12.

1.5K 126 12
                                    

Өглөө шүгэлний дуугаар бүгд сэрлээ. Нүдээ нээвэл охидууд нойрмог байх ба зарим нь 'юу вэ?'гэсээр амандаа бувгнана. Багш майхангийн хаалгаар толгойгоо оруулан 'бүгд босоод! Нүүр гараа угаагаарай' гээд хөвгүүдийн майхангийн зүг явав.

Майхангаас гарвал нар дөнгөж уулны цаанаас цухуйж байв. Нүүр гараа угаачихаад цайгаа ууж байхад. 'За бүгдээрээ одоо ууланд гарцгая' заримийх нь нүд нь сэргэж зарим нь дургүйцэнэ.

Тэхёныг нүдээрээ хайхад тэр байсангүй. Багш бас тэхёныг хайж байгаа бололтой нүдээ гүйлгэснээ 'нэг нь дутуу байна. Тэхён байхаа. Наёон!'

-за багшаа

-тэхёныг сэрээгээд ир гэлээ

-би юу?

-багшаа би сэрээгээд ирэхүү?гэж бусад охид орилолдход.

-би наёоныг гэсэн

Майханруу орход хөнжилөө тэвэрчихсэн унтаж байв. Түүндээр очин 'тэхён аа сэрээрэй. Багш уулруу гарцгая гэнээ' гэхэд ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Ахиад жаахан ойртон илүү чангаар 'тэхён аа босоорой!'гэхэд нүдээ бага зэрэг нээн надруу харав.

-багш уулруу гарцгая гэсэн гэхэд юу ч хэлэлгүй ширтсээр л байв.

-сэрчихсэн юм чинь би гарлаа шүү гээд майхнаас гархад хацар минь улайж зүрх минь хурдан хүчтэй цохилно. 'Зүгээр л ширтэж байхад би нээрээ...'
Тэндээс холдон явж  байтал хэн нэгэн намайг дуудав.

-ХӨӨЕ! И НАЁОН! Дуу гарсан зүг рүү хархад Ина зогсож байв.

-яасан?

-тэхён бол минийх түүнээс хол бай.
Би чамайг мэдэхгүй гэж бодоо юу?
Өчигдөр чи санаатайгаар төөрөө биз дээ? Мм?

-Албаар аа? Инээд хүрчихлээ байна гээд явах гэтэл үснээс минь зулгаачих нь тэр.

-Хөөе! Яагадда байгаа юм тавиач!!

-хэн ч намайг үл тоодоггүй юм шүү!

Арай гэж үснээсээ гарыг нь барин салагтал тэр миний гарыг татан хоолойндоо аваачин'ТУСЛААРАЙ!' Гэж орилон учир зүггүй уйлаад эхлэв

-Хөөе! Чи яагаад уйлаад байгаа юм?

Эргэн тойрноо харвал хүүхдүүд надруу аймшигтайгаар харан зогсоно. Тэд

..- наёон Инаг цохичихож

..-ямар аймар юм бэ

..- тэрнийг арай ингэнэ гэж бодсонгүй.

Багш-энд юу болоод байна. ИНА ЗҮГЭЭР ҮҮ?ЦУС!ЦУС ГАРААД БАЙНА! Хамарнаас нь цус гараад байв.

Ина-наёона чи яаж байгаа юм бэ. Би зүгээр л.. гээд ихэр татаад уйлаад байв.

-би чамайг яагаачгүй биздээ? Чи яагаад худлаа яриад байгаа юм!

Багш-Наёон аа! Энэ арай дэндэж байна! Бид уулруу гарлаа харин чи эндээ үлдээрэй гэж хатуухан хэлчихээд инаг дагуулсаар цааш яваад өгөв.

Тэхён ч бас явчихлаа...

Нулмис урссаар л... Хэн ч надад итэгсэнгүй..
Доошоо суун уйлсаар л байв. 'Яагаад ч юм сул дорой болчихсон юм шиг санагдана.'

Хэсэг тэндээ сууж байснаа босон майханы зүг явлаа...

Майхны өмнө ирхэд тэхён над руу харан зогсож байв. Түүнийг хараад бас л уйлчихав. Тэхён надруу дөхөж ирэн энгэртээ тэвэрчихэв. Түүний тэвэрт улам л уйлж байв. Хэсэг уйлсны эцэст түүнээс холдон нулмисаа арчин

-чи ч бас намайг инаг тэгсэн гэж бодож байна уу

-үгүээ

Майхан дотроос Жимин Жонгүг гараад ирэв.

Би тэр хоёрлуу чимээгүй харсаар л байв.

Жимин- бид чамайг тэгэхгүй гэдгийг мэднээ

-та нар тэдэнтэй хамт яваагүй байсан юм уу? Гэсээр нусаа татан асууна

Жонгүг- найзыгаа уйлж байхад нь явж чадна гэж үү

Энэ үгэнд нь бага зэрэг инээмсэглэв.

Тэхён миний хатаж амжаагүй хацарыг минь илэн 'дахиж битгий уйлаарай' гэж зөвхөн надад сонсогдхоор л хэлэв.

Тэхён

Хүүхдүүдийн бөөгнөрөөд байгаа газарлуу очиход Ина газар суучихсан уйлж байв.

Хэдий би сая ирсэн ч ойлогчихлоо.
Ина ч зальт үнэг юмдаа.
Майханы зүг эргэн явж хүүхдүүд ууланд гархаар бэлдцгээж байв.

Ина над дээр ирэн 'тэхён аа' гэж уйлагнан хэлхэд нь түүн рүү харвал нулмис нь цийлгэнчихсэн надруу харж байв.

'Яасан?'

-хамт явна биз дээ?

Явах хүсэл байхгүй байгаа болхоор түүнд 'чи түрүүлээд явж бай. Би араас чинь очье за юу?' Гэж худал инээмсэглэн хамрыг нь зөөлөн чимххэд. ' за ' гээд л явчихав.

Хэсэг хугацаа өнгөрхөд тэр ирсэнгүй. Бага зэрэг санаа зовж байв. Түүний зүг явах гэж байхад яг өөдөөс минь ирж байв. Түүнрүү харсаар зогсож байтал тэр намайг харчихав. Намайг харснаа шууд л уйлчихав. Уйлхыг нь харах хэцүү юм...

Түүнрүү очин өөрийн энгэртээ тэврэв. Хэсэг уйлж байгаад надаас холдон

-чи ч бас намайг инаг тэгсэн гэж бодож байна уу

Юу гэж дээ...

-үгүээ

Ардаас жимин жонгүг хоёр гараад ирэв. Надад нээх хамаа байсангүй. Түүнийг ширтээд л баймаар...

Түүнд ойртон одоо хүртэл хатаагүй хацарыг нь илсээр 'дахиж битгий уйлаарай' гэж зөвхөн түүнд сонсогдхоор шивнэн хэлэв.


....

-BOSS-Where stories live. Discover now