7. Эргээд ирнэ.

357 46 1
                                    

Бид хоёрын харилцааны сүүдэр бол түүний тоологдох боломжгүй олон охид. Анзаараад байх нь ээ зөвхөн сул байхдаа л тэр надтай харьцдаг. Тэр нь Zico татлаа түлхээгүй байх үе нь юм л даа. Өөрөөр хэлбэл бидний харилцаа арай аятайхан болох гэхэд л тэр алга болчихдог. Намайг үл тоодог. Тэр үедээ аль хэдийн явалддаг эсвэл үерхдэг хүнтэй болчихсон байдаг.

Сайн тал нь тэдгээр охидтой уддаггүй ээ. Буцаад л над руу эргэж, бидний харилцаа эхэлдэг. Хэсэг хором амраглахаас илүү эргэж буцсан ч урт хугацаанд түүний сонголт байх нь дээр санагдана.

Тэдгээр охид түүнд хүрч, энхрийлж, эрхэлж, ганц шөнө өнгөрөөнө эсвэл хэдэн сар үерхэх нь цагаа дэмий үрж буй хэрэг. Учир нь ахиж тэдний хооронд тэр зүйлс давтагдахгүй.

Бид бол өөр, тэр надад дураараа хүрч зүрхэлдэггүй би ч мөн илүүд шунадаггүй. Хэт ойр дотно биш ч ямархуу өдөр байснаа, юу мэдрэн баярлаж эсвэл уурлаж буйгаа хуваалцдаг бидний харилцаа. Зугаацаж зугаацаж явчхаад эргэж буцан ирэх сүүлчийн зогсоол чинь би байдаг болохоор. Ганцхан удаа нүд рүү нь эгцэлж ширтээд зүрхэнд нь хүрэхэд л хангалттай. Чиний амьдралд чамайг хайрласан Ха Юнхи гэх эмэгтэй байсан юм шүү гэх ганцхан дурдатгал байхад л болно. Бусдын хэлснээр чамаас өөр юу ч хүсэхгүй ээ. Амьдарч байсныг минь хаяа дурсан санах л чамаас авч болох ганц зүйл болохоор. Хариу хайр хүсэхгүй ээ.

Энэ удаад ч гэсэн цаанаа эмэгтэй хүнтэй болчхоод л таг алга болж дээ. Гэхдээ тэр хоёр хэр удах бол? Өмнөх охинтойгоо гурван долоо хоног л болсон. Удахгүй хоёр сар болно гэхээр түүний хамгийн удаан явалдсан хүүхэн болох нь ээ дээ? Харж л байя хоёр сарын ойгоо хийхээсээ өмнө хаягдаж үлдэх байх даа тэр эмэгтэй.

💭💭💭

Тэр охиноосоо салчхаад удалгүй буцаад л над руу зурвас бичиж эхэлнэ. Тэгэхээр хүлээж суун цагаа үрснээс өөрийгөө завгүй байлгахаар шийдлээ.

Хаяа Жисан ахтай биллиард тоглож, найзуудтайгаа зугаалж эсвэл Жэбомтой уулздаг боллоо. Анх орж ирээд хэтэрхий гэнэн сэтгэл хөдлөлдөө автчихсан л болохоос бид сайхан зохицох байсан. Хоёр дохь жилдээ хамт сурч, урлагийн үзлэгээр хослон бүжиглэж, суудал хуваарилалтаар хамт суух болсноос хойш бид илүү дотноссон. Илүү их бие биенээ ойлгодог болсон.

Сайн найзуудын маань нэг болох Сэра түүнд сайн учир би хязгаарыг давж Жэбомд хүрэхгүйн тулд хичээдэг. Харилцаагаа найзуудын түвшинд авч үлдэх гэсэн үг л дээ. Гэхдээ үе үе хамт даа гадуур гарч зугаацаж ,хөгжилдөөд тэр гэрт минь хүргэж өгөөд буцдаг. Арай ч үнэсэлдэхгүй ч тэврэх, хөтлөх нь хэвийн үзэгдэл болчихсон. Надад Zico, Жэбомд найз охин бий. Тиймээс хязгаартаа тулчих харилцаа биш ээ.

Sacred Lies: Tears don't Fall |WJH|Where stories live. Discover now