8. Хаана байна?

355 50 6
                                    

YoonHeeH :
Би яахаараа их зантай болчихдог юм?

woozico0914:
Их зантай л юм байна лээ шд, хүн юм асуугаад байхад дуугарч ядаад л...

Чамд бол жаахан үнэд орно оо!

🌝

Урьд шөнө дүнгээ гаргахад бэлдэн найзындаа хоносон тул үд болтол унтлаа. Гэртээ ирэн усанд орчхоод хартал утсанд баахан зурвас ирчихсэн байв.

woozico0914:
Өглөөний мэнд!

woozico0914:
Их зантаа босоогүй л байна уу?

woozico0914:
Чи албаар ингээд байна тэ?

woozico0914:
Балиар амьтан

YoonHeeH:
Чи ямар нойтон хамуу шиг амьтан бэ?

woozico0914:
Би яасын, чи л маяглаад байна шд

YoonHeeH:
Би сая л гэртээ ирлээ л дээ

woozico0914:
Чи ч тэнүүлчин юм аа

YoonHeeH:
Би хүмүүжилтэй охин шүү!

Чиний тэр ганц шөнийн охидоос тэс өөр хүн.

woozico0914:
Тийм дээ, сайн охин

woozico0914:
Танай хичээл хаагдчихсан уу

YoonHeeH:
Тийм ээ, сургууль орж дүнгээ авчхаад, хувцасны шүүгээгээ хүлээлгэж өгнө дөө

woozico0914:
Ёоооо би ч гэсэн юм аа янзалъя даа, бүр залхуу хүрээд байх юм

woozico0914:
Чи хэзээ сургууль орох гэж байна, хамт оръё

YoonHeeH:
Удахгүй гарлаа

woozico0914:
Оkay сургууль дээр тааръя

Эмнэлэг дээр таарснаасаа хойш бид хоёр илүү ойртсон гэдгийг хэлмээр байна. Тэр түрүүлж яриа өдөж, өөрийг нь анхаарахыг шаарддаг болсон. Мөн бидний утгагүй харилцаа сэргээд сар болох гэж байна. Өглөө оройгүй чат бичилцэж, хааяа дүрст дуудлага хийнэ. Сургууль дээр таарах нь ховор болчихсоноос биш нааштай байгаа шүү. Тэр энэ жил төгсөж магадгүй эсвэл гадаад явахаар дөрөв дүгээр ангидаа үлдчиж болно.

Сургууль дээр ирэн багш нарыгаа эхнээс нь олж уулзлаа. Зарим нь өрөөндөө, ганц нэг нь хонгилоор явж байхад нь таарч байв. Хамгийн сүүлд ангийн багштай уулзан ангийн гадаа зогсож байтал хажуугаар Zico тэргүүтэй дээд ангийн хөвгүүд зөрлөө. Дараа нь нийгмийн танхимд очиж түүхийн багшаас тодорхойлолт авахаар очтол гадаа нь хүлээж бай гэв. Удалгүй багш гарч ирэн коридорт уулзтал хажуугаар саяхан зөрсөн хүмүүс дахин өнгөрөв. Тэдний зарим нь төгсөх гээд завгүй байгаа бололтой.

Sacred Lies: Tears don't Fall |WJH|Where stories live. Discover now