмоор хайсан ч байхгүй. Хаячихаж. Гэхдээ хаана. Хамгийн сүүлд ирж явахдаа зураг зурж байгаад цүнхэндээ л хийсэн байх ёстой шүү дээ. Хайгаад хайгаад олсонгүй.

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now