Канадруу зугтана

315 28 1
                                    

:Хөөх ийм их юм хэрэггүй юмсан. Ямартай ч баярлалаа найзуудаа.

: Хоёр найз маань нэг гэрт орж байхад яаж зүгээр байх вэ дээ. Тийм ээ?

: Тийм шүү.

Нөгөө хэд байрны найранд л ирсэн юм шиг. Бүгд л нэг нэг зүйлс авчирсан байлаа. Би үйлчлэгчид хоол бэлдэхийг даалгаад тэдэнлүү очлоо.

: Энд та хоёр амьдрана гэхэд арай л том юм бишүү

: Харин тийм ээ. Бид яаж ч чадсангүй.

: Тэгвэл бид нар нүүгээд ирэхүү?

: Хөөе тэнэгтээд бай. Энд 9 эрэгтэй хүн амьдарвал би лав галзуурна байх шүү.

: Сүртэй шд Чи ааштай юм чинь би Чанёолын өмнөөс бүр харамсчихлаа.

: Та нар энэ Чанёолыг ямар муухай ааштай гэж санана.

: За худлаа яриад бай. Пайнаг Чанёолыг муухай ааштай гэвэл сургууль даяараа байтугай улс даяара гайхна.

: Засссс



Тэд ашгүй нэг юм явж би шууд 3 давхарт байрлах өөрийн хэсэгрүү зүгэллээ. Ойрд дизайнаа гаргаагүй болохоор энэ удаа нилээн хэдийг зурахаар төлөвлөв. Ширээнийхээ ард суухад л аз жаргалыг бүрэн утгаар нь мэдэрч эхлэх юм.

Энэ удаа хавар намрын цуврал хувцасны дизайныг гаргалаа. Энэ дундаас хамгийн таалагдсан загвараа сонгож урлахаар шийдсэн бөгөөд интернетээс материалуудаа захиалж амжив. Цаг хартал шөнийн 2 цаг. Дуртай зүйлээ хийхээр яалтачгүй цаг хугацаа гэдэг хурдан өнгөрчих юм.

Гэрлээ унтраагаад өрөөлүүгээ ортол орон дээр Чанёол хэвтэж байх юм. Гайхсаар дэргэд нь очитол

: Өдрийн явдалд уучлаарай.

: Чиний наад хоосон уучлал чинь надад хэрэггүй.

: Чи ч гэсэн ийм л байгаа биз дээ. Сайхан харьцах гэхээр өөдөөс ус цацдаг.

: Энэ чинь миний унаган зан. Чи мэдэхгүй бол Жунин бид 2 адилхан ааш зантай. Харин чамшиг хоёр нүүр гаргаддаггүй шүү. Нэг зангаараа байж сураач!

Гэнэт намайг тэврээд авав. Би хэдий өндөр ч гэсэн Чанёолыг яаж гүйцхэв. Намайг хэтэрхий чанга тэвэрчихсэн болохоор салахын аргагүй байлаа. Тийм ч учраас зөнд нь орхиход өөрлүүгээ харуулж байгаад уруул дээр минь үнсчихэв.

: Яасан ахиад намайг догдлуулж, өөртөө дурлуулчихаад надаар тоглоод хаях гэсэн оролдлого чинь энэ үү?

: Чшш. Юу ч ярихгүй байцгаая. Гэсээр намайг тэврээд хэвтээд өглөө. Би угаасаа ядарч байсан болохоороо шууд унтаад өгсөн.




Өглөө сэрэхэд ашгүй Ёол байхгүй байлаа. Утсанд мэдэгдэл ирэх үед нь харвал Марк.

"Хоёулаа уулзья" хэмээх богинохон боловч намайг хангалттай дүгдлуулж чадахаар зурвас үлдээсэн байлаа.

Би шууд босоод өглөөний цайгаа уучихаад өөрийгөө бэлдээд Марклуу залгав.

: Хаана уулзахуу?

: Салсан кафе даа

Хөөх бас эвгүй сонсогдож байх чинь. За яахав ширэн нүүрлээд л очьё. Хайртай л юм яинь ядаж царайг нь харах хэрэгтэй биз дээ. Өнөөх кафедаа очиход хэдийнэ ирчихсэн урд нь тарвастай шейк, шоколадтай сүү харагдана.

: Сайн сууж байсан уу?

: Тийм ээ.

: Энэ кафед болсон үйл явдлыг залруулахаар дуудсан юм.

: А-Айн?

: Уучлаарай. Үнэхээр их. Миний "салцгаая" гэх үг худлаа байсан шүү. Чамайг харах болгондоо өөрийгөө барьж хорих хэцүү байсан. Зүгээрл.... зүгээр л чамайг санасандаа нууцаар олон удаа харсан. Бас найзуудаасаа хол байсан болохоор ганцаардсан.

Эдгээр үгийг сонсох үед нулимс минь өөрийн эрхгүй урсчихсан.

: Би ч бас чамайг зөндөө их санасан. Үргэлж л дотор хүн минь чамайг хармаар байна гэж нэхээд л байсан.

: эргээд нийлцгээе. Би Пак Чанёолоос айхгүй байна. Зугтаад ч хамаагүй чамтай баймаар байна.

: Тэр намайг сүрдүүлсэн. Хэрвээ чамтай орооцолдвол чамайг гэмтээнэ гэсэн. Би чамайг гэмтээсэй гэж хүсэхгүй байна.

: Хамаагүй ээ. Тэгвэл ахлах сургуулиа төгсөөд хоёулаа Канадруу зугтацгаая.

: Тэгье. Би энэ амьдралаасаа уйдаад байсан юм. Чамтай л байвал сахарын цөл байсан ч хамаагүй.

: Тэгвэл ахлах сургуулийн төгсөлтийн баяраар онгоцны буудал дээр уулзье.

Two faced|COMPLETEDDonde viven las historias. Descúbrelo ahora