6.

1.7K 127 1
                                    

Тэхён

Наёоныг гэртээ авчиран орон дээр хэвтүүлэн хөнжил нөмрүүлээд жонгүгрүү залган тэнд юу болж баыгааг асуулаа.

Жонгүг:тэр зугтаачихсан

-хараал ид гэж. Та 2 хүрж ирээд наёоныг асарч бай. Би нэг тийшээ явчихаад ирье  гэж хэлэн гэрээс гарлаа.

Наёон

Нүдээ аажмаар нээн хартал огт мэдэхгүй газар сэрэх нь тэр. Хажуу тийшээ харвал жимин жонгүг хоёр сууж байв. Тэр 2 намайг анзаарсан бололтой над дээр хүрж ирэн өвдсөн газар байгаа эсхийг асуулаа.

-миний бие гайгүй байна аа. Гэхдээ бид хаана байгаа юм.

Жимин: тэхёныд гэрт байна

Жонгүг:бидэнд чамд хэлэх юм байна.

Би ч толгой дохисоор хэлэх үгийг нь чимээгүй л хүлээн сууна.

Жимин: тэгхээр чи тэхёныд хэд хоног байх хэрэгтэй байна. Гадуур бас бид хэдийн аль нэгэнтэй нь л явж болно.

-яагаад?

Жонгүг:учир нь бид нөгөө талын хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Тэд чамайг яаж ч магадгүй

Жимин: зөвшөөрч байна уу гэхэд нь би зүгээр л толгой дохилоо.

Жонгүг: сургуульдаа явж болох ч сэрэмжтэй байх хэрэгтэй. Хичээл тараад биднтэй хамт харьж байгаарай. Хэдий сэүн аль хэдийн төгсчихсөн ч манай сургуулиар эргэлдэх байх. Бас тэр захиралын хүү шдээ.

Би зүгээр л толгой дохилоо.

Жимин:өлсөж байгаа биз дээ

-тиймээ

Жонгүг:зутан одоо бараг болсон байх доошоо бууцгая

Бид 3 доош буун гал тогооруу нь орлоо. Тэхёны гэр үнхээр том юм.
Гал тогоонд ирэн жонгүг зутан аягалж өгөн би ч амтархан идлээ. Амсаад үзтэл үнэхээр амттай байлаа.

-үнэхээр амттай байна. Энийг хэн хийсэн юм

Жонгүг бахархалтай нь аргагуй 'би' гэлээ. Хаалга дугаран хэн нэгэн орж ирлээ. Удалгүй тэхён орж ирэн бид 3луу харчихаад юу ч хэлэлгүй өрөөлүүгээ орчихов.

_______

Хэд хоногийн дараа сургуульдаа явхаар боллоо. Миний юмнуудыг бүгдийг нь тэхёныд аваад ирчихсэн бараг л нүүгээд ирчихсэн.

Тэхёны машинд суусаар сургуулийн зүг хөдөллөө. Хэн хэн нь юу ч дугаралгүй чимээгүй л явцгаана. Удалгүй сургуулийн гадаа ирэн тэхён машинаа зогсоолд тавьчихаад буухыг дохилоо. Машинаас буугаад тэхёнтой цуг сургуулийн үүдээр ортол ина хүрч ирэн тэхёны уруул дээр үнстэл тэхён ч бэлхүүсээр нь тэвэрсээр цааш явав.

Нэг санаа алдчихаад ангидаа орон суудалдаа суулаа.

Үдийн цайгаар жимин жонгүг хоёртой юм ярьж инээлдсээр хоолны танхимд орж ирлээ бид 3 хоолоо авсаар явж байтал хэн нэгэн хөлөө миний өмнүүр тавьж би унчихлаа. Унахдаа хоолоо өөр дээрээсээ асгачих нь тэр. Өнөөх хөлөө урдуур минь тависан охин 'ямар өрөвдөлтэй юм бэ' гэж хэлэн инээхэд хоолны зааланд байсан бүх хүмүүс инээлдлээ.

Жимин хүрж ирэн ууртай нь аргагүй 'яаж байгаа юм' гэтэл  өнөөх охин 'убба' гэж нарийхан хоолойгоор хэллээ. Тэхёны зүг харвал ямарч царайны хувиралгүй над руу харж байлаа. Жонгүг нааш ирэн 'зүгээр ү'гэхэд би зүгээр л босоод зугтчихсан. Би сул дорой байхыг үзэн яддаг. Охидуудын нойлд орж ирэн хаалгаа түгжин өөрийгөө толинд хараад л нулмис хацрыг минь даган урсана. Ээж аав хоёрдоо хэний ч доор орохгуй гэж амалсан байтал.

Өөрийгөө цэвэрлэн нойлоос гартал жимин жонгүг хоёр үүдэнд байх нь тэр. Би юу ч хэлэлгүй хажуугаар нь явах гэтэл 'гэртээ харих уу?'гэж жонгүг асуулаа би ч толгойгоо сэгсэрсээр ангиругаа орлоо...

Ангидаа орж ирэн суудалдаа суухад тэхён ина хоёр байсангүй.

Орой жиминээр хүргүүлэн гэртээ ирлээ. Гэрт хэн ч байсангүй. Би ч ирэн шүршүүрт орон хоол хийчихээд буйдан дээр суун зурагт үзэж байгаад унтчихсан байлаа..

Тэхён

Орой гэртээ иртэл наёон буйдан дээр зурагт үзэж байгаад унтчихсан бололтой хэвтэж байлаа. Түүнийг гар дээрээ өргөсөөр өрөөлүү нь оруулан орон дээр нь хэвтүүлэн хэсэг ажиж зогслоо. 'Яахаараа ийм үзэсгэлэнтэй байдаг байнаа' гэж урд минь хэвтэх наёоныг харан  амандаа бувтнасаар гал тогоо ортол хоол хийгээд тавьчихсан байх юм. Хоолыг нь амтархан идэн чимээгүйхэн  түүний хажуугаар орон хэвтлээ.

....

-BOSS-Where stories live. Discover now