~9-р хэсэг: Чүнжа~

Start from the beginning
                                    

Утсаа ширээн дээр эргүүлэн тавиад, хоёр гараа өмднийхөө халаасанд хийн, цонхоор гадаахыг ширтэн бодол болон зогсох Жонгүгийн царайнаас юу хийхээ мэдэхгүй байгаа нь тодорхой харагдана. Тэгснээ гэнэт өөрийнх нь утасны хажууд байсан Хуансэгийн утсыг аван Бэгху гэсэн дугаар руу залгаж эхэллээ. Удсангүй Бэгху утсаа авав.

"Хаагуур яваад байгаа юм. Одоо болтол ирэхгүй"

"Жонгүг байна"

"Чи яахаараа Хуансэгийн утсыг--"

"Тэр ухаан алдчихсан. Эмч дуудахаас илүү чамд хэлсэн нь дээр юм шиг санагдаад"

"Би удахгүй очно" гээд утсаа таслав.

Жонгүг санаа алдаад, эргэн цонх руу харан нүдээ анилаа. 

"Эмээ, энэ бүхэн чухам ямар учиртай юм бэ? Надад хариултыг нь мэдэхгүй маш олон асуултууд гарч ирсээр л байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Эмээ, энэ бүхэн чухам ямар учиртай юм бэ? Надад хариултыг нь мэдэхгүй маш олон асуултууд гарч ирсээр л байна. Яагаад надад юу ч хэлэлгүй явчихсан юм бэ?" хэмээн амандаа үглэж байтал хаалганых нь хонх дуугарав.

Жонгүг гайхан, Бэгхуг ийм хурдан ирчихэж байгаа юм болов уу гэж бодон дурангаар ч харалгүй хаалгаа онгойлгоход, Тэхён зогсож байв.

Жонгүг Тэхёныг харсандаа гайхан "Ахаа, хэзээ ирсэн юм бэ?" хэмээн асуухад Тэхён

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонгүг Тэхёныг харсандаа гайхан "Ахаа, хэзээ ирсэн юм бэ?" хэмээн асуухад Тэхён

"Яасан намайг ирсэнд баярлахгүй байгаа юм уу. Үүдээрээ ч оруулахгүй" гэхэд Жонгүг түүнийг оруулаагүйгээ санан, зай тавьж өгөнгөө

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now