Jennie💔

847 107 13
                                    

Жэнни. Миний мэдэх хамгийн харгис нэгэн. Үүнийг нь мэдээгүй түүний нөхөр хөөрхийлөлтэй юм. Мэдсэн бол хэзээ ч түүнд тэгж хандахгүй эсвэл бүр гэрлэхгүй байсан байх. Гэхдээ энэ бүхэн түүний л сонголт байсан шүү дээ! Тэр сахиусан тэнгэр шиг болсон байсан Жэнниг өөрөө л буцан чөтгөр болгож орхисон.

Энэ бүхний дараа түүнийг юу сэдсэнийг мэдэхгүй ч тэр одоо гэртээ хоол хийн зогсох ажээ. Гэхдээ энэ хоол хийж байхдаа өмсөхөд арай л тохиромжгүй хувцаслалт биш гэж үү? Гол нь тэрэнд энэ нь зохиж байгааг та бүхэнд хэлье. "Эмэгтэй хүн хүчирхэг байх ёстой. Хүчирхэг байхын тулд өөртөө итгэлтэй байх ёстой. Харин өөрөө итгэлтэй байхын тулд төгс төгөлдөр нэгэн болох ёстой тэгж байж л хэн нэгний өөдөөс эгцэлж харж чадна" энэ бол түүний бодол.

Жэннигийн талаас:

Өнөөдөр Мино ийн төрсөн өдөр. Тиймээс түүнд амттай бүхнийг бэлтгэж өгөх ёстой. Мөн түүний бэлэг ч гайхалтай байх ёстой.

Өөрийн гараар бялуу, амттан, хоол гээд л янз бүрийн зүйлс бэлтгэчхээд халааснаасаа өнөөх зүйлийг гаргаж ирэн хоол руу цацсаны эцэст бялуугаа гарган харвал гайхалтай харагдаж байлаа.

Цаг руугаа харвал 20:30 болж байх ба түүний ажлаасаа тарах цаг нь болсон гэдгийг мэдээд толь руу очин будгаа дахин сэргээн хувцсаа янзлан зогсож байтал хаалганы код хийх чимээ сонсогдоход хурдхан шиг өрөөнөөсөө гаран түүн дээр очив.

Мино дээр очиход тэр над руу гайхсан мэт харан

Мино: Жэнни?

Жэнни: Сайна уу хайраа?

Мино: Чи яагаад ийм хувцас өмсчихсөн юм? Бас наад нүүр будалт чинь?

Би: Яасан таалагдахгүй байна уу?

Мино: Үгүй ээ. Чи гайхалтай харагдаж байна. Гэхдээ гэнэт юу болоод...

Би: "Өнөөдөр чиний төрсөн өдөр шүү дээ. Тэгээд л чамд онцгой харагдахыг хүссэн юм. Бас чамд ширээ ч зассан байгаа шүү!" гэсээр түүнийг дагуулж яван ширээний урд авчрах аж.

Би: "Суу л даа." гэсээр түүнийг ширээний ард суулган зангиаг нь суллаж өгөөд өөрөө ч мөн ширээний ард суулаа.

Түүнийг хоол идэхээс нь өмнө бялуунд нь лаа зоон үлээлэгчихээд бялуугаа хуваан түүнд өгөв.

Би: Улаан хилэн гэдэг бялуу. Их амттай шүү.

Мино: Чи идэхгүй юм уу?

KILL THIS LOVE [Дууссан]Where stories live. Discover now