🆃🆆🅾︎

2.5K 327 12
                                    

Жонгүгийн бие арай дээрджээ. Ээж нь түүнд зутан хийхээр мах хэрчиж байтал цэнхэр цамцтай бяцхан хүү нь түүн дээр ирэн цээжээр нь тэврээд толгойгоо хүзүүнд нь наалаа.

"Миний бяцхан ханхүү, ёоёо ингэж байна уу?"

Жонгүг толгой дохиход Жон хатагтай түүнийг хоёр гараараа тэврэн хөхөө хөхүүлэв. Хүүгийн хамар дээр хөлс нь бурзайж, нэг гар нь ээжийнхээ сул хөхийг барьж байлаа. Тэр уг нь хангалттай хүчтэй хүү ч өвдөхөөрөө юу юунаас ч илүү эмзэг болчихдог. Мөн айлын ганц, ээж нь дахиж хүүхэд төрүүлж чадахгүй учраас эцэг эх нь түүнийг илүү ихээр хайрладаг байх л даа.

"Аав нь сүү авчирсан. Миний хүү уух уу?"

Жонгүгийн нүд нь цаанаасаа л гэрэлтэж ирээд хөргөгч рүү гүйх нь тэр. Тэгээд өлмийгөө өргөн арай хийн сүүг аваад задлах гэхэд ээж нь зөвшөөрсөнгүй.

"Гэхдээ ээж-"

Жон хатагтай түүний духан дээр үнсээд

"Бүлээсгээд өгье. Хоолой нь өвдчихнө." гэлээ. Жонгүг дотроо дахин дахин нэгээс арав хүртэл тоолно. Тэгээд өлмийгөө өргөн хамраа сортолзуулаад сүү нь халж буйг харлаа.

"Одоо болсон болов уу?"

Ээж нь халбага аван амсаж үзээд

"Яг сайхан болжээ." хэмээн аяга аван сүүг нь хийж өглөө.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хоёр хоногийн дараа Жонгүг цэцэрлэгтээ ирэв. Хүүхдүүд түүн рүү нэг л хачин харах агаад Тэхён хэсэг бүлэг хүүхдүүдтэй ирж түүний гадилтай сүүг асгах нь тэр.

"Яаж байгаа юм!"

Жонгүг өтгөн бор хөмсгөө зангидаад орилчих шахахад Тэхён инээд алдсанаа

"Ээжийн жаахан хүү чарлаад байна уу даа? Мм?" хэмээн элгэндээ тэвэрсэн хоёр гараа салгаж түүний мөр лүү түлхлээ.

"Нялцгай амьтан!" тэр дахин Жонгүгийн мөр лүү илүү хүчтэйгээр түлхэн унагаах нь тэр. Түүнд бүх юм хүндээр тусчээ. Хэдхэн хоногийн өмнө л тэр найзуудтайгаа хөгжилдөн тоглодог байсан бол одоо бүгд инээд алдан түүнийг шоолно.

Жонгүгийн нулимс өөрийн эрхгүй урсаж эхлэлээ. Уйлахгүй гэж амандаа мянга шивнэсэн ч сэтгэлд нь нэг юм тээглэчхээд болж өгсөнгүй. Шоолж байсан хүүхдүүдийн дуу улам чанга болох шиг цуурайтан, аймшигтай инээд нь нүдэнд нь харагдаж байлаа.

"Бүгд больцгоо!"

Жонгүг чихээ даран амандаа үглэв.

"Сая хулгана дуугарсан уу?"

Тэхён чангаар шоолон инээж, толгой руу нь чичлэнэ.

Хүүхдүүд бүгд нэгэн дуугаар "Жонгүг мөөмөө хөхдөг, тэнэг~" хэмээн давтсаар байлаа.

|Өчигдөр орой хүлээлгэсэнд уучлаарай.

⍟Sweet Dream⍟||Taekook\Completed\Waar verhalen tot leven komen. Ontdek het nu