Чихэрлэг нулимс

622 49 4
                                    

Ахын хэлснээр бол нээрээ л бид ганц удаа л амьдрана шүү дээ. Тэр хугацаанд хүссэн бүхнээ хийж амьдрах нь зөв байх...





Үдэшлэгт өмсөх даашинзаа сонгож ядсаар Марк Жэхён хоёртой дүрст дуудлага хийхээр болж, олон олон даашинзыг тэр хоёрт өмсөж үзүүлсээр эцэст нь нэг даашинзыг сонгохоор болов. Тэр даашинз хар бөгөөд бие барисан загвартай энгийн боловч хээнцэр харагдаж байлаа. Үүн дээр нэг л зүйл дутаж байна... хүрэн өнгийн хүрэм. Ахын хувцасны өрөө лүү орж өөрийн хайсан хүрэмээ олчихоод гарч явахад ахтай таарах нв тэр.

: миний эд зүйлсд яагаад дураараа хүрээд байгаа юм? Бас яагаад наад хүрэмээ барьчихаав?

: ах аа та л өөрөө ганц амьдрана энээ тэрээ л гээд байсан биздээ. Би тэр үдэшлэгт чинь очих гээд бэлдэж байна гэсээр өнөөх хүрэмээ өргөв. Ах ч чимээгүйхэн толгой дохиж би өрөөндөө орж бүх зүйлсээ бэлэн болгочихоод доош бууж үйлчлэгч эгчээр өдрийн хоол хийлгэж идэв.

Хоолоо идчихээд хувцсаа өмсөөд харахад "төгс". Хар бариу даашинз, бор хүрэн томдсон пиджак, өвдөг давсан урттай лакан хар гутал, шигтгээтэй гар цүнхний хослол.

Байнга очиж үйлчлүүлдэг нүүр будалтын газраа очиж үсээ янзлуулж, нүүрээ будуулж амжив. Гарч ирээд ахруу залгах гэж байхад яг үүдэнд манай хоёр үүдэнд машинтайгаа зогсож байх нь намайг гайхшруулж орхив.

: та хоёр намайг яаж олж ирээв?

:Марк утсаа өргөхөд нь очиж харахад миний саяхан нүүрээ будуулж байхдаа оруулсан instagram story байлаа.

Бид гурав үдэшлэгт очоод би тэр хоёрыг хоёр талдаа сугадаад орох үед бүх хүмүүсын нүд бидэнлүү тусав. Ялангуяа ах болон найзууд нь. Аргагүй биз ээ хоёр царайлаг залуусын дундах үзэсгэлэнтэй бүсгүй. Ахлуу очиж нэг мэндэлчихээд наргиж эхлэв.

Нэг мэдэхэд Чанёол бид хоёр нэг харанхуй өрөөнд байсан ба түүний"уучлаарай" гэдэг үгийг л сонсоод түүнээс хойш юу ч санахгүй байгаа юм.

Өглөө сэрэхэд өрөөндөө байсанд санаа минь амрах шиг болов. Өөрийн эрхгүй гэдэс дуугархад доош буухад зочны өрөөний шалаар нэг ахын найзууд унтаж байлаа. Би ер нь энэ ахын найзуудад дургүй ээ. Гал тогоонд орж өглөөний цайгаа уучихаад гарч алхах санаатай өөрийгөө бэлдэв. Зочны өрөөлүү ороход бүгд тойроод суучихсан гоймон сороод сууж байлаа. "Эд нар ер нь ямар ч баян хүний шинжгүй хүмүүс шүү" хэмээн бодсоор тоохгүй үүдрүү алхах гэтэл ахын хөндий хоолой:

:хаачих гэж байгаа юм?

:танд хамаагүй

:битгий ингэж аашлаад бай зүгээр асуултанд хариулаадах.

:чадахгүй гэж байна.

:Жунин аа тайвшир би хамт явчихаад ирье. гэсэн Чанёолын дуу гарав. Тэр үед нь шууд л гараад явчихлаа. Би "тэр" Чанёолтой хоёулахнаа хамт баймааргүй байна. Зам дагаад алхаж байхад араас миний хамгийн дургүй хоолой миний нэрийг дуудаж байв.

:хөөе Ким Жисүү хамт явья гэж байхад түрүүлээд явчих юмаа гэсээр уруулаа унжуулж байв. Тэр үед түүний энэ занд нь уярдаг "байсан" ч одоо бол биш.

: бид тэгж хамт яваад байхаар харилцаатай хүмүүс билүү??

:чи одоо болтол надад уурлсаар байгаа байх нь..

: үгүй ээ. Би чамд уурладаггүй. Харин чамайг зүгээр л үзэн яддаг. Ойлгов уу? Чамтай учрахад хүргэсэн ахыг хүртэл үзэн ядаж байна. Танай тэр муусайн найзуудыг чинь хүртэл үзэн ядаж байна. Гуйя миний амьдралаас алга болоод өг... өөрийн эрхгүй нулимс урсаж байлаа. Чанёол миний нулимсыг арчаад энгэртээ тэврээд удаагүй байхад нь түлхэж хаячихаад зам дагуу гүйлээ...


Хамгийн ойрхон байдгаар нь Маркийн гэрт очин кодыг нь хийгээд орлоо. Миний нүд бага зэрэг бүлцийсэн байгааг хараад

:манай хөөрхөн Жисүүг хэн уйлуулсан? Ах нь очоод зодоод өгөх үү? гэхэд нь өөрийн эрхгүй инээд хүрч түүний энгэрт нь наалдаад

:хөөе мангараа "ах" гэнэ шүү надаас 3 сараар дүү юм байж. Гээд минь тэр гэнэт гижигдээд эхлэв. Энэ бол миний хамгийн том сул тал. Баахан гижигдүүлж аваад түүний энгэрт унтаад өглөө. Түүний энгэр бол хамгийн тайвшралыг мэдрүүлж өгөх орон зай гэж хэлж болно. Би түүний үнэрт хамгийн их дуртай. Жэхёний үнэр нялуун байдаг бол Маркийнх харин чихэрлэг.








udurt neg part oruulaad ywhu?

Two faced|COMPLETEDWhere stories live. Discover now