12. Starry night

360 54 3
                                    

Унтталаа ганцхан хүнийг бодож, шөнөжин зүүдэлсээр сэрлээ. Сонирхолтой нь тэр маш ховор зүүдэнд ордог юм. Орохдоо зэрвэсхэн үзэгдээд л өнгөрнө. Хичнээн сайхан эсвэл хар дарсан муухай зүүд байсан ч Zico харагдах л юм бол тэр зүүд жаргалтай болж хувирна гээч. Ү Жиху гэх хөвгүүн сэтгэл зүрх хийгээд бодол санаанд минь хүртэл гүн нэвчсэн байх юм. Нэгэнт л нэвчээд уусчихсан болохоор гаргаад хаячихъя гэсэн ч бүтэхгүй бололтой.

Цагийн хуваарийн дагуу өдөр урьдынхаараа  өнгөрлөө. Тэр хаа нэгтээ унтаж л байгаа биз. Ядаж хоолны цагаар ч таарсангүй. Гэхдээ энэ үдэш биднийг бас нэг сонирхолтой зуслангийн арга хэмжээ хүлээж буй. Тэр нь загварын шоу. Бид хөгжилтэй болгох үүднээс хөвгүүддээ охидын хувцас өмсүүлж, өөрсдөө эрэгтэй болохоор шийдэв. Оройжин шоунд орох хэдийнхээ хувцас хунар, үс зүсийг янзалсаар цаг болжээ. Өнөөдөр ч мөн бороо орсон. Өдөржин шиврээд л эсвэл ширүүссээр арай гэж орой л зогсов. Хүйтэн мөн чийглэг байлаа. Орой үдшийн бүрий хаяалах тусам бүр ч дотор чичрүүлэм жихүүн болох нь мэдрэгдэнэ.

Үйл ажиллагаа эхлэх цаг болж том зааланд бүгд цуглалаа. Заалны голоор тайз засаж, хоёр талаар нь үзэгчдийг суулгахаар янзалжээ. Бүлэг бүр өөрсдийн гэсэн хэв маягтай оролцох аж. Ихэнх нь хөгжилтэй, хошин байдлаар загвар бүтээхийг оролдсон байв. Манайх ч мөн адил хүйсээ сольчихсон шүү дээ. Хамгийн сүүлд дээд ангийнхны үзүүлбэр эхлэв. Мод, навч ашиглан далавч хийж, бүр хуримлаж буй хос хүртэл жүжигчилсэн тоглолт үзүүлнэ. Эцэст нь орчин үеийн хувцастай хос хосоороо гарч ирэв. Гэтэл санаж хүлээсэн хүн маань нэг охинд сугaдуулчихсан тайзан дээр гараад ирлээ. Үймсэн олны дундаас царайг минь ялгаж хараагүй л байх л даа. Гэхдээ түүний энэ дүр төрхөд дасчихсан байна. Жил гаруйн өмнө харсан бол хардах эрхгүй ч харамласан сэтгэлдээ бачуураад цээж өвдөх байлаа. Харин одоо бол хэвийн үзэгдэл болж.

Угаасаа тэр минийх атлаа хүний хүн байсаар ирсэн шүү дээ.

Чухамдаа өмчлөх гэхээр хүнийх, тоолгүй хаячхаар минийх болчихдог хачин зөрлөг байгаа юм. Яг л орж, гараад сэтгэлийн минь хаалгыг онголзуулаад байгаа мэт. Салхилаад байна шүү дээ. Би даарч байна Ү Жиху...

Зуслангаас орой унтахын өмнө халуун сүү, шоколад эсвэл тараг өгдөг учир дотор бүлээцээд сайхан амардаг. Гэхдээ бид нар хоолны газар руу хол алхахаас залхуураад шууд унтчихдаг байсан юм. Өнөө орой бид үйл ажиллагаагаа дуусгачхаад багшийн тушаалаар уухаар явж байна. Аль хэдийн үдшийн 10 болжээ. Өдөржин бороо орсон уулын мухарт шөнө бүүр ч хүйтэн болно. Ядаж байхад өвс, сандал, байшингууд гээд л гадаргуутай бүхэн дээр бороон дуслууд үлдсэн байна. Бүгд нойтон. Орой өмсөж гарч ирсэн малгайтай цамцаа Аннад өгчихсөн. Бусдаасаа илүү сул биетэй болохоор ханиад хүрчихвэл баларна. Тэгээд л өөрөө дан нимгэн даавуун цамцтай чардагнаад алхаж байна даа.

Sacred Lies: Tears don't Fall |WJH|Where stories live. Discover now