~23-р хэсэг: Сүйт бүсгүй~

329 30 4
                                    

"...

Гёнсан 1969 он

Олон зуун жил хойч үеийнхээ талаар сонирхохгүй амьдарсан ч яагаад ч юм гэнэт тэдний талаар мэдмээр санагдаж Хэмүсү бурхнаас асуухад тэр надад энд амьдарч байгаа бүсгүйг зааж өгсөн юм. Миний шууд удмаас одоо энэ бүсгүй л үлджээ. Би энэ бүсгүйг сайхан амьдарч байгаа гэж бодсон. Гэтэл би түүнээс 500 гаруй жилийн өмнөх өөрийгөө олж харлаа. Хүмүүст чичлүүлж, хараалт эм гэж дуудуулж, хэвлий дэх хүүхдийнхээ төлөө тэвчиж байгаа түүнийг би зүгээр орхиж чадалгүй, холоос ажиглаж эхэлсэн юм.

...

Охиноо төрүүлснийхээ дараа Гёнсүгийн бие нэг сайжрахгүй байсан нь түүнийг удахгүй бурхны оронд очих болсон гэдгийг надад сануулж байлаа. Би тэр шөнө түүнтэй эхний бөгөөд сүүлийн удаа уулзсан юм. Хэд хэдэн удаа түүнд нууцаар тусалж байсныг минь мэдэж байсанд би өөрийгөө түүний холын хамаатан хэмээн танилцуулав. Хариуд нь тэр надаас охиноо харж хандахыг гуйгаад, гар дээр минь амьсгал хураасан юм.

Ээжийгээ үхсэн гэдгийг ч мэдэхгүй, мишээл тодруулан унтах нялх охиныг хараад би болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч охиныг өөрийгөө аваад явах чадалтай болтол нь өсгөнө гэж шийдсэн юм. Хэмүсү бурхнаас эмээж байсан ч тэр надад охиныг өсгөнгөө хүүгээ өсгөж чадаагүй сэтгэлийн зовлонгоо мартаарай гэж хэлэв. Тэр үед би түүнд маш их баярлаж билээ.

Хэмүсү бурхны тусламжтайгаар Гёнсүгийг чандарлаж, түүний охин, чандар хоёрыг нь авч яван, Чонжүд амьдарч эхэллээ.

...

Сөүл, 1978 он

Сүгёнийг өсгөж эхэлснээс хойш би яг л түүний ээж юм шиг жаргалтай амьдрах болсон. Өмнөх амьдрал, мөнх насаа мартан, галт шувууг сэрээх нэгнийг ч хүлээхээ больсон байв. Хүүдээ зориулж чадаагүй хайраа, Сүгёнд зориулж байсан нь надад аз жаргал бэлэглэж байв. Тиймээс би Сүгёнтой хамт байж чадах хугацаандаа түүний ээж байхаар шийдэж, Чонжүд нуугдаж амьдрах бус Сөүлд очиж, түүний төлөө чадах бүхнээ хийхээр шийдэв. Үүний тулд Гаын гэх нэрээр амьдарч болохгүй байсан тул Гёнсүгийн нэрээр амьдрахаар болсон юм.

Хэзээ нэгэн цагт түүнийг таньдаг хүмүүс хайгаад ирэхвий гэж эмээсэндээ би Гёнсүгийн овгийг сольж, Сун Гёнсүг болгоод Сөүл рүү шилжүүлэв. Амьдралыг нь хулгайлж байгаадаа түүний өмнө гэмшээд барахгүй байсан ч надад үүнээс өөр зам харагдаагүй юм.
Яг энэ мөчөөс эхлэн би Гаын биш, харин Сун Сүгёний ээж, Сун Гёнсүг боллоо"

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now