Ямартай ч энэ эмч хүнийг их сайн ойлгодог бололтой. Хэсэг хугацаанд ч болов ээжийгээ зовоохгүй нь гэж бодоход дотор минь онгойлоо.

Эмч эм бичсэн цаасаа надад өгөөд "Сайн сонс. Энэ бол түр зуурын өвдөлтийг чинь л намдаах эм шүү. Хяналтанд байхаа битгий мартаарай. Бас өмнө нь эмчлүүлж байсан эмнэлэг болон эмчийнхээ нэрийг надад өг. Би чиний өвчний түүхтэй танилцах хэрэгтэй" гэхэд нь би толгой дохин, эмнэлэгийн нэр, эмчийнхээ хувийн цахим шууданг түүнд бичиж өгөөд, өрөөнөөс гарав.

Эмнэлэгийн хаалгаар гараад дээш тэнгэр рүү харан, санаа алдлаа. Би цаашид хэр удаан энэ бүхнийг харах бол. Анх удаа л би харамсав. Хүний амь аварсандаа.

*****

Утасны цаанаас нойрмогдуухан хоолой дуугарахад би инээмсэглэлээ.

"Байна уу?"

"Тэхёнаа, би байна. Ёнжү. Чи унтаж байсан юм уу?"

"Хөөе, У Ёнжү. Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?"

"Мэдээж мэдэж байна аа. Одоо 11 цаг болж байна"

"11?"
"Яах гэж залгасан юм"

"Үд хүртэл унтаад л. Хоёулаа өнөөдөр аквариум орцгооё"

"Аквариум?"

"Тийм ээ. Арай мэдэхгүй юм биш биз дээ"

"Даажигнахаа больж үз. Ойлголоо. 1 цаг гэхэд яваад очъё. Бэлэн байна шүү".

Тэр ийн хэлчихээд хариуг минь ч хүлээлгүй утсаа тасдчихав. Хичнээн тэр надтай тохиролцсон ч гэлээ үнэхээр миний үгээр байгаад байгаад нь би бага зэрэг гайхаж л байлаа. Бурхнаас өгсөн бэлэг юм болов уу ч гэж бодох шиг.

Дэмий бодлоосоо салахын тулд толгойгоо үл ялиг сэгсрэн, сэтгэл хангалуун инээмсэглэсээр юу өмсөхөө бодно. Эмчийн хариуг сонсноосоо хойш сэтгэл бага зэрэг тавгүйтэн, бямба гарагийг өрөөнөөсөө ч гаралгүй өнгөрөөсний эцэст ням гарагийг Тэхёнтой хамт өнгөрөөхөөр шийдэж ийн залгасан минь энэ.

Хөх өнгийн жинс, дээгүүрээ чөлөөт загварийн зузаавтар хар цамц өмсөөд өрөөнөөсөө гарахад ээж буйдан дээр сууж байснаа миний зүг их л гайхсан янзтай хараад "Гарах гэж байгаа юм уу?" гэхэд нь би толгой дохин

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now