19. Бүхнээс хол

285 43 10
                                    

Хар дарсан зүүд шиг тэр шөнөөс хойш би түүнтэй нэг ч удаа харьцаагүй. Ухаангүй байсан ч надад ямар нэг муу зүйл болоогүйд л баярлаж байна. Шинэ он гарснаар хариуцлага бүр ч их нэмэгдлээ. Бид элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэж, харин дээд ангийнхан маань гадаадын их дээд сургуулиуд руу apply хийсээр байгаа тул тал талд л завгүй гүйцгээнэ.

Химийн давтлага аа тарчхаад Жисан ахтай хамт харьж явав. Гадаа аль хэдийн харанхуй болж, гудамжны гэрэлд цас зөөлнөөр будрах нь харагдана. Сайхан үдэш байх чинь.

Жисан ах " Тэр шөнөөс хойш инээмсэглэхийг чинь бараг харсангүй. Тэгэхэд үнэхээр юу ч болоогүй юм бол ийм байдалтай удах хэрэггүй. Мартах хэцүү л дээ гэхдээ.."

- Ах аа, тэр шөнө үнэхээр юу ч болоогүй дээ.

Жисан ах "Чи итгэлтэй байна уу? Ухаангүй байсан гээ биз дээ?"

- Ухаан санаа минь орон гаран байсан ч ямар ч өвдөлт эсвэл өөр зүйл мэдрээгүй ээ. Хэн нэгэн тас тэвэрчхээд тавихгүй байсанд л гол учир байна. Уг нь барьцаалагдсан хүн ядаж хаа нэгтээ шалбарна биз дээ? Би яагаа ч үгүй. Тэр тэвэрсэн хүн намайг авч явсан таксины жолооч байж магадгүй. Намайг зугтаалгахыг хүсэж байсан болохоор.

Жисан ах "Тийм бол ашгүй дээ. Тэгэхэд тэвэрсэн хүнийг таах гэж ийм удаан бодоод байгаа юм уу?"

- Үгүй дээ, үнэндээ ах аа би өвдчихсөн.

Жисан ах "ЮУ?!"

- Сэтгэл... Цээж хөндүүрлээд, тэр хүний хийсэн бүхнийг бодох төдийд л амьсгалахад хэцүү болдог. Бодохгүй л бол сэтгэл амарчихна, харахгүй л бол мартчихна. Гэхдээ би ахиж мэдрэмжээ аргацааж амьдрахыг хүсэхгүй байна. Санаж байна, үхэх гэж байгаа юм шиг л дотор шатаад байна.

Жисан ах "Тэгвэл яг одоо түүн дээр очоод наад үг ээ хэл!"

- Үгүй ээ. Би намайг гэсэн бүхнээс татгалзаж, түүнтэй холбоотой зүйлсээс хол байхыг хичээж байна. Мартахын тулд...

Жисан ах "Та хоёрын энэ хараал идсэн ойлгомжгүй харилцаа хэзээ нэг тийш болох юм бэ!"

- Одоо битгий уурла, зүгээр л муу залууд дурласан миний өнчин сэтгэл л гэж бод.

💭

Удахгүй сүүлчийн хээрийн хичээл эхлэж, бид үргэлж очдог хүүхдийн зуслан руугаа явна. Элсэлтийн шалгалтаа өгчхөөд, ямартай ч ирэх өвөл болтол олон улсын шалгалтуудаа өгч дуусгах төлөвлөгөөтэй байна. Сүүлийн үед энэ улсаас явж, бүхнээс хол амьдармаар санагдах боллоо. Тиймээс юмыг яаж мэдэх вэ гээд Солонгосын их сургуульдаа орчхоод түр чөлөө авна. Чөлөөний хугацаандаа 4-р ангидаа дэвшин суралцаж, өөр улс руу сурахаар явах бэлтгэлээ хийж магадгүй. Тиймээс сурагч насны сүүлчийн өвлийн хээрийн хичээл дурсамж дүүрэн байгаасай гэж хүсэж байна.

Sacred Lies: Tears don't Fall |WJH|Where stories live. Discover now