~18-р хэсэг: Хийд~

298 29 1
                                    

Бэгху ариун орон руу явахаар болж, харин Жонгүг, Хуансэ хоёр эхний зогсоол болох Чонжүд хүрэх замынхаа талыг туулаад байлаа. Машинд суусан цагаасаа эхлэн цонхоор ширтэн, хааяа хааяа санаа алдах Хуансэ гүн бодолд автжээ. Жонгүг түүнийг юу бодож байгааг сайн мэдэж байсан тул саад болоогүй ч одоо бол бодлоос нь салгах цаг болсон гэж үзээд дуугарлаа. 

"Хуансэ, надад асуух зүйл байна?" гэхэд Хуансэ дуугаар нь бодлоосоо салан, Жонгүг руу хараад

"За, юу юм? Асуу л даа" гэхэд Жонгүг зам руугаа ширтсэн чигтээ

"Энэ Хабэк бурхны талаар л даа" гэхэд Хуансэ инээмсэглэн 

"Мм. Тэр бол бурхдын хаан Санжэгийн том хүү. Хэмүсү бурхны ах нь байгаа юм. Их хүчирхэг л дээ. Хүний ертөнцөд тоотой хэдэн удаа л ирж очиж байсан байх. Тиймээс Бэгхуг зорьж ирээд хэлсэн үгс нь худал байх боломжгүй" гэхэд Жонгүг 

"Тэгэхээр чи Хэмүсүг чамаас болж шийтгэгдсэн гэдэгт итгэж байгаа байх нь ээ" хэмээн асуухад 

"Итгэхийг хүсэхгүй байгаа ч итгэхээс өөр алга даа" гээд санаа алдан, эргэн цонх руу харлаа. 

Жонгүг яриагаа дуусгахыг хүсээгүй ч яалт ч үгүй тэдний яриа энэ хүрээд л өндөрлөв. Удалгүй Хуансэгийн нүд нь анилдан нэг мэдэхэд унтчихсан байлаа. Ядаж л бодолд дарагдалгүй унтчихсан байгаад нь Жонгүг баяртай байсан юм.

Ахин 2 цаг гаран явсны эцэст тэд Чонжүд ирэв.  Жонгүг хотоор явсаар хөл хөдөлгөөнөөс нэлээд зайдуу байрладаг хийдийн гадаа ирэн, машинаа зогсоогоод Хуансэд зорьсон газраа ирснээ мэдэгдэх гэтэл тэр дэндүү тайван унтаж байсан тул сэрээхийг хүссэнгүй. Машинаасаа буун өчигдрөөс хойш асаагаагүй утсаа нээхэд Жимин, Намжүн хоёроос хэд хэдэн дуудлага ирчихсэн байлаа. Аргагүй шүү дээ. Ажлаасаа өчигдөр ямархуу байдалтай гарсан билээ, гэтэл өнөөдөр ажилдаа ирэхгүй болохоор нь тэдний санаа зовж байгаа нь мэдээж. 

Тэгээд Жонгүг Жимин рүү залгахад, Жимин түүний дуудлагыг хүлээж байсан аятай, авсан даруйдаа хашгирах нь холгүй ийн асуув. 

Жимин "Хөөе, Жон Жонгүг. Гэнэт ор сураггүй алга болоод, хаана байгаа юм?"

Жонгүг "Би Чонжүд байна"

Жимин "Юу вэ? Чонжүд юу хийж яваа юм?" 

Жонгүг "Өглөө хэлэх гэсэн ч амжаагүй юм аа. Би энд хувийн ажлаар ирчихсэн байна. Нэг хэсэгтээ ажил дээрээ очиж чадахгүй байх" 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now