27. Үерхдэг юм уу?

290 43 11
                                    

Өнөөдрөөс эхлэн хичээлдээ явцгааж байна. Зусланд болсон зүйлс өчнөөн олон жилийн дурсамж шиг хол мэдрэгдэх юм. Уг нь мөч бүрийг нь мартахыг хүсээгүй тул тархиндаа хүчлэн бичсэн юмсан. Даан ч санахыг хичээх тусам бага багаар мартагдаад байна. Жихугийн царайг уржигдархан харсан ч гэлээ бүдгэрчихсэн. Яг л төгсгөл нь ирчихсэн учир март гэж буй мэт шидийн зүйл намайг ховстоод ч байх шиг.

Өдрийн урт завсарлагаанаар цайны газар ортол маш цөөхөн хүнтэй байв. Найзуудаараа суун хоолны дараа жаахан амттан идэхээр торт захиаллаа. Тогооч эгч арай болоогүй гэсэн учир хүлээв. Гэтэл нээх удалгүй хажуугийн хоосон сандал дээр Жиху ирж суух нь тэр. Өөрт нь анхаарлаа бүрэн хандуултал намайг ширтэв.

- Яасан?

Жиху "Намайг хармааргүй байна уу?"

- Хичээлгүй юм уу? Хэрүүл өдөх завтай байх чинь.

Жиху " Орой бэлтгэлтэй."

Толгой дохичхоод буцаад найзуудынхаа ярианд орлоо. Ашгүй торт маань ч ирэв. Тирамисүг сүүтэй кофетой хослуулахаар сайхан болчих юм.

Жиху "Нялуун зүйлд их дуртай юм аа даа?"

- Идэх үү?

Тэр толгойгоо зөөлөн сэгсэрлээ. Би нялуун зүйлд тийм ч дуртай биш л дээ. Тун нь таарсан амттанд бол нугасгүй шүү. Өнөөдөр яагаад ч юм нээг их таашаадаггүй зүйл ээ амтархан идсэндээ өөрөө ч гайхав. Намайг идэж дуустал дэргэд харж суучхаад аяга тавгаа хураахаар босоход минь гараас авлаа. Миний өмнөөс хураан буцаж ирээд уруул дээр минь үнэсчхэд явчхав. Цайны газар байсан багш, сурагчдын нүд зөвхөн биднийг л ажиглана.

💭

Орой тарчхаад хувцас солих өрөө рүү буулаа. Шүүгээний минь хажууханд Жиху зогсож байв. Ойр хавьд найзууд нь байгаагүйг харахад намайг хүлээсэн бололтой.

Жиху "Хичээл чинь 15 минутын өмнө тараа биз дээ?" гээд бугуйн цаг аа харав.

Хичнээн гомдлоо гээд ч яах вэ дээ. Хайр хүрээд байх юм. Өөрийн эрхгүй инээмсэглэн түүний зүг алхлаа. Жихуд дөхөн хүзүүгээр нь ороон тэврэхэд хөл газраас хөндийрөх нь мэдрэгдэв. Намайг тэврэнгээ өргөж зогссоор нилээн удлаа. Хацраа наан, духаа нийлүүлж эрхлэлдэн зогсоход хүмүүс харсан бол түлхээд хаямаар санагдах биз. Сэтгэл зүйн хямралд орсон ганц бие өсвөр настан хүртэл амиа хорлотол бид нялуурсан. Арай л хэрцгий зүйрлэчхэв үү? Гэхдээ хамгийн энхрий, дэндүү хайрлагдсан, аюулгүй мэдрэмжийг зөвхөн түүнээс л авах юм. Ямар ч адгууслаг хүсэл сонирхолгүй зүгээр л биенийхээ халуун элчийг мэдэрч, бие бие рүүгээ инээмсэглэнэ.

Sacred Lies: Tears don't Fall |WJH|Where stories live. Discover now