13. Шинэ танилууд

342 51 7
                                    

Хугацаа нь аравхан секунд ч хүрээгүй. Өмнө нь драма эсвэл романтик уянгын киноны хайрлалцах хэсгийг яагаад удаашруулж, киноны цаг аваад байдгийг гайхдаг байлаа. Тэгтэл хайр үнэхээр хором мөчийг удирдах шидтэй юм. Кинон дээр хайрыг илэрхийлэх хэсэг бүрт ард нь тохирсон дуу явдаг нь зохиолоо тодотгох санаа гэж үздэг байсан. Үнэхээр чихэнд уянгын дуу эгшиглэж, цаг хугацаа удааширдаг юм байна.

Түүний гэнэтийн үйлдэлд цочирдсондоо тэр дороо гацчихсан. Ухаан санаа орж гараад хэсэгтээ юу болоод байгааг ойлгоогүй. Энэ хооронд хэдхэн секунд өнгөрсөн ч маш удаан байлаа. Цаг хугацаа зогсдог ч болоосой хэмээн бодсон ч ухаан орж, ичсэндээ бүхнийг баллачих нь тэр.

Үнэсэлтээ салган хажуу тийшээ харлаа. Түүний халуун амьсгал хацарт мэдрэгдэх аж.

- Дараад байна, оръё..

Zico "Мммм? Ийм хурдан уу?"

Хоолой нь гүн бөгөөд намуухан сонсогдоно. Яриа нь саяхныг хүртэл хөгжилтэй давлиун бус харин ч эрхлүүлж, аргадсан өнгө аястай байлаа. Ичсэн нүүрээ буруулахдаа мөрөн дээр нь эрүүгээ тавьж, налсан юм. Zico нуруугаар минь зөөлхөн тэврэн чихэнд "Ойлголоо орцгооё" хэмээн аяархан шивнэлээ.

Цамцыг нь өгчхөөд бид дээшээ бүлгийн байшингууд руу өгсөв. Чимээгүй алхсаар манай байшингийн гадаа ирлээ.

- Баяртай, бүх зүйлдээ сэтгэл хангалуун байгаарай! Чи угаасаа чадна шдээ?

Хариу хүлээлгүй орох гэтэл зөөлхөн тэврээд авав. Цээжиндээ наан, үсийг минь илбэлээ. Зүрхнийх нь цохилт ингэж сонсогддог байх нь ээ? Уянгалаг юм...

Гараа бэлхүүсээр нь оруулан зөрүүлээд тэвэртэл духан дээр минь хэд хэд үнэсэн, сүүлд нь үнэрлэлээ.

Zico "Томоотой байгаарай, баяртай.."

Тэврэлтээ салган явахаас нь өмнө дээшээ өлийтөл өндөр хүрсэнгүй сандарсандаа хүзүүн дээр нь л үнэсчхэв.

Түүнийг явсны дараа өрөөндөө ортол манай хэд зүгээр суулгахгүй асууж, шалгааж эхлэлээ. Болсон бүхнийг ярьж өгөхдөө би инээмсэглэж байв. Гэхдээ бодох тусам боломжгүй хийсвэр зүйл шиг санагдаад байх юм. Итгэмээргүй болохоор зүүд байсан ч юм шиг.

Тэгтэл Руда "За ер нь бүгдээрээ крашуудийнхаа тухай бичлэг хийх үү? Яахав хожим нь үзэхэд гоё ш дээ?"

Сэра "Тэгье л даа! За анхны үнэсэлтээ хайртай хүндээ өгсөн Юнхигээс эхэлье?"

Күдо бичлэг хийж эхлэлээ, би бүгдийн мэддэг Zico бус өөрийнхөө таньсан Ү Жихугийн талаар ярьсан. Нэгд нэгэнгүй биш л дээ, зөвхөн бусдын харж чадаагүй сайхан чанаруудынх нь хэдхэнийг. Яриад дуусч байтал Анна хажуугаас орж ирэн "Гэхдээ би энэний крашд аймаар дургүй ээ!"

Sacred Lies: Tears don't Fall |WJH|Where stories live. Discover now