~15-р хэсэг: Зураг~

311 35 0
                                    

Зорьсон газраа иртэл Сөүл хотын хамгийн тансаг зэрэглэлийн хотхон байх нь тэр. Мэдээж Жонгүг зорьж ирсэн нэгнээ ийм хэмжээний үнэтэй газар амьдардаг гэдгийг гадарлаж байсан юм. 1201 тоотын өмнө ирээд, хонх дарсан даруй түүнийг хүлээж байсан аятай хаалга шууд онгойход Тэхён гэрийн халаадтай зогсож байлаа.

 1201 тоотын өмнө ирээд, хонх дарсан даруй түүнийг хүлээж байсан аятай хаалга шууд онгойход Тэхён гэрийн халаадтай зогсож байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Гэнэт манайд ирнэ гэхээр чинь их гайхлаа шүү. Манайхаар очъё гэдэггүй байсан хүнийг ямар хэрэг нааш нь хөтлөөв?" гэсээр зай тавьж өгөхөд Жонгүг түүн рүү урьдын адил инээмсэглэсэнгүй, хажуугаар нь зөрөн ороод

"Та л намайг гэрт чинь ирэх боломж олгодоггүй байсан шүү дээ. Нэг бол аялаад явчихна. Нэг бол над дээр өөрөө хүрээд ирдэг" хэмээн юуг илэрхийлж байгаа нь мэдэгдэхгүй хачин инээмсэглэл тодруулахад Тэхён түүний байгаа байдлыг анзаарсан ч

"Тийм ч юм уу. Ямартай ч ор л доо. Манай гэрийг сонирхож байж болно шүү. Би цай аваад ирье" гэж юу ч болоогүй юм шиг хэлчихээд явав.

Дотогш ортол зочны өрөөг хар болон алтан шар өнгийг хослуулан тохижуулж, чамин хийцийн эд зүйлс тавиурууд дээр нь дүүрэн өрөөтэй байх бөгөөд ханан дээгүүр нь өрнө, дорны уран зургуудыг өлгөсөн байлаа.

Гэрийг нь сонирхож болно шүү гэсэн Тэхёны үгийг санан, өөрийнх нь гэрийг бодвол хэд дахин том, тансаг тохижолттой гэрээр нь явж эхлэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гэрийг нь сонирхож болно шүү гэсэн Тэхёны үгийг санан, өөрийнх нь гэрийг бодвол хэд дахин том, тансаг тохижолттой гэрээр нь явж эхлэв. Бүх зүйлийг нэг бүрчлэн, нухацтай ажиглан яваа  Жонгүг яг л ямар нэгэн  гэмт хэргийн мөрөөр орсон мөрдөгч шиг харагдана. 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now