17.

1.6K 132 4
                                    

-За тэгэхлээр удахгүй төгсөлтийн үдэшлэг болох гэж байгааг хүн болгон мэдэж байгаа биз дээ хэмээн багш асуухад хүүхдүүд цоглогоор 'тиймээ' гэж нэгэн дуугаар хариулав.

Багшийг гарав уу гүү юу хүүхдүүд цуугилдаж зарим нь ангиас гарж байгаа нь харагдана. Тэхён надад нэг юм хэлэх гээд дуудсан ч хажууд ина ирхэд тэр түүнрүү харцаа шилжүүлэв. тэхёнтой хамт явах талаар асууж байв. Би түүний хажуугаар зөрөн ангиас гарлаа.

Одоо цайны цаг тул жимин жонгүг хоёртой хамт хоолны заал руу явлаа. Энэ тэнд л охидууд юу өмсөхөө ярилцана. Хоолоо авчихаад жиминий хажууд суун хоолоо идэж эхэллээ. Удалгүй араас тэхён хоолоо барьсаар өөдөөс минь харан суулаа.

-тэгэхээр та нар хичээл тараад юу хийх гэж байна гэж жонгүг асуухад

-яах гэсэн юм хэмээн жимин асуулаа

-зүгээр л

-хэн нэгний тарьсан юмыг цэвэрлэх ажилтай гэж жимин тэхёнруу харсаар хариулав

-ахаа та яах юм?

-би өнөөдөр болзоотой

Болзоотой гэнээ??? Юм идэх хүсэлгүй бологчих юм.

-цадчихлаа гэж хэлэн заалнаас том том алхсаар гарлаа.

_____

Хичээл тараад сургуульдээр жаахан байж байгаад явхаар шийдэв. Жимин Жонгүг хоёрт хамт яваад хэрэггүй гэж хэлхэд тэр хоёр эсэргүйцсэн ч бууж өгсөн юм.

Яагаад ч юм сэтгэл санаа нэг л муу байв. 'Одоо тэхён ина хоёр болзож байгаа байх даа' гэх бодол төрж байв. Хэдий тэхён инад сайн биш ч хэн л хайртай хүнээ өөр нэг хүнтэй хамт байгааг харахыг хүсхэв дээ.

Санаа алдсаар шал ширтэн сургуулийн хаалгыг зүглэв. Хичээл тараад аль хэдийнээ нэг цаг өнгөрчихсөн.

Хаалгаар гархад тэхён халаасандаа гараа хийчихсэн хэн нэгнийг хүлээж байв.

Түүн дээр очин 'болзоо чинь яасан юм?' Хэмээн түүнээс асуухад

-болзоот бүсгүйгээ хүлээгээд л

-аан тийм байхнээ. Зза тэгвэл би түрүүлээд гэрлүүгээ харьлаа гэж хэлэн явах гэтэл тэр гарнаас минь барин зогсоов. Түүнээс асуулт ирсэн мөн гайхсан харцаар харвал

-цаг гарам хүлээлэгчихээд арай орхиод явах гэж байгаа юм биш биз дээ? Болзоот бүсгүй минь.

Болзоот бүсгүй гэнээ? Би юу?
Түүнрүү одооч гайхан харсан хэвээр.

-хамт болзцгоё гэж хэлэн инээхэд зүрх минь хяналтаа алдаж эхлэв.

-BOSS-Where stories live. Discover now