"За, тарчихсан уу" хэмээн их л найланхай хоолойгоор хэлтэл 

"Тийм ээ, чи харьчихаа юу. Яагаад нээх сонин өнгөөр дуугараад байгаа юм" гэхэд нь түүнийг юу ч мэдээгүй байгаа гэдгийг гадарлав. Би хоолойгоо засаад 

"Яасан гэж? Зүгээр л ярьж байна. Инсол яасан?" гэхэд Жихён 

"Сая Жонгүг ирээд аваад явчихсан. Жонгүг ямар Инсолыг ганцааранг нь явуулах биш. Би багийнхаа хүүхдүүдтэй дараа долоо хоногийн даалгавараа хийх болохоор тэднээс үлдчихсэн. Заза, баяртай. Дараа ярья" гэхэд нь би

"За, баяртай" гээд утсаа тасаллаа. 

Ярьж дууссаныхаа дараа "Инсол, Жонгүгтай уулзаж байгаа юм бол бараг мэдчихсэн юм байна даа. Тэрний гаргах царайг бодохоор л дотор арзайж байна шүү" гэж өөртэйгөө яриад, гал тогоо руу оров. 

Оройн хоол хийгээд яг дуусч байтал хаалга онгойн, ээж хоёр тор дүүрэн юм барьсаар орж ирлээ. 

Тортой зүйлээ ширээн дээр тавиад "Ээж нь хоол хийхээр эрт ирсэн чинь миний охин өрсчихжээ" гэхэд нь би инээмсэглэн 

"Ээжээ, хэлсэн шүү дээ. Эрт ирсэн нь хоолоо хийж байя гэж" гэхэд ээж хүнсээ хөргөгчинд хийнгээ

"Өнөөдөр ямаршуухан байв" гэж асуув. Би өнөөдрийн болсон явдлыг санан, инээмсэглэсээр

"Мм, их сонирхолтой өдөр байсан юм шиг байна. Магадгүй энэнээс цааш улам бүр сонирхолтой байх байх" гэхэд ээж над руу харан 

"Ямар нэгэн сайхан зүйлс болжээ дээ" хэмээн жуумалзахад нь

"Ээжээ, би танд дараа хэлнээ, за юу. Одоо харин өрөөндөө орж, хувцсаа солиод, гараа угаачихаад гараад ир. Би хоолоо аягалаад байж байя" гээд ээжийг зөөлөн түлхээд, өөрөө хоолоо аягаллаа.

Орой хийдэг зүйлсээ дэс дараагаар хийчихээд өрөөндөө орж иртэл, утсанд минь нэлээд хэдэн дуудлага ирсэн байсан нь Инсолоос байв. Ойлгомжтой. Тэр ингэж их залгасан байгаа нь Жонгүгаас миний талаар сонссон гэсэн үг. Би түүн рүү залгах эсэхтээ эргэлзэн зогсож байтал бид гурвын групп чатанд Инсолоос зурвас ирлээ.

Инсол "Маргааш 13 цагт уулздаг цэцэрлэгт хүрээлэндээ уулзацгаая. Хэн ч хоцрох ёсгүй шүү"

Тэр их уурласан бололтой.

Жихён "Юу болсон юм. Нэлээн ширүүн байх чинь"

[ДУУССАН] Because of You |KTH|Where stories live. Discover now