~20-р хэсэг: Зангилааны үзүүр~

278 29 1
                                    

"Энэ Гёнсүг биш байна шүү дээ" гэх эмгэний үгийг сонссон Жонгүг, Хуансэ хоёр хоёул цочирдож орхив.

Жонгүг гайхсан янзтай "Энэ чинь юу гэсэн үг юм" гэхэд эмгэн

"Энэ Гёнсүгийн зураг биш байна аа. Хэдий олон жил өнгөрсөн ч ийм залуу үеийнх нь зургийг би танилгүй яахав. Хөгшин болсон зургийг нь харсан бол танихгүй байж магадгүй ч залуугийнх нь зургийг бол танина" гэхэд Жонгүгийн хөмсөг зангиран, нэлээд цочирдсон харагдана. Аргагүй биз дээ. Эмээг нь эмээ нь биш гэчихээр цочирдохгүй байх хүн хаана байх вэ. Хуансэ Жонгүгийн байдлыг анзааран, эмгэнд хачин санагдуулахгүй гэсэндээ гараас нь зургийг аваад, худал инээн

"Аюүү, Жонгүгаа чи ээжийнхээ авга эгчтэйгээ авхуулсан зургийг аваад ирсэн байна шүү дээ. Уучлаарай эмээ. Андуураад өөр хүний зураг аваад ирчихэж" гэхэд эмгэн итгэсэн бололтой гайхсан төрх нь алга болов.

Хуансэ "Эмээ, энд Жонгүгийн эмээгээс өөр Гёнсүг нэртэй хүн амьдарч байсан уу?" гэж асуухад эмгэн

"Биднээс нэлээд дүү нэг хүн байсаан. Гэхдээ Сүгён гэдэг охинтой өөр Гёнсүг байгаагүй шүү. Намайг андуурсан байхвий гэж бодоо юу" гээд инээхэд Хуансэ утгагүй асуулт асууснаа сая л мэдлээ. Жонгүгийн ээжийн нэрийг хүртэл мэдэж байхад яахан андуурсан байх билээ. Гэхдээ л өдийг хүртэл Жонгүгийн эмээ гэж амьдарч байсан тэр хүн эмээ нь биш юм бол жинхэнэ эмээд нь юу тохиолдов? гэсэн асуулт түүний гайхшийг барна. Яг л түүнтэй адил энэ асуулт Жонгүгийг зовоож байгаа байлгүй.

Жонгүгийг юу ч дуугарахгүй суугаад байсан болохоор Хуансэ л эмгэнтэй ярилцах ёстой болов.

"Эмээ, та бидэнд түүний талаар яриад өгөөч. Эцэг, эх нь ямар хүн байсан талаар ч бас" гэхэд эмгэн ийш тийш харан

"За байз, аан тэр байна. Гёнсүг тэр байшинд амьдардаг байсан юм" хэмээн нэг байшинг заагаад "Манай хоёрынх ойрхон байдаг байсан болохоор бид их дотно найзууд байсан юм. Аавыг нь би харж ч байгаагүй ээ. Их эрт өнгөрсөн юм гэнэ лээ. Харин ээжийг нь бол мэднэ. Их сайхан сэтгэлтэй, үргэлж л хүнд тусалж явдаг эгч байсан даа. Гёнсүг ч бас тийм байсан. Гёнсүгийн аав их эрт өнгөрч, цаг ч цөвүүн байсан болохоор түүнийг их зовж Гёнсүгийг өсгөсөн гэж тосгоныхон ярьдаг байсан юм. Гёнсүгийн ээж түүнтэй удаан хамт байж чадаагүй ээ. Гэнэт л хүндээр өвдөж, 2 жил гаруй хэвтэрт байж байгаад нас барсандаа, хөөрхий. Тэр үед Гёнсүг 15 настай л байсан байх. Ээжээсээ хойш ганцаараа нэлээд хэцүү л байсан. Тосгоныхон чадах ядахаараа л тусладаг байлаа. Тэгээд 17 настай байхдаа манай эндхийн нэг сайн залуутай гэр бүл болсон юм. Одоо 17 настайдаа хүнтэй суух эрт юм шиг сонсогдож байгаа ч тэр үед бол яг л хадамд гардаг нас байлаа" гээд эмгэн бага зэрэг инээмсэглэн, санаа алдаад яриагаа үргэлжлүүлэв.

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now