~13-р хэсэг: Найз бүсгүй~

Start from the beginning
                                    

Исүг цаасан дээрхийг чангаар уншаад Хуансэ руу харан "Ах танд хоол хийж өгсөн юм уу" гэхэд Хуансэ

"Миний бие хэд хоног өвдөөд, тэгээд Жонгүг өглөө ажилдаа явахдаа зутан бэлдээд үлдээчихсэн байсан юм л даа" гэхэд Жонгүг түүнд хоол хийж өгсөн нь юу нь тийм сонин байгааг дотроо гайхна. Жонгүгийн ээж Хуансэ руу инээмсэглэн ширтэх бол Исүг плиткан дээр байгаа үлдсэн зутангаас амсаж байлаа. Тэгснээ дахин уулга алдаад

"Вуа, би ахыг юм хурдан сурдаг гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ нэг ч удаа хоол хийж байгаагүй байж ийм амттай хийсэн байх юм гэж санасангүй. Ээжээ, амсаад үз дээ" гээд халбагатай зутан авчирсаар, ээжийнхээ аманд хийв.

Исүг "Амттай байгаа биз дээ" гэхэд ээж нь толгой дохин, инээмсэглээд

"Тиймээ, ах чинь чамаас ч илүү хоол хийх авьяастай бололтой" гэхэд Исүг

"Эгчээ, та ч бусад эмэгтэйчүүдээс өөр бололтой шүү. Эмэгтэй хүнээс илүү ажлаа эхэнд тавьдаг манай хөлдүү ахыг ингэж их өөрчилдөг" гэхэд ээж нь түүнийг ахин нудраад

"Үнэндээ манай Жонгүг эмэгтэй хүний талаар цухуйлгадаг ч үгүй байсан. Найз бүсгүйтэй гэдгээ хэлээд, хамт амьдарч, хийдэггүй зүйлсээ хүртэл хийж байхыг  бодоход тэр чамд их сайн бололтой. Чи түүнд сайн анхаарал тавьж байгаарай" хэмээн инээмсэглэхэд Хуансэ

"Би Жонгүгт үнэхээр их сайн. Тийм болохоор та санаа зоволтгүй дээ" гэж хэлэхэд Жонгүгийн ээж сэтгэл хангалуун инээмсэглэн зогсоно. Жонгүгийн ээж ажилдаа хамаг анхаарлаа хандуулж, найз бүсгүйн талаар ярих болгонд нь үгүйсгэдэг байсан хүү нь энэ бүсгүйн төлөө ингэж хичээж байгаа нь түүнд сайхан санагдаж байсан юм. Дээрээс нь яг л хүүд нь заяагдсан юм шиг энэ үзэсгэлэнтэй бүсгүйг бэр нь болно гэвэл түүнд татгалзах шалтгаан юу байна гэж. Исүгийн хэлдгээр үнэхээр л эмэгтэй хүн ч дурламаар энэ бүсгүй түүнд таалагдаж байлаа.

Тэднийг ийн ярилцаад зогсож байтал, хаалганд код хийх чимээ гарч, Жонгүг "Хуансэ би ирлээ" гэсээр орж ирэхдээ гэрт нь ирсэн зочдыг харан, тэрхэн агшинд гацаж орхив.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now