20.

1.3K 124 16
                                    

Эмнэлгийн машин болон араас нь цагдаагийн машин ч мөн ирэв.

Цагдаа нар Сэүнийг болон Инаг баривчлан авч явсан юм.

Наёон болон бусад нь эмнэлэгт хүргэгдсэн ба хагалгааны өрөөний үүдэнд суун хүлээж байв. Эмч ирэн Наёоныг авч явах гэсэн ч Наёон зөрүүдэлсээр байв.

-Наёонаа зөрүүдлээд байлгүй шархаа эмчлүүл хэмээн жимин хэлхэд

-энэ чинь ийм жаахан шалбархай шүү дээ ноцтой гэмтэл биш гэсээр наёон уйлагнан хэлхэд

-бид хоёр чамайг эндээ хүлээж байнаа.

-Би Тэхёныг орхиж чадахгүээ. Эндээ хүлээнэ.

-Тэр удахгүй гараад ирнээ. Гуйя наад шархаа эмчлүүлчихээд ир хэмээн жимин гуйсаар хэлэв

Наёон эхэндээ юу ч хэлээгүй ч бууж өгөн эмчийг даган явав.

Наёоны бэртэл үнэндээ шалбархай биш байв. Ина цагдаа нарт баригдахын өмнө наёнлуу хутга барин дайрсан юм. Азаар наёон бултсан ч гарандаа том бэртэл авсан юм.

Наёон

Эмчид үзүүлчихээд хурдан хурдан алхсаар хагалгааны өрөөний үүдэнд ирлээ. Ирхэд жонгүг болон жимин доош суун нүүрээ даран доош харан сууж байв.

Тэр хоёр дээр очин
-юу болсон юм

-Тэхён амьд гарч чадсангүй гэж хэлхэд нь доош өвдгөөрөө унан нулмис минь ахиад л урсаж эхлэв

-Жиминаа битгий хүнээр тоглоод байлдаа. Тэр надад үхэхгүй гэж хэлсэн шүү дээ гэж хэлэхтэй зэрэгцэн хагалгааны өрөөний хаалга нээгдэн өмнө минь байдгаараа цайчихсан уруул нь хөхрөөд хатчихсан Тэхён гарч ирэв. Түүний гарнаас нь баривал бие нь ч хөрж амжаагүй байв.

Түүний гарнаас нь барьсан чигтээ уйлхад жимин жонгүг хоёр нуруундээр минь зөөлөн цохин тайвшируулах гэж оролдоно.
Эмч нар удалнүй түүнийг түрэн авч явах гэсэн ч би түүний гарнаас тавьж явуулж чадахгүй улам л зуурна.

-Гуйж байна ахиад ганцхан минут.

Гэхэд эмч нар толгой дохин түр холдов.

Сүүлийн удаа түүнийгээ чанга тэврэн духан дээр нь нэг үнсэн уруул дээр нь удаанаар үнсэн боссон юм. Хэдий явуулмааргүй ахиад тэвэрмээр байсан ч тэвчин нүдээ анин цааш харав. Жимин эмч нарыг даган явж Жонгүг бид хоёр л үлдсэн байв. Тэднийг явсны дараа газарт унан амаа даран улам л уйлж эхлэв.

Энэ бүгд миний л буруу тэр өдөр тэр газраас гараагүй байсан бол өдийд тэр миний гарнаас минь атган өөдөөс минь инээгээд сууж байх байсан. Энэ бүгд миний л буруу.

-BOSS-जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें