Jisoo🖤

1.5K 115 6
                                    

Жисүү: "Хайраа босохгүй юм уу? Аль хэдийн өдөр болчихоод байна шүү дээ" гэсээр тэр нөхрөө босгохыг хүссэн бололтой хөнжлийг нь татана.

Жин: "Дахиад жаахан л унтчихая тэгэх үү?" гэж хэлэн татсан хөнжлийг нь буцан авч нөмрөв.

Жисүү: Ханиа чи хэтэрхий их ажиллаад байна гэж бодохгүй байна уу? Ажил чинь наймд тарах ёстой байтал дарга чинь гэж нэг юм чамайг минь шөнийн 2 цаг хүртэл ажиллуулах юм. Ингэлээ гээд илүү цалин авах биш дээ. Уур хүрмээр юм аа.

Жин: "Зөндөө их ажилтай байгаад уучлаарай хайраа. Алив нааш ир" гэсээр ороо цохиход нь түүний эхнэр өхөөрдмөөр инээмсэглэн түүний тэвэрт орно.

Жисүү:"Чиний минь буруу биш шүү дээ. Болдог бол ажил дээр чинь очиж байгаад тэр даргыг чинь болгоод өгөх юм сан. Ер нь би маргааш очиж байгаад чамайг тарах ёстой цагт нь явуул гэж хэлдэг юм бил үү?" гэж хэлэхийг нь сонссон бараг л унтах гэж байсан нөхрийнх нь нүд нь нээгдэн

Жин: "БОЛОХГҮЙ ЭЭ" гэж чангаар хэлэхэд нь эхнэр нь цочсон бололтой зүрхээ даран

Жисүү: Ингэж цочих гэж. Юу нь болохгүй байгаа юм? Угаасаа илүү цагаар ажиллуулж байж нэмэлт цалин ч өгчихгүй дэндүү юмаа.

Жин: Би өөрөө даргатай ярилцах болохоор ажил дээр битгий очоо. Чамайг очиж тэгж хэлэхээр чинь намайг ажлаас халчихвал яах юм? Болохгүй ээ болохгүй би өөрөө хэлье. Угаасаа өнөөдөр би ажил дээр очих ёстой. Одоо бараг очих цаг болж байна" гэхэд нь Жисүү их л гайхсан мэт түүний энгэрээс салан

Жисүү: Өнөөдөр ямар өдөр гэдгийг мэдэх үү? Амралтын өдөр чи амрах ёстой бас мартаагүй бол бидний хуримаа хийсний 2 жилийн ой шүү дээ.

Жин: "Уучлаарай хайраа. Дараа нөхөөд тэмдгэлчихэж болно ш дээ. Харин ажлыг нөхөж хийнэ гэдэг боломжгүй зүйл. Би ажиллаж байж л хоёулаа энэ чигээрээ сайхан амьдарна шд ээ. Үнэнийг хэлэхэд би ч бас ажилдаа явмааргүй л байна. Гэхдээ чинийхээ төлөө ирээдүйн бяцхан Жин, Жисүү хоёрын төлөө гээд л тэвчиж байна" гэхэд Жисүү нэг санаа алдсанаа

Жисүү: За за. Тэгвэл дараа нь заавал нөхнө шүү! Бас хайр нь чамайг ирэх хүртэл гэрээ сайхан цэвэрлээд хувцас хунарыг чинь угаагаад байж байя за юу?

Жин: Мм. Миний хайр ийм л ухаантай шд. Гэхдээ хайраа битгий ажил дээр очоорой ойлгов уу?

Жисүү: Ойлголоо доо ойлголоо. Ойлгосон болохоор битгий санаа зов.



****
ЖИСҮҮГИЙН ТАЛААС:

KILL THIS LOVE [Дууссан]Waar verhalen tot leven komen. Ontdek het nu