~10-р хэсэг: Эмээ ~

Start bij het begin
                                    

"Хүмүүст ямар ч зүйл тохиолдож болно шүү дээ. Чам шиг дүүтэй ч байсан юм билүү. Ямартай ч Жонгүг найз бүсгүйтэй гэдэг нь л сайхан мэдээ байна" гээд мишээхэд Исүг

"Тэгж байгаад тэр эгч ухаан алдчихсан. Гол юм нь тэр" гэхэд ээж нь ногоогоо хэрчихээ болиод Исүг рүү том харахад Исүг

"Тэгээд ах намайг явж бай гэсэн. Санаа зовоод болдоггүй ээ. Та ах руу залгаад асуугаад өг" гэв.

Ээж нь "Эртхэн хэлэхгүй. Утас ширээн дээр байна. Аваад өг" гэчихээд өөрөө гараа арчина. Исүгийг утсыг нь авч өгөхөд, ээж нь хоолойгоо засаад Жонгүг руу залгаж эхэллээ. Нэлээд удаан дуудуулсны дараа Жонгүг нэг юм утсаа авав.

"За" 

"Жонгүгаа ээж нь байна" 

"Өө, ээжээ. Исүг харьчихсан биз дээ"

"Тиймээ, саяхан ирсэн. Харин Исүг нэг бүсгүйн талаар яриад--"

"Ээжээ, энэ талаар дараа хэлье. Исүг харьчихсан бол боллоо. Баяртай"

Тэгээд Жонгүг шууд утсаа тасалчихав. Урд нь огт ингэж байгаагүй хүүгээ гайхан зогсож байтал Исүг хажуунаас нь "Ээжээ, ах юу гэж байна" гэхэд ээж нь

"Дараа хэлье гээд тасалчихлаа" хэмээн охин руугаа харахад Исүг

"Харин дараа л гээд байгаа юм. Хэзээ хэлэх юм бол доо" гээд шогшрон өрөө рүүгээ явахад ээж нь хэсэг зогсож байгаад үргэлжлүүлэн хоолоо хийлээ.

***** ***** ***** ***** *****

Жонгүг өглөө эртлэн босоод Хуансэд санаа зовсон ч Бэгху руу залгах эсэхтээ хэсэг эргэлзэж байгаад утсаа аван, түүний дугаарыг хийн залгав.

"За, сонсож байна"

"Хуансэ яаж байна?"

"Удахгүй ухаан орох байх аа. Санаа зоволтгүй дээ"

"Ойлголоо" гэж зөөлөн хэлээд, утсаа тавьлаа. Хуансэг гайгүй гэдгийг сонссон тул санаа нь амраад өөрийнхөө мэдэх ёстой зарим нэг зүйлсийг олж мэдэхээр, хувцсаа солин, гэрээсээ гарав. 

Жонгүг аав ээжийнхээ гэрийн гадаа ирээд, хонх дарахаасаа өмнө гүнзгий амьсгаа авав. Өчигдрийн болсон явдлын талаар ээж, дүү хоёроос нь маш олон асуулт ирнэ гэдгийг мэдэж байгаа болохоор тэр бэлтгэж байгаа нь энэ. Хонх дарсны дараа удалгүй ээж нь хаалга тайлан, тэр дотогш орлоо. Түүний бодсончлон хэл амыг нь сугалчихаж ч магадгүй хоёр хүн түүнийг үүдэнд хүлээж байв. Орж ирэнгүүт нь л дүү нь 

[ДУУССАН] The Phoenix |JJK|Waar verhalen tot leven komen. Ontdek het nu