Rose🖤

931 105 7
                                    

Хөгжмийнхөө дугуйланг тараад сургуулийн кордориор явахад хүүхдүүд бүгд л дор бүрнээ ямар нэгэн зүйл шивнэлдэн ярилцана.

Ямар нэгэн зүйл гэж дээ. Бүгд л миний тухай. Охидууд нь намайг сургуулийнхаа хамгийн алдартай залуутай үерхсэн гэж атаархах бол залуус нь миний бие болон царайнд шүлсээ гоожуулна.

Ахлах сургуулиа төгсчихвөл ийм зүйл болохгүй байх гэж бодсон ч их сургуульд орсон ч энэ новшийн зүйл өөрчлөгддөггүй бололтой.

Хүн болгонд эелдэг хандан бөхийж явсаар Жонгүгийн байгаа гэж бодсон хичээлийн танхимын үүдэнд ирэн шагайн харвал Жонгүгийн хажууд нэг охин мөрийг нь дэрлэн сууж байв.

Тайван тайван тайвшир Ружэ. Тэр зүгээр л нэг зүгээр л нэг найз нь байх.

Алхсаар танхимд орж ирэхэд Жонгүг намайг анзааран

Жонгүг: "Ээе хонгор минь энд байна" гэсээр даллах аж. Гэхдээ хажууд нь сууж буй өлөгчинг холдуулсангүй.

Тэр охин биш ээ хүүхэн над руу харан хорон инээсээр улам л түүнд наалдах аж.

Ингэх тусам чинь муугаа үзүүлэхгүй дээ.

Жонгүг: Юу болсон юм?

Би: Хайраа би өлсөөд байна. Өнөөдөр хоёулаа адилхан хувиартай байдаг шд ээ. Цуг гарч кафе орох уу?

Жонгүг: "Миний гүнж өлсөж болохгүй юм сан. Даан ч би энд нэг найздаа туслаж байна л даа" гэсээр өөрийг нь налж буй хүүхэн рүү харав.

Би: "Мммм хайййрааа" гэсээр эрхлэнгүй дуугарахад тэр инээн

Жонгүг: "Гэхдээ миний хайр илүү чухал шүү дээ. Мирa хоёулаа энэ бүгдээ маргааш үргэлжлүүлэх үү?" гэсээр түүн рүү харахад тэр Мирa гэгч нь толгой дохин

Мира: "Тэгэлгүй яахав убба. Маргааш уулзацгаая" гэсээр босон явахдаа над руу муухай харна.

Баярлалаа. Ядаж л тэр намайг сонголоо.

Жонгүг: "За тэгээд гүнж минь хаашаа явах билээ?" гэсээр босч ирэн үнэсээд гарнаас минь атгалаа.

Би: Хажууд ойрхон байдаг кафе руу л оръё. Хол явахыг хүсэхгүй байна.

Жонгүг: Ойлголоо.





                           ****

Бид кафед орж ирэн суудлаа сонгож суухад удалгүй бидэн дээр зөөгч эмэгтэй хүрч ирлээ.

Зөөгч: Сайн байцгаана уу? Захиалах зүйлсээ сонгосон уу?

Жонгүг: "Харин л дээ. Та надад туслах юм биш биз?" гэхэд зөөгч эмэгтэй ичингүйрэн доош харснаа

KILL THIS LOVE [Дууссан]Where stories live. Discover now